Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал:

Нэгдүгээр асуудал“Стандарт тоолуурын хэмжүүр“ ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Zheijang Yigang Electrical Technology” Co.Ltd компанид үйлдвэрлэсэн DDS3333, DTS854 загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Икон” ХХК-иас хүсэлт болгосон Польш Улсын ”Apator Powogaz SA” фирмд үйлдвэрлэсэн JS 2.5-02 загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Икон” ХХК-иас хүсэлт болгосон Польш Улсын “Apator Powogaz SA” фирмд үйлдвэрлэсэн EMU1, EMU3 загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Сүх хуучид” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Ningbo sanxing smart electric” Co.Ltd  компанид үйлдвэрлэсэн M12U02, M34U03  загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэсэн.

Олон нийтийн сүлжээнд хуваалцах