Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Өрөөнд суурилуулсан усан халаалт ба хөргөлтийн систем. 1-р хэсэг. Нэр томьёо ба тодорхойлолт
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  1264-1   -   2013   7  х
Энэхүү стандарт нь орон сууц, олон нийт, иргэний барилгын (хүн ажиллах,
амьдрахад зориулсан өрөө, тасалгаа) өрөө тасалгаанд суурилуулсан шалны
халаалтын системийн нэр томьѐог тодорхойлно. Мөн халаалтын системийн
дулаан зөөгч нь уснаас өөр шингэн байх тохиолдолд мөн адил хамаарна.
Энэхүү стандарт нь модон шалтай өрөө, тасалгаатай орон сууц, олон нийт,
иргэний барилгын шалны халаалтын системд хамаарахгүй.
Стандартын нэр: Өрөөнд суурилуулсан усан халаалт ба хөргөлтийн систем. 2-р хэсэг. Шалны халаалт. Туршилт болон тооцооны аргаар дулааны ачаалал тодорхойлох
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  1264-2   -   2013   35  х
Энэхүү стандарт нь дулаан зөөгч нь усан шалны халаалтын системийн дулааны
ачааллыг халаах хэрэгсэл ба өрөөний температурын ялгаврын хамааралтайгаар
тодорхойлох хязгаарын нөхцлүүд болон туршилтын аргыг тогтооно.
Энэхүү стандартыг дулааны ачааллын утгыг туршин шалгах шаардлагатай
тохиолдолд арилжааны зориулалттай худалдаанд болон инженерийн салбарын
практикт ашиглана.
Энэхүү стандарт нь тухайн халаах эсвэл хөргөх өрөө, тасалгааны хашлага бүтээц
(шаланд)-д суурилагдсан халаалт, хөргөлтийн системд хүчинтэй. MNS EN 1264-5
стандартыг хэрэглэхэд энэхүү стандартаар өгөгдсөн үзүүлэлтийг ашиглахыг
шаарддаг. MNS EN 1264-5 стандарт нь энэ стандартаар тогтоосон шалны
халаалтын системийн дулааны ачааллыг хана болон таазны халаах талбайн
дулааны ачаалалд, түүнчилэн шал, хана болон таазны хөргөх талбайн хөргөлтийн
ачаалалд шилжүүлэх тооцоо хийгдэнэ.
Стандартын нэр: Өрөөнд суурилуулсан усан халаалт ба хөргөлтийн систем. 3-р хэсэг. Тооцоо
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  1264-3   -   2013   17  х
Энэхүү стандарт өрөөнд суурилуулсан халаалтын ба хөргөлтийн системд хүчин
төгөлдөр. Энэхүү баримт бичиг нь MNS EN 1264-2 ба MNS EN 1264-5 стандартаас
гарсан үр дүнгийн практик амьдрал дээрх хэрэгжилтийг инженерийн талаас нь авч
үзэх бөгөөд шал, таазны болон ханын халаалт ба хөргөлтийн системд үйлчилнэ.
Халаалтын системийн хувьд гадаргуугийн температурыг физиологийн шаардлагын
дагуу тогтооно. Шалны халаалтын системийн хувьд гүйцэтгэлийн үед MNS
EN 1264-2 стандартын дагуу тооцсон характеристик муруй ба ашиглалтын
хязгаарын утга дээр үндэслэн хязгаарлалт тогтооно.
Хөргөлтийн системийн хувьд хүчин чадлын хязгаарлалтыг зөвхөн хайлах
температурыг харгалзан тогтооно. Практик дээр энэ нь мөн физиологиос
хамааралтай хязгаарлалтыг тооцно гэсэн үг.
Стандартын нэр: Өрөөнд суурилуулсан усан халаалт ба хөргөлтийн систем. 4-р хэсэг. Угсралт
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  1264-4   -   2013   13  х
Энэхүү стандарт өрөөнд суурилуулсан халаалтын ба хөргөлтийн системд хүчин
төгөлдөр.
Энэхүү стандарт шал, тааз ба ханын бүтээц дэх халаалтын болон хөргөлтийн
талбайн төлөвлөлт ба угсралтын үед халаалт, хөргөлтийн систем тухайн ашиглах
зорилгод нийцтэй гэдэгт баталгаатай байхын тулд нэгдсэн шаардлагыг
тодорхойлно.
Энэ стандартад тодорхойлсон шаардлага нь халаалт, хөргөлтийн системд шууд
хамаарах барилгын хэсэгтэй холбоотой. Халаалт, хөргөлтийн системтэй шууд
холбоогүй бусад барилгын хэсэгт хамаарахгүй.
Стандартын нэр: Өрөөнд суурилуулсан усан халаалт ба хөргөлтийн систем. 5-р хэсэг. Шал, тааз, дээвэр ба ханан дахь халаах болон хөргөх талбай. Дулааны ба хөрг
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  1264-5   -   2013   7  х
Энэхүү стандарт өрөөнд суурилуулсан халаалтын ба хөргөлтийн системд хүчин
төгөлдөр. Энэ стандартын 2-р хэсэг (MNS EN 1264-2 стандарт)-т шалны халаалтыг
ашиглах үе дэх холбогдох системийн утгуудыг шилжүүлэн бодохыг авч үзнэ.
Энэхүү стандартын өмнө хэсэгт заасан шилжүүлэн бодох арга нь 2-р хэсэг (MNS
EN 1264-2 стандарт)-т заасан тооцооны болон туршилтын үр дүнг өрөөний бусад
талбайд шилжүүлэн бодох боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл хана, таазны
халаалт түүнчлэн хөргөлтийн талбай (шал, тааз ба ханыг хөргөх) болгон ашиглах
тухай заасан.
MNS EN 1264-2 стандартын үр дүн нь тооцооны үндэс болно гэдгийг онцлох
шаардлагатай.
Тухайн систем нь халаалт, хөргөлтийн системд ашиглагдахаас үл хамааран
энэхүү туршилтын аргыг хэрэглэнэ.
Энэхүү стандартыг халаалт, хөргөлтийн хүчин чадлын туршилтаар болон
баталгаажсан утгууд шаардлагатай тохиолдолд худалдааны мөн практик
инженерийн салбарт ашиглана.
Стандартын нэр: Барилгын дулаан хамгаалалт-Халаалтын эрчим хүчний хэрэглээний тооцоо-Орон сууцны барилга
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  832   -   2013   56  х
Энэхүү стандарт нь орон сууцны барилгын /цаашид “барилга” гэх/ дулааны эрчим
хүчний хэрэглээнд дүгнэлт гаргах, халаалтанд шаардлагатай эрчим хүчний
хэмжээг тооцох хялбарчилсан тооцооны аргачлалд хамаарна.
Аргачлал нь дараах тооцооноос бүрдэнэ. Үүнд:
1. Тогтмол температур хүртэл халаах үеийн барилгын дулаан алдагдал;
2. Барилгын дотор температурын өгөгдсөн утгыг барихад шаардлагатай
жилийн дулааны хэрэгцээ
3. Барилгын халаалтын системд шаардлагатай жилийн эрчим хүчний хэмжээ
Барилга нь температурын ялгавартай өгөгдсөн утга бүхий хэд хэдэн бүсчлэлтэй
байж болно. Мөн зарим бүс нь таслалттай халаалттай байж болно.
Тооцооны хугацааг халаалтын улирлын хугацаагаар эсвэл сар тус бүрээр тооцож
авна. Сар тутмын тооцоогоор бүтэн жилийн суурь дүнг зөв тооцдог боловч
халаалтын улирал эхлэх эсвэл төгсөх хугацаатай ойр сар тутмын тооцооны
харьцангуй алдаа өндөр гарч болно. К. хавсралтад тооцооны аргачлалын
нарийвчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан болно.
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав.
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:50:49 Дэлгэрэнгүй
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав.
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:37:42 Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа. Олон Улсын Стандартчиллын ...

2018-09-19 11:30:20 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
"Ажлын байрны орчны менежмент. Менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж. ISO 41001:2018" стандарт шинээр хэвлэгдлээ. Уг стандарт одоогоор Монгол улсын ...

2018-04-25 13:52:24 Дэлгэрэнгүй
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ техникийн хорооноос шинээр боловсруулсан 7 стандартыг улсын бүртгэлд бүртгэв. Эдгээр стандартууд нь 2018 ...

2018-04-24 14:53:23 Дэлгэрэнгүй
Стандартчиллын ажлын 2018-2019 оны төлөвлөгөө
Стандартчиллын 55 салбарын техникийн хороодын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү. ...

2018-03-27 12:35:01 Дэлгэрэнгүй
Усны стандартчилал
Монгол улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Эдгээр стандартыг хамрах хүрээгээр нь ангилвал усны чанарын нийтлэг ...

2018-03-23 09:21:04 Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (OH & S)-н менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүй" олон улсын ISO 45001 стандарт хэвлэгджээ
Дэлхий даяар өдөр бүр 7 600 гаруй хүн ажил мэргэжилтэй холбоотой осол, өвчлөлөөс болж нас бардаг бөгөөд энэ нь жилд ...

2018-03-15 11:15:19 Дэлгэрэнгүй
ISO/IEC 27000 стандарт шинэчлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO/IEC 27000:2018 "Мэдээллийн технологи.Аюулгүй байдлын техник. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Тайлбар толь" с ...

2018-03-05 10:58:12 Дэлгэрэнгүй
MNS ISO/IEC 17025 стандарт шинэчлэн батлагдлаа.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2017 оны 11 дүгээр сард уг стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргасан юм. Уг стандартыг СХЗГ-ын ...

2018-03-05 09:40:28 Дэлгэрэнгүй
ISO 31000 стандарт шинэлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO 31000: 2018 стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргалаа. Уг стандарт нь байгууллагын төлөвлөлтийг сайжруулж, илүү сайн ...

2018-02-27 14:54:56 Дэлгэрэнгүй
Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй
.

Login

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 8136
Нийт хуудас үзсэн : 24270962
Хэрэглэгчдийн анхааралд