MNS ISO 105-D01 : 2014

Нэхмэл бүтээгдэхүүн. Будгийн тогтворыг тодорхойлох арга. D01 –р хэсэг: Перхлор этиленийг хэрэглэн хуурай цэвэрлэгээнд будгийн тогтворыг тодорхойлох

Хамрах хүрээ

Энэ стандарт нь будсан бүх төрлийн нэхмэлийн ширхэгт материалын будгийн тогтворыг перхлорэтилен хэрэглэн хуурай цэвэрлэгээнд тодорхойлоход хамаарна. Харин хуурай цэвэрлэгээний газарт толбо, хир зэргийг арилгасны дараах үеийн будгийн тогтворыг тодорхойлоход хамаарахгүй. Энэ арга нь зөвхөн хуурай цэвэрлэгээн дэх будгийн тогтвор тодорхойлоход зориулагдсан. Жишээлбэл: Усан цэвэрлэгээгээр толбыг уусгагчаар цэвэрлэх, уураар индүүдэх зэрэг ажиллагааны үед хэрэглэнэ. Хуурай цэвэрлэгээн дэх тогтвор тодорхойлно гэдэг нь перхлорэтиленээр цэвэрлэх үеийн будгийн тогтворыг үнэлнэ гэсэн үг. Хэрэв шаардлагатай бол бусад уусгагчийг хэрэглэж болно.

Баталсан огноо: 2014-10-02 Мөрдөж эхэлсэн огноо: 2014-10-08
Ангилал: | 59.080.01 Нэхмэлийн нийтлэг асуудал |
Төлөв: Хүчинтэй