MNS ISO 22000 : 2019

Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд эрхлэгчид тавих шаардлага

Хамрах хүрээ

Энэхүү баримт бичиг нь хүнсний сүлжээнд шууд болон шууд бус хэлбэрээр оролцдог, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд (ХАБМТ) тавих шаардлагыг тогтооно. ХАБМТ-ны шаардлагыг хангаснаар байгууллага нь: а) хэрэглээний шаардлага хангасан, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхийн тулд ХАБМТ-г төлөвлөх, хэрэгжүүлэх, үйл ажиллагаатайгаа уялдуулах, хэвшүүлэх, сайжруулах; б) хүнсний аюулгүй байдлын талаарх холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагад нийцэж буйгаа харуулах; в) хэрэглэгчтэй харилцан тохиролцсон хүнсний аюулгүй байдлын шаардлагыг үнэлж, дүгнэн, түүнд нийцэж буйгаа харуулах; г) хүнсний сүлжээнд оролцогч талуудтай хүнсний аюулгүй байдлын талаар үр ашигтай хамтран ажиллах; e) өөрийн тунхагласан хүнсний аюулгүй байдлын бодлогоо хэрэгжүүлж буй эсэхийг баталгаажуулах; f) хамаарал бүхий сонирхогч талуудад тохирлын талаар мэдэгдэх; g) хөндлөнгийн байгууллагаар өөрийн ХАБМТ-г баталгаажуулж, бүртгэлд хамрагдах, эсхүл энэхүү баримт бичгийн шаардлагад нийцэж буй талаарх тохирлын үнэлгээг өөрөө өөртөө хийж, өөрийгөө үнэлж, тангарагийн бичиг үйлдэх боломж бүрдэнэ. Энэхүү баримт бичгийн бүх шаардлага ерөнхий шинжтэй бөгөөд хэмжээ, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хүнсний сүлжээний бүх байгууллагад хэрэглэх боломжтой юм. Хүнсний сүлжээнд шууд ба шууд бус хэлбэрээр оролцдог, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага гэдэгт малын тэжээл, амьтны хоол үйлдвэрлэгч, байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг бэлтгэгч, фермер, орц найрлагын бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэгч, хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, жижиглэн худалдаачид, хоол үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч, ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ, тээвэр, хадгалалт, түгээлтийн үйлчилгээ эрхлэгч, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, сав баглаа боодол, хүнстэй харьцах гадаргууг үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг хамаарна. MNS ISO 22000 : 2019 2 Аливаа байгууллага, түүний дотор жижиг ба /эсхүл өрхийн үйлдвэрлэл эрхлэгч (жишээлбэл: жижиг фермер, жижиглэн савлаж-түгээгч, жижиглэнгийн худалдаа эрхлэгч эсхүл хүнсний түргэн үйлчилгээний цэг гэх мэт) зэрэг нь хөндлөнгийн байгууллагаас боловсруулсан шаардлагад нийцүүлэн өөрийн ХАБМТ-гоо бүрдүүлэх боломжийг энэхүү бичиг баримт олгодог. Энэхүү баримт бичгийн шаардлагыг хангахад дотоод болон гадаад нөөцийг ашиглаж болно.

Баталсан огноо: 2019-08-15 Мөрдөж эхэлсэн огноо: 2019-09-20
Ангилал: | 03.100.70 Менежментийн тогтолцоо | 67.020 Хүнсний үйлдвэрийн боловсруулалт |
Төлөв: Хүчинтэй