Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »
Стандартын нэр: Мэдээллийн аюулгүй байдал - Аюулгүй байдлын аргачлал – Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын үйл ажиллагааны дүрэм
Стандартын тэмдэглэгээ : mns iso iec  27002   -   2007   119  х
Энэхүү стандартаар байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагыг бий
болгох, хэрэгжүүлэх, хөгжүүлэх болон цаашид боловсронгуй болгох заавар,
нийтлэг зарчмыг тогтооно. Энэ стандартад тусгасан зорилгууд нь мэдээллийн
аюулгүй байдлын удирдлагын нийтлэг зорилгуудын ерөнхий удирдамж болно. Энэ
стандартад тусгасан хяналтууд, хяналтын зорилго нь эрсдлийн үнэлгээний дагуу
тодруулсан шаардлагуудыг хангах, байгууллагад хэрэгжүүлэхэд чиглэсэн болно.
Энэ стандарт нь байгууллагын аюулгүй байдлын стандартыг боловсруулах болон
аюулгүй байдлын удирдлагын үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллага
хоорондын үйл ажиллагаанд нууцлалыг хэрэгжүүлэх практик удирдамж болж
болно.

 

 

 

 

Стандартын нэр: Баглаа боодол- Ачих, тээвэрлэх болон хүлээн авах шошгонд зориулсан зураасан код болон хоёр хэмжээст тэмдэг
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  15394   -   2006   43  х

Энэхүү олон улсын стандарт нь

 

-                 худалдааны түншүүдийн хооронд өгөгдөл хүргэх тээврийн нэгжид зориулсан зураасан код болон хоёр хэмжээст тэмдэгт бүхий шошгоны загвар зохиоход тавих шаардлагуудыг тогтооно.

 

-                 тухайн тээврийн нэгжийг танигч (зураасан код)-ийн тусламжтайгаар   тээвэрлэж буй нэгжийн нэгдмэл байдлыг хангана.

 

-                 зураасан код, хоёр хэмжээст тэмдэг эсвэл хүнд уншигдахуйц хэлбэрт дүрслэгдсэн шошгон дээрх өгөгдлийг  форматлах арга зүйгээр хангана.

 

-                 зураасан кодын тэмдэглэгээг сонгох талаар зөвлөмжөөр хангаж, зураасан кодын нягтралын чанарын шаардлага болон ангилалыг тогтооно.   

 

-                 шошгоны байрлал, хэмжээ түүнд чөлөөт бичвэр бусад холбогдох график  оруулах талаар зөвлөнө.

 

Шошго хийх материал сонгох талаар арга зүйгээр хангана
Стандартын нэр: Мэдээллийн технологи-EAN/UCC Хэрэглээ танигч болон Fact Өгөгдөл танигч ба тэдгээрийн мөрдөлт
Стандартын тэмдэглэгээ : mns iso iec  15418   -   2006   5  х

Энэхүү олон улсын стандарт нь

 

 

-                 Кодлогдсон өгөгдлийг тодорхойлох зорилго бүхий өгөгдөл ба хэрэглээ танигчид тавих шаардлагыг тогтооно.

 

 

-                 Тэдгээрийн мөрдөлтийг хариуцах байгууллагыг тодорхойлно.

 

 

 

 

 

Стандартын нэр: Татварын нэгдсэн системд холбогдон ажиллах төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  5005   -   2015   6  х
Энэхүү стандарт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, үйлчлүүлж байгаа иргэн болон өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудын бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны үйл ажиллагаанд ашиглагдана.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Мэдээллийн технологи. Аюулгүй байдлын арга мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдал. 4-р хэсэг: Зайнаас хандах хандалтын аюулгүй
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO/IEC  18028-4   -   2012   24  х

ISO/IEC 18028 стандартын энэ хэсэг нь зайнаас хандах хандалтыг аюулгүй ашиглах, өөрөөр хэлбэл нийтийн сүлжээ ашиглан өөр компьютер, сүлжээнд холбогдох арга, МТ-ийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлдог. Энэхүү стандартыг зайнаас хандах төрлүүдэд, түүний дотор цахим захианы систем ашиглах, файл дамжуулах, эсхүл зайнаас холбогдон ажиллахад хэрэглэнэ.

 

Энэ хэсэгт зайнаас хандах хандалтын төрлүүд, түүний дотор ашиглагдаж буй протоколыг танилцуулж, таньж баталгаажуулах асуудлыг хэлэлцэж зайнаас хандах хандалтыг аюулгүй зохион байгуулах зөвлөмж өгсөн.  Энэ хэсэг нь зайнаас хандах хандалтыг ашиглаж буй, ашиглахаар төлөвлөж байгаа сүлжээний администратор, техникийн ажилтнуудад тусламж үзүүлэх зорилготой.

Стандартын нэр: Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо. Кирилл ба монгол үсгийн нэгдсэн код
Стандартын тэмдэглэгээ : MNS  5552   -   2005   4  х
Энэ стандарт нь Монгол улсын хэмжээнд захиргаа, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний баримт бичгийг үйлдэх, мэдээллийн сан байгуулахад дагаж мөрдөх кирилл, монгол үсгийн нэгдсэн кодыг тогтооно.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Мэдээллийн технологи - Аюулгүй байдлын арга техник - Мэдээллийн ба холбооны технологийн аюулгүй байдлын удирдлага – 1-р хэсэг: Мэдээлэл хол
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO/IEC  13335-1   -   2009   21  х

Энэ стандартаар  мэдээлэл холбооны технологи (МХТ)-ийн аюулгүй байдлын удирдлагыг хэрэгжүүлэх удирдамжийг тодорхойлсон. Энэ стандартад МХТ-ийн аюулгүй байдлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд үндэс суурь нь болох үндсэн ойлголтууд болон суурь загварыг зөвлөмж болгосон.

 

 

 

 

 

 

 

Энэ стандарт нь МХТ-ийн аюулгүй байдлын удирдлагын нэг бүрчилсэн хандлагыг тулган хүлээлгэх гэсэн оролдлого биш. Харин МХТ-ийн аюулгүй байдлын удирдлагын ашигтай үзэл баримтлал, загварыг санал болгосон болно. Энэ стандарт нь удирдлагын янз бүрийн хэв загвар, зохион байгуулалтын төрөл бүрийн орчинд хэрэглэж болох нийтлэг заалтуудтай. Ямар ч байгууллагын хэрэгцээ шаардлага, удирдлагын арга барилд тохирох байдлаар боловсруулсан болно.  

 

 

 

Стандартын нэр: Мэдээллийн технологи - Аюулгүй байдлын арга техник - Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо- Шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO/IEC  27001   -   2009   23  х

Энэ стандартыг бүх төрлийн байгууллагад хэрэглэх боломжтой (жишээ нь: ашгийн төлөө байгууллагууд, төр, нутгийн удирдлагын байгууллага, төрийн бус, ашгийн бус байгууллага).

 

 

Энэ стандартаар байгууллагын үйл ажиллагааны нийтлэг эрсдэлийн хүрээнд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (МАБУТ)-г бий болгох, хэрэгжүүлэх, ажиллуулах, хянах, нягтлан шалгах, дэмжих, сайжруулахад тавих шаардлагыг тодорхойлсон. Байгууллагын хэрэгцээ шаардлагад тохируулсан аюулгүй байдлын хяналтуудыг хэрэгжүүлэхэд тавих онцлог шаардлагуудыг энэ стандартаар тодруулсан болно.

 

 

Мэдээллийн өмч хөрөнгийг хамгаалах, сонирхогч талуудын итгэлийг бий болгож чадах аюулгүй байдлын зохих хяналтуудыг сонгох боломжийг энэ стандарт олгоно.

 

 

 

 

 

ТАЙЛБАР 1: Энэ стандартад “Ашгийн төлөө байгууллага” гэдгийг өргөн утгаар авч үзсэн бөгөөд ашиг олох зорилготой ажиллаж буй бүх байгууллагыг хамруулна.

 

 

 

 

 

ТАЙЛБАР 2: Хяналтуудаа тодорхойлох үед баримтлах удирдамжийг MNS ISO/IEC 17799:2007 стандартаас үзэж болно.

 

 

 

 

 

Стандартын нэр: Мэдээллийн технологи - Аюулгүй байдлын арга техник - Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  5969   -   2009   18  х

Эрдсэлийн удирдлага нь эрсдэлийн адилтган тодруулах, үнэлэх, хүлээж авч болох түвшин хүртэл бууруулах үйл явц юм. Энэ стандарт нь эрсдэлийг үнэлэх бууруулах бодит зөвлөмжийг агуулсан бөгөөд байгууллагад эрсдэлийн удирдлагын хөтөлбөр боловсруулах суурь болно. Стандартын үндсэн зорилго нь байгууллагын мэдээлэлтэй холбоотой эрхэм зорилгод учирч буй эрсдэлийг удирдахад оршино. Үүнээс гадна энэ стандартад аюулгүй байдлын зардал багатай, үр дүнтэй хяналтуудыг[1] сонгох үндэслэлийг тодорхойлсон болно. Эдгээр хяналт нь эрхэм зорилготой холбоотой өгөгдөл, мэдээлэл, түүнийг дэмжих дэд бүтцэд учирч буй эрсдэлийг бууруулахад чиглэгдэнэ.

 



[1] Энэ стандартад “Аюулгүй байдлын арга хэмжээ” болон “хяналт” гэсэн нэр томьёог ижил утгаар авч үзсэн бөгөөд аль аль нь эрсдэл бууруулахад чиглэсэн арга хэмжээ гэж тооцогддог.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо DOS-ЫН ОРЧНЫ КИРИЛЛ ҮСГИЙН КОД
Стандартын тэмдэглэгээ : MNS  4329   -   1996   2  х

Энэ стандартаар Монгол Улсад персональ компьютераар DOS-ын орчинд монгол хэл дээр кирилл үсгээр баримт бичиг, мэдээлэл боловсруулахад ашиглах үсэг, тэмдэгтийн кодын тогтолцоог тогтооно.

 

Энэ стандартыг төр, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан дагаж мөрдөнө.

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Хуудас : « | 1 | 2 | 3 |  »

Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7804
Нийт хуудас үзсэн : 23461389
Хэрэглэгчдийн анхааралд