Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »
Стандартын нэр: Нүхтэй төмөрбетон хоолой. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS AASHTO  175   -   2005   4  х
Энэ техникийн шаардлага нь хөрсний усыг шүүрүүлж, зайлуулах зориулалттай нүхтэй төмөрбетонон хоолойг үйлдвэрлэх, ангилах, турших, шалгаж хүлээн авахад хамаарна.
Стандартын нэр: Асфальтбетон хольцын орцыг эзлэхүүний аргаар тогтоох суперпэйв аргачлал
Стандартын тэмдэглэгээ : MNS AASHTO   35   -   2017   37  х
1. Хамрах хүрээ 1.1. Энэ стандартыг асфальтбетон хольцын орц тогтоох, ажлын орцоор бэлтгэсэн. халуун асфальтбетон хольцын (ХАБХ) шинж чанарыг үнэлэхэд хэрэглэнэ. Стандарт аргачлал нь асфальтбетоны агаарын агууламж, дүүргэгчийн сүвшил (VMA), хольцын сүвшил (VFA) зэрэг хольцын эзэлхүүний үзүүлэлтээр хольцын орц тогтоох туршилтын ажилд хамаарна. 1.2. Мөн энэ аргачлалыг хольцын шинж чанарын үзүүлэлтүүдийн урьдчилсан сонголт хийхэд хэрэглэнэ. Урьдчилсан сонголтоор тодорхойлсон үзүүлэлтүүдийг AASHTO Т320 ба Т322 стандартын дагуу хольцонд дүн шинжилгээ хийх үед болон хольцын шинж чанарыг урьдчилан үнэлэхэд хяналтын үзүүлэлт болгон авч болно. 1.3. Асфальтбетон хольцын нэг төрөл болох бүлээн асфальтбетон хольцын орцыг эзэлхүүний аргаар тодорхойлох стандарт аргачлал, анхаарах зүйлсийг нэгтгэн стандартын 2 дугаар хавсралтад тусгасан болно. 1.4. Энэ аргачлалд аюултай материал, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа орсон байж болно. Стандартад туршилтын аргачлалыг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй болно. Иймд туршилтын стандарт аргыг хэрэглэх үеийн эрүүл мэндийн ба аюулгүй ажиллагааны дүрэм заавар, болон хэрэглээний хязгаарлалтуудыг урьдчилан тодорхойлох нь хэрэглэгчийн үүрэг байна.
Стандартын нэр: Жижиг ширхэглэлтэй том дүүргэгчийн элэгдлийг Лос-Анжелесийн төхөөрөмжөөр тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm c  131   -   2007   5  х

1.1       Энэхүү стандартад заасан туршилтын аргаар 2,36 мм-ээс 37.5 мм хүртэл ширхэглэлтэй дүүргэгч материалын элэгдэх хэмжээг Лос-Анжелесийн төхөөрөмжөөр тодорхойлоход хамаарна. (1-Р ТАЙЛБАР)

 

 

 

 

 

 

1-Р ТАЙЛБАР: 19.0 мм–ээс том хэмжээтэй хайрга, дайргыг туршихад С 535 стандартад заасан аргыг хэрэглэнэ.

 

 

 

 

 

 

1.2       Стандартад СИ системийн нэгжийг хэрэглэнэ.

 

 

 

 

 

 

1.3       Стандартад туршилтын үеийн аюулгүй ажиллагааны зааврыг тусгаагүй тул хэрэглэгч эрүүл ахуй болон  аюулгүй ажиллагааны нөхцлийг өөрөө тогтооно.

 

 

 

Стандартын нэр: Нягт болон сүвэрхэг асфальтбетоны сүвшлийн хувийг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  3203   -   2007   4  х

1          Нягт болон сүвэрхэг асфальтбетоны сүвшлийн хувийг тодорхойлоход  энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө. 

 

 

 

 

1.2       Энэ стандартад туршилтын үеийн аюулгүй ажиллагааны зааврыг тусгаагүй ба эрүүл ахуйн болон, аюулгүйн ажиллагааны нөхцөлийг хэрэглэгч тогтооно.

 

 

Стандартын нэр: Замын гадаргуугийн тэгш бус байдлыг автомашин ашиглан хэмжих арга
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  1082   -   2007   7  х

1.1             Энэхүү стандарт арга нь замын гадаргуугийн тэгш бус байдлыг автомашин ашиглан хэмжихэд хамаарна.

 

 

 

 

1.2       Энэхүү стандарт нь замын гадаргуугийн тэгш бус байдлыг автомашин ашиглан хэмжих үед автомашины тэнхлэг болон их биеийн хооронд үүсэх уян харимхай системийн харьцангуй хөдөлгөөнийг хэмжих багаж хэрэгсэл дээр үндэслэнэ.

 

 

Стандартын нэр: Авто замын хучилтын гадаргуугийн дугуйн мөрний ховилын гүнийг чиглүүлэгч шугам ашиглан хэмжих арга
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  1703   -   2007   4  х

Энэхүү стандартаар чиглүүлэгч шугам, хэмжигч багаж ашиглан авто замын хучилтын гадаргуугийн сонгосон байрлал дахь дугуйн мөрний ховилын гүнийг хэмжихэд хамаарна.

 

 

 

 

 

 

1.2       Энэхүү хэмжилтийн аргад хэмжих нэгжийг СИ систем болон инч-футын системээр өгсөн. Инч-футын системээр өгсөн нэгжүүдийг хаалтанд бичсэн. Нэгжийн систем бүрийн утгууд нь хоорондоо нарийн таарч байх шаардлагагүй тул аль нэг системийг хэрэглэхдээ нөгөө системээс хамаарахгүй тусад нь хэрэглэх шаардлагатай.

 

 

 

Энэхүү хоёр системийн утгыг хослуулан хэрэглэх нь уг стандартын шаардлагад нийцэхгүй.

 

 

 

Стандартын нэр: Авто зам ба авто зогсоолын хучлагын ашиглалтын төлөвийн тоон үнэлгээний арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  6433   -   2009   67  х

1.1                                                        Энэхүү стандарт нь авто зам ба авто зогсоолын хучлагын ашиглалтын төлөвийн тоон үнэлгээг (PCI-pavement condition index) энгийн багаж ашиглан нүдэн үзлэгээр тогтоох ажилд хамаарна.

 

1.2                                      Авто зам ба авто зогсоолын хучлагын PCI-ийг Америкийн нэгдсэн улсын цэргийн инженерийн корпус боловсруулсан бөгөөд батлан хамгаалах яам болон олон нийтийн ажлын холбооноос дэмжсэн байдаг.

1.3                                                Хэмжилтийн СИ системийн утгаар өгөгдсөн нэгжүүдийг стандарт хэмжигдэхүүн болгон авч үзнэ. Харин мэдээллийн зорилгоор зарим хэмжигдэхүүний утгыг инч-фунт-аар өгч, тусгайлан хаалтанд бичсэн болно.

1.4   Энэхүү стандарт нь хэрэглэгчийн аюулгүй ажиллагааг бүх талаар хангах зорилт тавиагүй. Энэ стандартыг ашиглаж байгаа хэрэглэгч аюулгүй байдал, амь нас эрүүл мэнд зэрэгт тавих аюулгүйн техникийн шаардлагыг урьдчилан хангасан байна. Урьдчилан сэргийлэх, тусгайлсан шаардлагын талаар 6-р хэсэгт оруулав.

Стандартын нэр: Автозамын байгууламжийн материал Гулзайгч гулдмайн реометр (ГГР) ашиглан битумын гулзайлтын хөшүүн чанарыг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : MNS AASHTO  313   -   2014   24  х
Энэхүү турших арга нь гулзайгч гулдмайн реометр багаж ашиглан гулзайлгах
үйлчлэлд үзүүлэх битумын хөшүүн чанар эсвэл уян чанарыг тодорхойлоход
хамаарна. Энэ арга нь 20 МПа-аас 1 ГПа (шилжилтийн уян харимхайн хэв
гажилтын үзүүлэлт 50nПа-1-ээс 1nПа-1-ийн хооронд байдаг) гулзайлтын
хөшүүн чанарын үзүүлэлт бүхий материалд хүчин төгөлдөр мөрдөгдөх
бөгөөд насжуулах туршилтанд ороогүй, мөн MNS AASHTO Т 240:2005
(ЭНХЗТ), R 28 (PAV) стандартын дагуу өгөршүүлэх туршилтанд орсон
материалын хувьд хэрэглэгдэж болно. Туршилтын багаж нь - 360С-аас 00С
температурын хүрээнд турших ажлыг гүйцэтгэхээр тооцоологдон хийгдсэн.
1.2 Энэхүү туршилтын аргын дагуу турших үед 4 мм-ээс их эсвэл 0,08 мм-ээс
бага хэв гажилтанд ордог гулдмайнууд (битумээр бэлтгэсэн гулдмай)-ын
хувьд туршилтын үр дүнг хүчингүйд тооцно.
1.3 Энэхүү стандартад аюултай материалууд, үйл ажиллагаа болон тоног
төхөөрөмж ашиглагдах боломжтой. Энэхүү аргыг хэрэглэх үеийн бүх
аюулгүй ажиллагааг ганц энэхүү стандартаар зохицуулахгүй болно.
Холбогдох эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааг урьдчилан хангах нь энэ
стандартыг ашиглагчийн үүрэг болно.
Стандартын нэр: Динамик шигдэлтийн аргаар /Dynamic Cone Penetretion/ авто замын далан, суурийн даацыг хэмжих аргачлал
Стандартын тэмдэглэгээ : MNS  5678   -   2006   8  х

Энэхүү аргачлалыг зориулалтын конус хэлбэртэй металл хошууг цохиж, шигтгэх замаар авто замын далан, хайрга ба дайрган суурь, суурийн доод үеүдийн даацыг талбай дээр хэмжиж, тодорхойлоход хамаарна.

 

 

Авто замын далан, суурь, суурийн доод үеийн материал нь 30%-иас илүү чийгтэй, мөн 60мм-ээс илүү ширхэглэл бүхий том хэмхдэстэй чулуулгийн агуулгатай үед энэхүү аргачлалаар хэмжилт хийж болохгүй.

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Радарын арга ашиглан газрын гадаргууны өнгө болон гүнд судалгаа хийх арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  6432   -   2016   33  х
1. Хамрах хүрээ 1.1 Зорилго ба хэрэглээ 1.1.1 Энэ стандарт аргачлал нь зөвхөн радарын долгион нэвтрүүлэх /Ground Penetrating Radar (GPR)/ аргаар газрын хөрсөнд судалгаа хийх тоног төхөөрөмж, туршилт явуулах дараалал болон үр дүнг гаргахад хамаарна. GPR арга нь газрын хөрсний судалгаанд ихээхэн дэлгэрсэн бөгөөд өндөр давтамжтай /10-аас 3000 МГц/ цахилгаан соронзон долгион ашиглаж туршилтыг явуулдаг байна. Өндөр давтамжийн цахилгаан соронзон долгион /ӨДЦСД/-ыг газрын хөрсөнд нэвтрүүлж, түүний өөрчлөлтийг мэдрэгчээр хүлээн авснаар хөрсөн дэх чулуулаг, ус чийг болон нягтралын тухай мэдээлэл авдаг. Энэхүү мэдээллийг боловсруулахад төрөл бүрийн материалын цахилгаан соронзон нэвтрүүлэх чадвар, дамжуулах чадвар, соронзон шингээх чадвар зэрэг өгөгдөл ашиглана. Мэдрэгч төхөөрөмж нь газрын хөрсөн дээр, эсвэл цооногт байрлуулсан антенн байна. Үүсгүүр буюу ӨДЦСД цацруулагч антеннаас долгион цацарч газрын хөрсөнд нэвтрэхдээ тухайн хөрсний онцлог болон өөрчлөлтийн хил хязгаарыг тодорхойлж болохуйцаар давтамж нь ялгарч тодорсныг хүлээн авагч буюу мэдрэгч антеннаар тодорхой цагийн үечлэлтэйгээр уншина. GPR өгөгдлөөр ӨДЦСД-ын тархалтын чиглэл, давтамжийг тодорхойлж чадвал газрын хөрсний доорх хатуу гадаргуу хүртэлх зайг долгион буцаж ойж ирэх хугацааны тусламжтайгаар тодорхойлох боломжтой. 1.1.2 Энэхүү стандартын дагуу хийсэн хэмжилтийг геологийн, инженерийн, гидрологийн /ус зүйн/, байгаль орчны судалгаанд өргөн ашиглана. Энэ GPR аргаар геологийн судалгаа хийвэл газрын хөрсний гүн дэх хатуу чулуулаг хүртэлх зайг тодорхойлох, газрын гүний усны түвшинг (Wright et al (1) тогтоох боломжтой. Мөн хөрсний сул/өнгөн давхаргын зузаан, нуурын усны доодох хөрсний зузаан (Beres and Haeni (2)) газар доорх агуй, чулуулаг давхаргын ан цав хагарал (Ulriksen (3) Imse, Levine (4)) тодорхойлж болно. Түүнээс гадна энэ аргаар дараах ажлыг хийх бололцоотой. Үүнд: газар доорх хоолой, кабель, нөөцлүүр, бул чулууны байршлыг олох, суваг шуудуу ба хог хаягдалын овоолго газрын хилийг тогтоох (Benson et al (5)); бохирдсон газрын зургийг гаргах (Coscrave et al (6); Brewster and Annan (7); Daniels et al (8)); археологийн (Vaughan (9)) болон эд мөрийн баримтын (Davenport et al (10)) хайгуул хийх; тоосго, шавар, бетон бүтээцийг шалгах, авто болон төмөр замын ул суурийн судалгаа (Ulriksen (3)); гүүрийн нарийвчилсан судалгаа (Placzek and Haeni (11)) зэрэг болно.
Хуудас : « | 1 | 2 | 3 |  »

Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7703
Нийт хуудас үзсэн : 23217901
Хэрэглэгчдийн анхааралд