MNS AASHTO T 313 : 2019

Авто замын байгууламжийн материал: Гулдмай гулзайлгагч реометр (ГГР)-ээр битумын гулзайлтын хөшүүн чанарыг тодорхойлох туршилтын арга

Хамрах хүрээ

1.1 Энэхүү туршилтын арга нь гулдмай гулзайлгагч реометрээр гулзайлгах үйлчлэлд үзүүлэх битумын хөшүүн чанар эсвэл уян чанарыг тодорхойлоход хамаарна. Энэ аргыг 20 МПа – 1 ГПа хүртэлх гулзайлтын хөшүүн чанартай (уян харимхай хэв гажилтын үзүүлэлт нь 50 нПа-1-ээс 1 нПа-1 хүртэлх) материалд хэрэглэж болох ба өгөршүүлээгүй эсвэл MNS AASHTO T 240 (ЭНХЗТ), MNS AASHTO R 28 (PAV) стандартын дагуу өгөршүүлсэн материалд ашиглаж болно. Туршилтын багаж нь -360-аас 00С температурын хүрээнд туршилт хийх зориулалттай байна. 1.2 Энэхүү туршилтын аргын дагуу туршилт хийх үед битумэн гулдмай нь 4 мм-ээс илүү эсвэл 0.08 мм-ээс бага гулзайж байвал туршилтын үр дүнг хүчингүйд тооцно. 1.3 Энэхүү стандартад аюултай материал, үйл ажиллагаа, тоног төхөөрөмж хэрэглэж болно. Энэхүү стандартыг хэрэглэхтэй холбогдолтой аюулгүй ажиллагааны бүх асуудлыг тус стандартад дурьдаагүй байж болно. Стандартыг хэрэглэхийн өмнө холбогдох эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг тогтоож, хэрэгжилтийг хангах нь энэ стандартыг хэрэглэгчийн үүрэг болно.

Баталсан огноо: 2019-10-11 Мөрдөж эхэлсэг огноо: 2019-10-17
Ангилал: | 93.080.20 Авто замын байгууламжийн материал |
Төлөв: Хүчинтэй