Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Автозамын тэмдэгний урьдчилан хүчитгэсэн төмөрбетон шон.
Стандартын тэмдэглэгээ : MNS  5613   -   2006   8  х

Энэ стандарт нь автозамын тэмдэгний урьдчилан хүчитгэсэн арматуртай төмөрбетон шонг үйлдвэрлэх, шалгаж, хүлээн авахад хамаарна.

 

 

 

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Шон суурьтай замын тэмдэг. Замын гэрэлтдэг тэмдэг
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12966   -   2016   62  х
1. Хамрах хүрээ Энэхүү EN 12966 стандартад гэрэлтдэг тэмдэгт тавигдах шаардлага, туршилтын загваруудыг тусгав. Гэрэлтдэг тэмдэг (Variable Message Signs - VMS) нь 2 төрөл байдаг ба тэдгээр нь үргэлжлэх, үл үргэлжлэх тэмдэг юм. Үргэлжлэх тэмдэг нь шон суурьтай тэмдэгтэй ижил боловч ялгарах ганц ялгаа нь төрөл бүрийн бичилт, дүрсийг харуулах боломжтойд оршино. ТАЙЛБАР: ЖИШЭЭ НЬ: эргэлддэг олон талт тэмдэг, эвхэгддэг хаалт Үл үргэлжлэх тэмдэг нь 2 ба түүнээс дээш элементүүдийг харуулах боломжтой тэмдэг юм. ТАЙЛБАР: ЖИШЭЭ НЬ: шилэн тэмдэг, ЛЕД тэмдэг Нийтийн болон хувийн газар, мөн туннель болон зам хэрэглэгчдэд зориулсан зааварчилгаа, удирдамжийн дагуу энэ евро стандартад гэрэлтдэг тэмдгийн (VMS) гүйцэтгэлийн шаардлагуудыг тусгав. Ерөнхийдөө хэд хэдэн төрлийн гүйцэтгэлийн шаардлагууд (харааны гүйцэтгэл, цахилгаан соронзонгийн нийлэмж, байгаль орчны гүйцэтгэл гэх мэт), мөн түүнчлэн эдэлгээ даах чадварыг тусгав. Гэрэлтдэг тэмдгийн (VMS) 2 төрөлд зохицох цахилгаан соронзонгийн нийлэмж, аюулгүй байдал ба байгаль орчны шаардлагуудыг энэхүү стандартад үл үргэлжлэх төрлийн гэрэлтдэг тэмдгийн харааны гүйцэтгэлийн хамт оруулав. Үргэлжлэх тэмдэг болон гэрэлтдэг үл үргэлжлэх тэмдгийн харааны шаардлагыг EN 12899 стандартад тусгасан. Шон суурьтай болон суурьгүйгээр угсрах хоѐр төрлийн тэмдгийн гүйцэтгэлийн шаардлага, гүйцэтгэлийн зэргийг энэ евро стандартад тусгав. Энэхүү стандартад гадна гэрлээр ажиллах гэрэлтдэг тэмдгийн гэрэлтүүлгийн тухай тусгаагүй ба дараах зүйлс багтаагүй болно. Үүнд: a) Тэмдгийн тавцан, тулгуур болон суурь b) Тэмдгийн толгой хэсэг c) Гэрэлтдэг тэмдгийн (VMS) хэмжээ, хэлбэр d) Хяналтын нэгж, хяналт шинжилгээний нэгж e) Тэмдгийн гэрэлтүүлгийн хяналт. Энэхүү баримт бичигт гадны гэрлээр ажиллах тэмдгийн гэрэлтүүлгийн тухай тусгаагүй болно.
Стандартын нэр: Битумжсэн элсээр бэлтгэсэн хольц. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6057   -   2009   17  х
Энэхүү стандарт нь битумжсэн элс хэрэглэн бэлтгэсэн асфальтбетон хольцоор автомашины зам, хотын гудамж талбайг барих болон засварлахад хамаарна.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Авто тээврийн хэрэгслийн жинг хөдөлгөөн дунд жинлэх системийг турших арга ба хэрэглэгчийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  1318   -   2015   31  х
Хөдөлгөөн дунд жинлэх /ХДЖ/ - хөдөлгөөн дунд тээврийн хэрэгслийн дугуйн динамик хүчийг хэмжин, түүнийг тээврийн хэрэгслийн зогсож байх үеийн дугуйн статик даралттай харьцуулан үнэлэх үйл ажиллагаа юм. Тээврийн хэрэгслийн гравитацийн хүндийн жинд нөлөөлж буй бүх эд анги болон тээврийн хэрэгсэлд суурилуулсан бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн жинг нийтэд нь тээврийн хэрэгслийн тэнхлэгийн жинд тооцно. Энэ тэнхлэгийн жин нь тээврийн хэрэгслийн бул, амортизатор, нугас зэрэг холболтоор дамжин дугуйгаар хуваарилагдан автозамд үйлчилнэ. Автозамын хөдөлгөөн дунд жинлэгч /ХДЖ/ систем нь тээврийн хэрэгслийн жинг хэмжин үнэлэхдээ тухайн нэг дугуй дээр ирэх жингийн харьцаа, нэг ба олон тэнхлэг дээрх жингийн харьцаа гэх зэргээр янз бүрээр бүлэглэн тодорхойлох чадвартай юм. Энэ тодорхойлж буй жинг цаашид ачаалал гэх болно. 1.2. Тээврийн хөдөлгөөний бусад үзүүлэлт - Тээврийн хэрэгслийн дугуйн динамик хүчийг тодорхойлоход хэрэглэдэг тээврийн хөдөлгөөний үзүүлэлт болох хурд, хөдөлгөөний зурвас, тэнхлэгийн тоо, тэнхлэг хоорондын зай, тээврийн хэрэгсийн ангилал (тэнхлэгийн үзүүлэлтээр ангилсан ангилал) зэрэг хамрагдана. Энэхүү ХДЖ системд тээврийн хөдөлгөөний эдгээр үзүүлэлтийг хэмжих, тооцоолох, нэгтгэх, ангилах, хадгалах, график диаграм хэлбэрээр харуулах, бүртгэх, хэвлэх, үр дүнг нэгтгэх, хөрвүүлэх гэх мэт үйлдлүүд гүйцэтгэх боломжтой. Цаашид тодорхой шалгуур үзүүлэлтээр хэмжилтийн болон тооцооны үзүүлэлтүүдийг харьцуулах, ялгаа зөрүүнд дүн шинжилгээ хийх боломжтой болгон сайжруулна. 1.3. Стандарт шаардлага - Автозамын ХДЖ систем нь тээврийн хөдөлгөөний статистик өгөгдөл цуглуулах, боловсруулалт хийх, үр дүнг гаргах гэсэн үндсэн гурван ажиллагаатай. Автозамын ХДЖ системийг дөрвөн шаардлагад ангилагддаг. 1.4. Тухайн стандартад тоон үзүүлэлтийг инч-паундын нэгжийн системээр илэрхийлж, зөвхөн мэдээллийг зориулалтаар хаалтан дотор СИ системийн нэгж рүү шилжүүлсэн утгыг өгсөн болохыг анхаарна уу. 1.5. Дараах анхааруулга нь уг стандартын зөвхөн туршилтын хэсэг болох Хэсэг 7-д хамаарна. Энэхүү стандартад туршилтын аргачлалыг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй болно
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж MNS 6737:2018 стандартыг батлав
Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж MNS 6737:2018 стандартыг батлав Энэхүү стандартыг ХААИС, Мал аж ахуй ...

2018-09-26 15:37:36 Дэлгэрэнгүй
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав.
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:50:49 Дэлгэрэнгүй
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав.
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:37:42 Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа. Олон Улсын Стандартчиллын ...

2018-09-19 11:30:20 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
"Ажлын байрны орчны менежмент. Менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж. ISO 41001:2018" стандарт шинээр хэвлэгдлээ. Уг стандарт одоогоор Монгол улсын ...

2018-04-25 13:52:24 Дэлгэрэнгүй
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ техникийн хорооноос шинээр боловсруулсан 7 стандартыг улсын бүртгэлд бүртгэв. Эдгээр стандартууд нь 2018 ...

2018-04-24 14:53:23 Дэлгэрэнгүй
Стандартчиллын ажлын 2018-2019 оны төлөвлөгөө
Стандартчиллын 55 салбарын техникийн хороодын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү. ...

2018-03-27 12:35:01 Дэлгэрэнгүй
Усны стандартчилал
Монгол улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Эдгээр стандартыг хамрах хүрээгээр нь ангилвал усны чанарын нийтлэг ...

2018-03-23 09:21:04 Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (OH & S)-н менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүй" олон улсын ISO 45001 стандарт хэвлэгджээ
Дэлхий даяар өдөр бүр 7 600 гаруй хүн ажил мэргэжилтэй холбоотой осол, өвчлөлөөс болж нас бардаг бөгөөд энэ нь жилд ...

2018-03-15 11:15:19 Дэлгэрэнгүй
ISO/IEC 27000 стандарт шинэчлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO/IEC 27000:2018 "Мэдээллийн технологи.Аюулгүй байдлын техник. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Тайлбар толь" с ...

2018-03-05 10:58:12 Дэлгэрэнгүй
MNS ISO/IEC 17025 стандарт шинэчлэн батлагдлаа.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2017 оны 11 дүгээр сард уг стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргасан юм. Уг стандартыг СХЗГ-ын ...

2018-03-05 09:40:28 Дэлгэрэнгүй
ISO 31000 стандарт шинэлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO 31000: 2018 стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргалаа. Уг стандарт нь байгууллагын төлөвлөлтийг сайжруулж, илүү сайн ...

2018-02-27 14:54:56 Дэлгэрэнгүй
Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй
.

Login

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 8136
Нийт хуудас үзсэн : 24487003
Хэрэглэгчдийн анхааралд