Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Барилга ба иргэний барилга байгууламж — Тайлбар толь 2-р хэсэг: Гэрээний нэр томьёо
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  6707-2   -   2010   20  х
Энэхүү олон улсын  стандартISO 6707–ын энэ хэсэг нь барилга ба инженерийн байгууламжийн ажилд хэрэглэх нэр томьёог тодорхойлход хамаарна.
Стандартын нэр: Барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагаа. 1-р хэсэг: Үйл ажиллагаа, арга, дэс дараалал
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-1   -   2013   146  х
Энэхүү MNS ISO 10845 стандартын 1-р хэсэгт аливаа байгууллагад шударга, эрх
тэгш, ил тод, өрсөлдөөнтэй, үр ашигтай худалдан авах ажиллагааны тогтолцоог
бүрдүүлэх үйл ажиллагаа, арга, дэс дарааллыг тодорхойлоход хамаарна.
MNS ISO 10845-ын 1-р хэсэг нь:
a) захиалагч өөрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлж болох
худалдан авах ажиллагааны нийтлэг үйл явцуудыг тодорхойлон,
b) захиалагчийн ажилтан, төлөөлөгч, удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх
удирдлага худалдан авах ажиллагаанд оролцох үед тавигдах ѐс зүйн үндсэн
шаардлагуудыг тогтоох,
c) захиалагчийн худалдан авах ажиллагааны бодлого, түүний дотор худалдан
авах ажиллагааны аливаа хоѐрдогч бодлогыг боловсруулах загварыг бий
болгож,
d) хөрөнгө борлуулалтыг багтаасан худалдан авах ажиллагааны нийтлэг арга,
дэс дарааллыг тодорхойлох,
Тодорхой заалтуудыг хэрэглэх талаар А.хавсралт, худалдан авах ажиллагааны
үйл явцыг бий болгох, удирдах талаар E.хавсралт, хамгийн их үнэ цэнэ бүхий
худалдан авах ажиллагааны үр дүнг бий болгох чиг хандлагын талаар B.хавсралт,
худалдан авах ажиллагааны төрөл бүрийн журмуудын талаар C, F, G.хавсралт,
тендер шалгаруулалтын үйл явцад гаргасан шийдвэрийг хянан хэлэлцэх журмын
талаар D.хавсралт, санал болгож буй дуудлага худалдааны өгөгдлийн талаар
H.хавсралтад тус тус зааварчилгаа өгсөн болно.
Стандартын нэр: Барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагаа. 2-р хэсэг: Худалдан авах ажиллагааны баримт бичгийг нэг загварт оруулж эмхэтгэх
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-2   -   2013   51  х
MNS ISO 10845 стандартын 2-р хэсэг нь бараа, үйлчилгээ, инженерийн
байгууламж болон барилга угсралтын ажлын гэрээний хувьд үндсэн ба туслан
гүйцэтгэх түвшин бүрт дараах зүйлсийг тодорхойлоход хамаарна. Үүнд:
a) Доорх баримт бичгүүдийг эмхэтгэх нэг загвар:
1) сонирхлоо илэрхийлэхийг урих,
2) тендерийн болон гэрээний баримт бичиг,
b) худалдан авах ажиллагааны баримт бичгийг эмхэтгэх ерөнхий зарчмууд.
1-Р ТАЙЛБАР: MNS ISO 10845-2 стандартын заалтуудын талаарх зөвлөмжийг А.хавсралтад
тусгасан болно.
2-Р ТАЙЛБАР: Энэхүү олон улсын стандартыг зарим тохируулах өөрчлөлт хийсний үндсэн дээр
концессийн болон хөрөнгө борлуулалтын гэрээний баримт бичгүүдийг нэг загварт оруулж,
эмхэтгэхэд мөн ашиглаж болно.
3-Р ТАЙЛБАР: MNS ISO 10845-1 стандартын G.хавсралтад дуудлага худалдааны өгөгдлийг бэлтгэх
талаар зааварчилгаа бий.
Стандартын нэр: Барилгын ажлын худалдан авах ажиллагаа. 5-р хэсэг: Зорилтот байгууллагуудын гэрээн дэх оролцоо
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-5   -   2013   53  х
MNS ISO 10845 стандартын 5-р хэсэг нь бараа, үйлчилгээ, инженерийн байгууламж
болон барилгын ажлын нөхцлөөр зорилтот байгууллагуудын гэрээнд оролцохтой
холбоотой гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг гэрээнд оролцох зорилго (ГОЗ)
хэлбэрээр тодорхойлно. Зорилтот байгууллагуудын гэрээний оролцооноос
хамааруулан гэрээний үр дүнд үнэлгээ өгөхөд эсхүл гүйцэтгэгч гэрээ хэрэгжүүлэх
явцад хүрэх буюу давуулан биелүүлэх гүйцэтгэлийн зорилтот түвшинг тогтооход
ГОЗ-ыг ашиглаж болно.
MNS ISO 10845 стандартын 5-р хэсэг нь зорилт тодорхойлох хоѐр стратегиар
гэрээний гүйцэтгэлийг үнэлэх, тооцоолох, хянах гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд
бүхий аргуудыг тодорхойлно. Үүнд: зорилт тодорхойлох стратеги А, зорилт
тодорхойлох стратеги В (2-р заалтад тодорхойлсон).
ТАЙЛБАР: А.хавсралтад MNS ISO 10845 стандартын 5-р хэсгийн заалтуудын тайлбарыг оруулав.
В.хавсралтад MNS ISO 10845 стандартын 5-р хэсгийг ашиглан худалдан авах ажиллагааны баримт
бичиг дэх зорилтот өгөгдлийг хэрхэн боловсруулах тухай зааварчилгааг тусгав.
Стандартын нэр: Барилга угсралтын ажил худалдан авах ажиллагаа. 4-р бүлэг: Сонирхол илэрхийлэх урилгын стандарт нөхцлүүд
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-4   -   2013   24  х
Энэхүү олон улсын MNS ISO 10845 стандартын 4-р хэсэг нь сонирхол илэрхийлэх
урилгын стандарт нөхцөлд хамаарна. Үүнд:
а) тухайлсан хувилбараар захиалагч, сонирхогч этгээд хоѐрын харилцааг
холбох,
б) сонирхогч этгээд шаардлага хангасан бүрдүүлэлт ирүүлэхэд юу
шаардлагатай болохыг тодорхойлох,
в) үнэлгээний шалгууруудыг сонирхогч этгээдэд мэдүүлэx, болон
г) захиалагчийн сонирхол илэрхийллийн урилга илгээх хувилбарыг
тодорхойлно.
MNS ISO 10845 стандартын 4-р хэсэг нь бараа, үйлчилгээ, барилгын ажил болон
дуудлага худалдаанаас бусад хөрөнгө борлуулалттай холбоотой худалдан авах
ажиллагаанд ашиглахад зориулагдана.
1-Р ТАЙЛБАР: А.хавсралтад MNS ISO 10845 стандартын 4-р хэсэгт байх заалтуудын тайлбар
орсон болно. B.хавсралтад MNS ISO 10845 стандартын энэ хэсгийг ашиглан сонирхол илэрхийлэх
урилгыг бүрдүүлэлтийн өгөгдөлд хэрхэн боловсруулан оруулах тухай зааж оруулсан болно.
2-Р ТАЙЛБАР: MNS ISO 10845-2 стандартад сонирхол илэрхийлэх урилгыг загварчлан, эмхэтгэнэ.
MNS ISO 10845 стандартын 4-р хэсэгт тусгасан стандарт нөхцлүүд нь MNS ISO 10845-2
стандартын заалтуудын дагуу худалдан авах ажиллагааны баримт бичигтэй уялдан загварчлагдаж
боловсруулсан байна.
Стандартын нэр: Барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагаа. 7-хэсэг: Орон нутгийн байгууллага, ажиллах хүчний гэрээн дэх оролцоо
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-7   -   2013   38  х

Энэ стандартын MNS ISO 10845-7 дугаар хэсэг нь зорилтот байгууллагуудын бараа, үйлчилгээ, инженерийн болон барилга угсралтын ажлын гэрээн дэх оролцоотой холбогдсон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг гэрээний оролцооны зорилт (ГОЗ)хэлбэртэйгээр тодорхойлж байгаа юм. Зорилтот байгууллагуудын оролцоотой холбоотой гэрээний үр дүнг хэмжих эсхүл гэрээг хэрэгжүүлэх явцдаа гүйцэтгэгчийн хангах буюу давуулан биелүүлэх ёстой гүйцэтгэлийн зорилтот түвшинг тогтооход ГОЗ-ыг ашиглаж болно.

Стандартын нэр: Барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагаа. 6-р хэсэг: Зорилтот түншүүдийн гэрээн дэх оролцоо
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-6   -   2013   36  х
MNS ISO 10845 стандартын энэ хэсэг нь түншлэлийн зорилтот түншүүдийн бараа,
үйлчилгээ, инженерийн болон барилга угсралтын ажлын гэрээн дэх оролцоотой
холбогдон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг гэрээний оролцооны зорилт (ГОЗ)
хэлбэртэйгээр тодорхойлж байгаа юм. Түншлэлийн зорилтот түншүүдийн
оролцоотой холбоотой гэрээний үр дүнг хэмжих эсхүл гэрээг хэрэгжүүлэх явцдаа
гүйцэтгэгчийн хангах буюу давуулан биелүүлэх ѐстой гүйцэтгэлийн зорилтот
түвшинг тогтооход гэрээний оролцооны зорилтыг ашиглаж болно.
MNS ISO 10845 стандартын энэ хэсэгт зорилт тогтоох дараах хоѐр стратегийн
хувьд гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг гэрээний хэрэгжилтийн явцад хэмжих,
тоогоор илэрхийлэх болон шалгаж болох аргуудыг тайлбарлаж байгаа болно.
Үүнд: зорилт тогтоох стратеги А ба зорилт тогтоох стратеги Б (доор тодорхойлсон).
ТАЙЛБАР: А.хавсралтад MNS ISO 10845 стандартын энэ хэсэг дэх заалтуудын талаар зөвлөмж
бий. В.хавсралтад MNS ISO 10845 стандартын энэ хэсгийг ашиглан худалдан авах ажиллагааны
баримт бичигт зорилт тогтоох тухай өгөгдлийг хэрхэн боловсруулах талаар зааварчилгааг тусгасан.
Стандартын нэр: Барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагаа. 3-р хэсэг: Тендерийн стандарт нөхцөлүүд
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-3   -   2013   66  х
Энэхүү олон улсын MNS ISO 10845 стандартын 3-р хэсэг нь дараах үүрэг бүхий
тендерийн үндсэн нөхцөлийг илэрхийлэхэд хамаарна. Үүнд:
a) захиалагч ба тендерт оролцогчийг тодорхой хэлбэрээр холбож өгөх,
b) шаардлагад нийцсэн тендер ирүүлэхийн тулд тендерт оролцогч юу хийх
шаардлагатайг тодорхойлох,
c) үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг тендерт оролцогчдод мэдүүлэх,
d) Санал ирүүлэх ба шалгаруулах үйл явцыг зохион явуулах, явцын үр дүнг тендерт
оролцогчдод мэдээлэх ажлыг захиалагч хэрхэн явуулах хэлбэрийг буй болгох
болно.
MNS ISO 10845-3 стандарт нь бараа, үйлчилгээ, барилга угсралтын ажил худалдан
авалт болон хөрөнгө борлуулалтад х(дуудлага худалдааны бус) хэрэглэхэд
зориулсан болно.
1-Р ТАЙЛБАР: А.хавсралт нь MNS ISO 10845 стандартын энэхүү хэсэгийн заалтуудын тайлбарыг
агуулж байгаа юм. В.хавсралтнь MNS ISO 10845 стандартын энэ хэсгийг ашиглан худалдан авах
ажиллагааны баримт бичигт тендерийн өгөгдлийг хэрхэн боловсруулах тухай удирдамж юм.
2-Р ТАЙЛБАР: Тендерийн баримт бичгүүд нь ямар загвартай, хэрхэн нэгтгэгдсэн байх ѐстойг MNS
ISO 10845-2 тодорхойлно. MNS ISO 10845 стандартын энэхүү хэсэгт багтсан үндсэн нөхцөлүүд нь
MNS ISO 10845-2-ийн дагуу загвар ба нэгтгэл хийгдсэн худалдан авах ажиллагааны баримт бичгүүдэд
иш татагдан агуулагдаж болно.
Стандартын нэр: Барилгын худалдан авалт. 8-р хэсэг: Гэрээн дэх зорилтот ажиллах хүчний оролцоо
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10845-8   -   2013   29  х

Энэхүү стандартын MNS ISO 10845-ын 8-р хэсэг нь зорилтот ажиллах хүчний бараа, үйлчилгээ, инженерийн болон барилга угсралтын ажлын гэрээн дэх оролцоотой холбогдсон гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг гэрээний оролцооны зорилт (ГОЗ) хэлбэртэйгээр тодорхойлод хамаарна. Зорилтот байгууллагуудын оролцоотой холбоотой гэрээний үр дүнг хэмжих эсхүл гэрээг хэрэгжүүлэх явцдаа гүйцэтгэгчийн хангах буюу давуулан биелүүлэх ёстой гүйцэтгэлийн зорилтот түвшинг тогтооход ГОЗ-ыг ашиглаж болно.

Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав.
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:50:49 Дэлгэрэнгүй
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав.
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:37:42 Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа. Олон Улсын Стандартчиллын ...

2018-09-19 11:30:20 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
"Ажлын байрны орчны менежмент. Менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж. ISO 41001:2018" стандарт шинээр хэвлэгдлээ. Уг стандарт одоогоор Монгол улсын ...

2018-04-25 13:52:24 Дэлгэрэнгүй
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ техникийн хорооноос шинээр боловсруулсан 7 стандартыг улсын бүртгэлд бүртгэв. Эдгээр стандартууд нь 2018 ...

2018-04-24 14:53:23 Дэлгэрэнгүй
Стандартчиллын ажлын 2018-2019 оны төлөвлөгөө
Стандартчиллын 55 салбарын техникийн хороодын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү. ...

2018-03-27 12:35:01 Дэлгэрэнгүй
Усны стандартчилал
Монгол улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Эдгээр стандартыг хамрах хүрээгээр нь ангилвал усны чанарын нийтлэг ...

2018-03-23 09:21:04 Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (OH & S)-н менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүй" олон улсын ISO 45001 стандарт хэвлэгджээ
Дэлхий даяар өдөр бүр 7 600 гаруй хүн ажил мэргэжилтэй холбоотой осол, өвчлөлөөс болж нас бардаг бөгөөд энэ нь жилд ...

2018-03-15 11:15:19 Дэлгэрэнгүй
ISO/IEC 27000 стандарт шинэчлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO/IEC 27000:2018 "Мэдээллийн технологи.Аюулгүй байдлын техник. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Тайлбар толь" с ...

2018-03-05 10:58:12 Дэлгэрэнгүй
MNS ISO/IEC 17025 стандарт шинэчлэн батлагдлаа.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2017 оны 11 дүгээр сард уг стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргасан юм. Уг стандартыг СХЗГ-ын ...

2018-03-05 09:40:28 Дэлгэрэнгүй
ISO 31000 стандарт шинэлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO 31000: 2018 стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргалаа. Уг стандарт нь байгууллагын төлөвлөлтийг сайжруулж, илүү сайн ...

2018-02-27 14:54:56 Дэлгэрэнгүй
Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй
.

Login

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 8136
Нийт хуудас үзсэн : 24270993
Хэрэглэгчдийн анхааралд