Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 |  »
Стандартын нэр: Барилгын гадна ариутгах татуургын вакуум систем ба ариутгах татуургын тусгай систем 1-р хэсэг: Барилгын гадна ариутгах татуургын вакуум систем
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  1091-1   -   2016   68  х
1 Хамрах хүрээ Энэхүү европын стандартад ямар материалаар хийгдсэнээс үл хамааран ахуйн хэрэглээний бохир усны ариутгах татуургын сөрөг даралттай (вакуум) системийн ажиллагаанд тавих шаардлагууд, мөн ариутгах татуургын вакуум системийн зураг төсөл боловсруулагчид, угсралт болон ашиглагчдад зориулсан нэмэлт үзүүлэлтүүд хамаарна. Энэ стандарт нь системийн тохирлын үнэлгээ хийхэд хамаарахгүй. Энэхүү евро стандарт нь ахуйн хэрэглээнээс гарах бохир усны ариутгах татуургын вакуум системийн зураг төсөл боловсруулах, угсралтын ажлыг гүйцэтгэх удирдамж юм. Энэ стандартад борооны ус зайлуулах болон барилга доторх вакуум систем хамаарахгүй. Системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг холбогдох бүтээгдэхүүний стандарттай харьцуулж үнэлнэ. Бүтээгдэхүүний стандарт байхгүй тохиолдолд энэ стандартын заалтуудыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний үзүүлэлтүүдийг тодорхойлно.
Стандартын нэр: Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  5924   -   2015   17  х
2.1. Төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд холбох боломжгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн жорлон, угаадасны нүхний зураг төсөл зохиох, барьж ашиглах, хяналт тавихад энэхүү стандартыг мөрдөнө. 2.2. Энэхүү стандартаар төвлөрсөн инженерийн байгууламж, шугам сүлжээнд холбогдсон болон бие даасан ариутгах татуургын системтэй инженерийн хийцтэй барилга, байгууламжийн үйл ажиллагааг зохицуулахгүй болно. 2.3. Энэхүү стандартын Хавсралт А/ Мэдээлэл/-ийн дагуу үйлдвэрийн хийцтэй болон бусад төрлийн жорлонгийн ашиглалт, үйлчилгээг зохицуулна.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Ариутгах татуургын ширмэн хоолой ба тэдгээрийг холбох хэрэгсэл. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  6594   -   2001   16  х
Ариутгах татуургын ширмэн хоолой ба тэдгээрийг холбох хэрэгсэл. Техникийн шаардлага
Стандартын нэр: Бохир ус зайлуулах болон дренажийн системд зориулсан өндөр нягттай полиэтилен (HD-PE) хуванцар хоолой, холбох хэрэгсэл-Шаардлагууд
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  8772   -   2008   18  х

Энэхүү олон улсын стандарт нь ахуйн гаралтай бохирыг зайлуулах, газар доорх бохирын хоолой болох 110 мм-ээс 400 мм-ийн гадна голчтой сунадаг жийргэвч цагирагтай холбоос болон гадна голч нь 110 мм-ээс 2000 мм диаметртэй, өндөр нягттай полиэтилен (HD-PE) хоолой, холбох хэрэгсэл, холболтуудын шаардлагуудыг тогтооход хамаарна. Мөн үйлдвэрийн гаралтай бохирыг зайлуулах химийн болон температурын өөрчлөлтөд тэсвэртэй хоолой, холбох хэрэгсэл,  холбоосонд хэрэглэж болно.

 

 

Стандартын нэр: 50 хүртэл хүн амд зориулсан бага хүч чадлын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 1-р хэсэг. Угсармал септик
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12566-1   -   2011   23  х

1.1       Энэхүү стандарт нь ахуйн бохир усыг цэвэрлэх 50 хүртэл хүн амд зориулсан угсармал септик, түүнийг дагалдах тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг тогтооход хамаарна. Мөн шугам хоолойн хэмжээс, даралт, битүүмжлэл, тэмдэглэгээ, чанарын хяналт зэргийг тодорхойлно. 

 

1.2 Харин дараах тохиолдолд хэрэглэхгүй болно. Үүнд:

1. Зөвхөн саарал ус хүлээн авах септик

2. Газар дээр нь угсрах септик

Стандартын нэр: 50 хүртэл хүн амд зориулсан бага хүч чадлын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 2-р хэсэг. Хөрсөөр шүүрүүлэх систем
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12566-2   -   2011   40  х

Энэхүү стандарт нь 50 хүртэл хүн амд үйлчлэх хүч чадалтай, MNS EN 12566-1 ба MNS EN12566-4 стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэгдсэн септикээс гарах ахуйн бохир усыг хүлээн авч хөрсөнд шүүрүүлэх системийн шаардлагыг тогтооход хамаарна.

Энэ стандартад хөрсөнд шүүрүүлэх системийн зураг төслийн үзүүлэлтүүд, барилгын ажил, угсралт суурилуулалт болон тоног төхөөрөмжүүдэд тавигдах шаардлагыг тусгасан.

Стандартын нэр: 50 хүртэл хүн амд зориулсан бага хүч чадлын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 3-р хэсэг: Угсармал болон газар дээр нь угсарсан ахуйн бохир у
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12566-3   -   2011   32  х

Энэхүү стандарт нь угсармал болон газар дээр нь угсарсан, 50 хүртэл хүн амын ахуйн (зочид буудал, олон нийтийн барилга) бохир усыг цэвэрлэх байгууламжийг турших, стандартчилах, стандартын тохирлыг шалгахад тавигдах тусгай шаардлагыг тогтооход хамаарна.

Энэхүү стандартын дагуу хийгдсэн бага хүч чадлын цэвэрлэх байгууламжийг ахуйн бохир усыг цэвэрлэхэд ашиглана.

Үүнд: бетон, ган, PVC-U, полиэтилен (PE), полипропилен (PP), шилэн мяндсаар хүчитгэсэн полиэстер (GRP-UP) зэрэг материалаар хийсэн байгууламжууд орно.

Энэхүү стандартад заасан туршилтын аргачлал нь цэвэрлэх байгууламжийн ажиллагаа тухайн ашиглалтын нөхцөлд тохирох эсэхийг тодорхойлно. (3.1 -ийг үзэх)

Энэхүү стандарт нь гадны механик даралт /автомашин гэх мэт/ өртөхгүй газарт булж ашиглах бага хүч чадлын цэвэрлэх байгууламжид хамаарна.

 

Энэхүү стандарт нь бүх тоноглолуудыг нь үйлдвэрт урьдчилан үйлдвэрлэж, тухайн орон нутагт угсарч, бүхэлд нь туршсан байгууламжид хамаарна.

 

ТАЙЛБАР: Зарим улс өөрсдийн үндэсний стандартад нийцүүлэхийн тулд ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжид өөр системийг мөрдөж болно.

Стандартын нэр: 50 хүртэл хүн амд зориулсан бага хүч чадлын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж. 4-р хэсэг: Угсардаг иж бүрдлийг ашиглан газар дээр нь угсарса
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12566-4   -   2011   8  х

Энэхүү стандарт нь 50 хүртэл хүн амын ахуйн бохир усыг хэсэгчлэн цэвэрлэх, угсардаг иж бүрдлийг ашиглан газар дээр нь угсарсан, барилгын гадна байрлалтай септик болон дагалдах тоноглолд тавих шаардлагыг тогтооход хамаарна.

Хоолойн хэмжээ, даралт, битүүмжлэл, тэмдэглэгээ, тохирлыг шалгахад тавигдах шаардлагыг тусгасан болно.

Энэхүү стандарт нь саарал ус хүлээн авах септикт хамаарахгүй.

Стандартын нэр: 50 хүртэл хүн амд зориулсан бага хүч чадлын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 5-р хэсэг: Урьдчилсан цэвэрлэгээ хийсэн бохирыг шүүх шүүлтүү
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12566-5   -   2011   41  х

Энэхүү стандарт нь 50 хүртэл хүн амд үйлчлэх, MNS EN12566-1 ба MNS EN12566-4 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн септикээс ахуйн бохир усыг хүлээн авах шүүлтүүрийн системд тавих шаардлагыг тогтооход хамаарна.

Энэхүү стандартыг практикт аргачлал болгон ашиглах ба элсэн шүүлтүүрийн байгууламж болон доогуур урсгалтай зэгсний талбайн зураг төслийн үзүүлэлтүүд, барилгын ажил, угсралт суурилуулалт болон тоног төхөөрөмжүүдэд тавигдах шаардлагыг тусгасан болно.

Энэхүү стандартад тусгагдаагүй шүүлтүүрийн системийг MNS EN12566-3 стандартын B.хавсралтын дагуу шалгаж болно.

Стандартын нэр: Барилгын дулаан тусгаарлах материал- Урт болон өргөний хэмжээг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  29465   -   2010   4  х

Энэ стандартаар том хэмжээ бүхий бүтээгдэхүүний урт ба өргөнийг тодорхойлох  сорилтын аргачилал болон хэрэглэх багаж хэрэгслийг тогтоох бөгөөд барилгын дулаалгын бүтээгдэхүүнд хамаарна. 

Хуудас : « | 1 | 2 |  »

Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7702
Нийт хуудас үзсэн : 23216997
Хэрэглэгчдийн анхааралд