Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 |  »
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал (EPDM) материал. Суналтыг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  412   -   2013   24  х
1.1 Энэхүү стандарт арга нь боловсруулсан термо бүтэц бүхий хуйлмал материал болон термопластик уян материалын шинж чанар суналтыг тодорхойлоход хамаарна. Эдгээр аргуудыг боловсруулсан резин болон ижил хатуутай, суналт багатай материалуудын чанарыг шалгахад хэрэглэх боломжгүй.
Дараах турших аргууд энд багтана.
А Турших арга – хэлхээтэй болон тууш ширхэгтэй дээжид
В Турших арга – цагариган дээжид
1-Р ТАЙЛБАР . Дээрх хоѐр турших аргуудын үр дүн ижилгүй байна.
1.2 Стандартын үр дүнгийн үзүүлэлтүүдийг Си нэгжээр заасан.
1.3 Энэхүү стандартад дурьдсан материалууд, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүд нь эвдрэх, гэмтэх аюултай байж болзошгүй. Стандартыг хэрэглэж, мөрдөх явцад гарч болох аюулгүйн ажиллагааны дүрмийг энэхүү стандартад тусгаагүй болно. Энэхүү стандартыг мөрдөж ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хэрэглээний заавруудын талаарх асуудлыг тухайн хэрэглэгч тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө сайтар судалж, тодорхойлсон байх ѐстой бөгөөд гарсан үр дагаврыг хариуцана.
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал (EPDM) материал. Шингэн зүйлийн нөлөөллийг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  471   -   2013   23  х
Энэхүү стандарт нь хуйлмал болон ижил төрлийн материалд шингэн бодисын нөлөөллийг тодорхойлоход хамаарна. Дараах хуйлмал материалуудад туршилт хийнэ. Үүнд: (1) Стандарт хавтгайгаас бэлтгэсэн туршилтын боловсруулсан уян полимер (ASTM D 3182 –г үзнэ үү),
(2) шилэн мяндсан утсаар хүчитгэсэн боловсруулсан уян хуйлмал материалаас бэлтгэсэн дээж (ASTM D 751-г үзнэ үү), (3) эцсийн бүтээгдэхүүн.
( ASTM D 3183-г үзнэ үү) Энэ стандартын 11.2.2 –р зүйлд зааснаас бусад тохиолдол болох урагдаж гэмтсэн, нүх цоорхой үүссэн, боодлоороо шахагдаж дарагдсан хуйлмал материалуудыг энэхүү стандартад заагдсан аргаар турших боломжгүй.
Шингэний нөлөөлөл тодорхойлох туршилтанд IRM 902, IRM 903 тоснуудыг ашиглана.
Шингэний нөлөөлөл тодорхойлох туршилтанд IRM 901 дугаартай тосыг ашиглана.
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал (EPDM) материал. Урагдалтын бат бэхийг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  624   -   2013   17  х
 Энэхүү стандарт нь уян, бат бэх хуйлмал материал болон термопластик уян хуйлмал материалын урагдалтын бат бэхийг тодорхойлоход хамаарна.
Стандартын үр дүнгийн үзүүлэлтүүдийг Си нэгжээр заасан.
 Энэ стандартад орсон материалууд, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүд нь гэмтээх аюултай байж болзошгүй. Стандартыг хэрэглэж, мөрдөх явцад гарч болох аюулгүйн ажиллагааны дүрмийг энэхүү стандартад тусгаагүй болно. Энэхүү стандартыг мөрдөж ажиллахдаа аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хэрэглээний заавруудын талаарх асуудлыг тухайн хэрэглэгч тус бүтээдэхүүнийг хэрэглэхийн өмнө сайтар тодорхойлсон байх ѐстой бөгөөд гарсан үр дагаврыг хариуцах ѐстой.
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал (EPDM) материал. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  4637   -   2013   9  х
1.1 Энэхүү стандарт нь телин-пропилин-дайн терполимербуюу цаашид (EPDM гэх) бүтэцтэй, нэг давхар, уян зөөлөн EPDM хуйлмал материалыг дээвэр болон ус тусгаарлах зориулалтаар хэрэглэх үед бүтээгдэхүүний техникийн шаардлагыг тогтооход хамаарна. Энэхүү хуйлмал материал нь хүчитгээгүй, шилэн мяндсан утсаар хүчитгэсэн, шилэн мяндсан гадартай боловсруулсан уян резинэн хуйлмал материалуудад хамаарна.
1.2 Дээвэрт ашиглах тохиолдолд галд тэсвэрлэлт, материалын залгаасны бат бэх, энэ стандартын шаардлага хангасан байдал, дээврээс хөндийрөх болон ус тусгаарлалт зэрэг хүчин зүйлүүд хамаарна.
1.3 Стандартын үр дүнгийн үзүүлэлтүүдийг Си системийн нэгжээр заасан.
1.4 Энэхүү стандартад дурдсан материалууд, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүд нь эвдрэх, гэмтэх аюултай байж болзошгүй. Стандартыг хэрэглэж, мөрдөх явцад гарч болох аюулгүйн ажиллагааны дүрмийг энэхүү стандартад тусгаагүй болно. Энэхүү стандартыг мөрдөж ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хэрэглээний заавруудын талаарх асуудлыг тухайн хэрэглэгч тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө сайтар судалж, тодорхойлсон байх ѐстой бөгөөд гарсан үр дагаврыг хариуцана.
Стандартын нэр: Дээвэр болон барилга байгууламжид хэрэглэх ус, уур тусгаарлах хуйлмал материал. Техникийн ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6303   -   2016   19  х
1 Хамрах ба хэрэглэх хүрээ 1.1 Энэ стандарт нь барилга байгууламжийн ус, уур тусгаарлах хуйлмал материалын зориулалт, ангилал, хүлээн авах дүрэм, турших арга, хэрэглэх заавар, техникийн ерөнхий шаардлага, аюулгүй ажиллагааны журам, хадгалалт, тээвэрлэлтийн шаардлагуудыг тогтоох ба Р /полиэфир/, G /стирол, бутадиен, дулаанд тэсвэртэй хуванцар/ зэрэг уян хатан шинж чанарыг зохицуулах нэмэлт, ус тусгаарлах дээд ба ул (ар)-ны бүрхүүл үетэй, ЭПДМ хуйлмал материалын хэрэглэх хүрээг тогтооход хамаарна. 1.2 Хуйлмал материалыг үйлдвэр, орон сууц, олон нийтийн барилга байгууламж, иргэний барилгын дээвэр, хана, зоорь, ариун цэврийн өрөөний шалны ус тусгаарлалтанд -45 0С-ын, уур тусгаарлалтанд -30 0С-ын температур бүхий орчинд хэрэглэнэ.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Магнийн барьцалдуулагчтай, шилэн мяндсан арматурт дээврийн долгионт хавтан ба нуруу. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6283   -   2011   8  х

Энэ стандарт нь барилгын налуу дээвэрт хэрэглэх, шилэн мяндсан арматуртай магнийн барьцалдуулагчаар үйлдвэрлэсэн дээврийн долгионт хавтан, нуруу (цаашид “хавтан, нуруу” гэх)-д  хамаарна.  

Энэ стандартаар дээврийн хавтан, нурууны нэр төрөл, хэмжээ, техникийн шаардлага, турших арга, хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журмыг тогтооно. 
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал (EPDM) материал. Наалдах чадварыг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  413   -   2013   8  х
1 Энэ стандарт нь хуйлмал материалуудыг давхарлаж хэрэглэх болон үелэн наахад хоорондоо наалдах чадварыг тодорхойлоход хамаарна. Төрөл бүрийн хуйлмал хавтгай, ер бусын хэлбэртэй бүслүүр, тойрог, хоолой, автомашины дугуйны их бие, хуйлмал материалаар бүрсэн металл хавтан дээр нааж болно.
2 Хуйлмал материалыг наах гадаргуу хурц ирмэгтэй, булан тохой, өнцөгтэй, ямар нэгэн байдлаар хэлбэрийн өөрчлөлттэй бол туршилтанд хэрэглэхгүй. Туршилтанд оруулах загварын наалдах чадварыг шалгасан байна.
3 Стандартын үр дүнгийн үзүүлэлтүүдийг Си нэгжээр заасан.
4 Энэ стандартад орсон материалууд, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүд нь гэмтээх аюултай байж болзошгүй. Стандартыг хэрэглэж, мөрдөх явцад гарч болох аюулгүйн ажиллагааны дүрмийг энэхүү стандартад тусгаагүй болно. Энэхүү стандартыг мөрдөж ажиллахдаа аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хэрэглээний заавруудын талаарх асуудлыг тухайн хэрэглэгч тус бүтээдэхүүнийг хэрэглэхийн өмнө сайтар тодорхойлсон байх ѐстой, мөн гарсан үр дагаврыг хариуцана.
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлалтын зориулалттай хуйлмал (EPDM) материал. Cтатик цооролтын тэсвэрлэлтийг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  5602   -   2013   6  х
1 Энэ стандарт нь дээврийн болон ус тусгаарлах хуйлмал материалын загварыг статик хамгийн их ачаалалд туршихад ус бүрэн тусгаарлах шинж чанартай уялдуулан цооролтын тэсвэрлэлтийг тодорхойлоход хамаарна.
2 Үйлдвэрт боловсруулсан хуйлмал материал болон лабораторит бэлтгэсэн загварыг лабораторийн нөхцөлд ямар ч температурт туршиж болно.
3 Энэ стандарт нь дээврийн хуйлмал материалын загварыг битумэн, полимержуулсан битумэн, боловсруулсан болон боловсруулаагүй полимер, термопластик материалуудыг туршихад ашиглана.
4 Энэ стандарт нь дүүргэгч гадаргуутай хуйлмал материалын загварт хамаарахгүй. Гэхдээ үйлдвэрээс нарийн ширхэглэлтэй гадаргуутай дээж материалд хамаарна.
5 Стандартын үр дүнгийн үзүүлэлтүүдийг Си нэгжээр заасан.
6 Энэхүү стандартад дурдсан материалууд, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүд нь эвдрэх, гэмтэх аюултай байж болзошгүй. Стандартыг хэрэглэж, мөрдөх явцад гарч болох аюулгүйн ажиллагааны дүрмийг энэхүү стандартад тусгаагүй болно. Энэхүү стандартыг мөрдөж ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хэрэглээний заавруудын талаарх асуудлыг тухайн хэрэглэгч тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө сайтар судалж, тодорхойлсон байх ѐстой бөгөөд гарсан үр дагаврыг хариуцана.
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал (EPDM) материал. Динамик цооролтын тэсвэрлэлтийг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  5635   -   2013   8  х
1.1 Энэ стандарт нь дээврийн болон ус тусгаарлах хуйлмал материалын загварыг динамик хамгийн их ачааллаар хурц үзүүртэй хатуу зүйлээр цохиж туршихад цооролтын тэсвэрлэлтийг тодорхойлоход хамаарна.
1.2 Үйлдвэрт боловсруулсан хуйлмал материал болон лабораторит бэлтгэсэн загварыг лабораторийн нөхцөлд ямар ч температурт туршиж болно.
1.3 Энэ стандарт нь дээврийн хуйлмал материалын загварыг битумэн, полимержуулсан битумэн, боловсруулсан болон боловсруулаагүй полимер, термопластик материалуудыг туршихад ашиглана.
1.4 Энэ стандарт нь дүүргэгч гадаргуутай хуйлмал материалын загварт хамаарахгүй. Гэхдээ үйлдвэрээс нарийн ширхэглэлтэй гадаргуутай дээж материалд хамаарна.
1.5 Стандартын үр дүнгийн үзүүлэлтүүдийг Си системийн нэгжээр заасан.
1.6. Энэхүү стандартад дурдсан материалууд, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүд нь эвдрэх, гэмтэх аюултай байж болзошгүй. Стандартыг хэрэглэж, мөрдөх явцад гарч болох аюулгүйн ажиллагааны дүрмийг энэхүү стандартад тусгаагүй болно.
Энэхүү стандартыг мөрдөж ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хэрэглээний заавруудын талаарх асуудлыг тухайн хэрэглэгч тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө сайтар судалж, тодорхойлсон байх ѐстой бөгөөд гарсан үр дагаврыг хариуцана.
Стандартын нэр: Дээврийн болон ус тусгаарлах зориулалттай хуйлмал (EPDM) материал. Лабораторийн гэрлийн эх үүсвэр ашиглан төмөр бус материалын элэгдлийг то
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM G  151   -   2014   26  х
Энэхүү стандарт нь төмөр бус материалыг лабораторийн гэрэл ашиглан
хурдасгууртай турших багажаар шалгах, хэрэглэх аргуудыг тодорхойлоход
хамаарна. Багажуудын дэлгэрэнгүй мэдээллийг энхэүү стандартад тусгасан болно.
Жишээ нь: нээлттэй дөл бүхий карбон нум, хашлагатай карбон нум, неон нум ба
ультра ягаан туяаны /UV/ өнгөгүй үүсвэр бүхий багажуудын дэлгэрэнгүй
мэдээллийг G 152, G 153, G 154 стандартуудад тодорохой тусгасан болно.
Хуудас : « | 1 | 2 |  »

Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7712
Нийт хуудас үзсэн : 23234833
Хэрэглэгчдийн анхааралд