Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: 4-8 дугаар хэсэг: Үйлдвэрийн давтамжтай соронзон оронг тэсвэрлэх чадвар. Техникийн шаардлага ба турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  61000-4-8   -   2003   20  х
Энэхүү стандарт нь ашиглалтын үед (50-60) Гц давтамжтай соронзон орны [цаашид үйлдвэрийн давтамжтай соронзон орон (ҮДСО) гэх] ахуйн нөхцөл, үйлчлэлд ордог, худалдааны байгууллага, үйлдвэрийн газар, дунд ба өндөр хүчдэл бүхий цахилгаан станц болон цахилгааны дэд станцад хэрэглэдэг техник хэрэгсэл (ТХ)-д хамаарна.
Ашиглалтын өөр өөр нөхцөлд хэрэглэдэг ТХ-д энэхүү стандартыг хэрэглэх эсэхийг энэ стандартад, тухайлбал 4-р хэсэгт заасан туршилттай холбоотой ҮДСО байгаа эсэхээр тодорхойлно.
Энэхүү стандарт нь тасралтгүй юмуу түр зуурын ҮДСО-ы үйлчлэлд байгаа ТХ-ийн үйл ажиллагааны чанарын үнэлгээг хийх ерөнхий хийгээд дахин давтах үндэс суурийг тогтоохын зэрэгцээ зөвлөмж болгосон туршилтын түвшин болон туршилтын тоног хэрэгсэл, туршилтын ажлын байранд тавих шаардлага, туршилтын горим зэргийг тодорхойлно.
Стандартын нэр: Давтамжийн модуляцтай радио өргөн нэвтрүүлгийн цацаргалтын давтамжийн хамгийн их хазайлтыг хэмжих аргууд
Стандартын тэмдэглэгээ : MNS  5477   -   2005   7  х

Энэхүү стандартыг хэт богино долгионы (87.5-108) МГц-ийн давтамжийн зурваст хуваарилагдсан давтамжийн модуляцтай /FM/ радио өргөн нэвтрүүлэх станцуудад мөрдөнө.

 

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Өргөн зурвасын утасгүй хандалтын төхөөрөмжийн техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6527   -   2015   37  х
Энэ стандартаар суурин ба хөдөлгөөнт утасгүй интернэтийн үйлчилгээг явуулахад ашиглах (2,4 ÷ 2,4835) ГГц; (3,4 ÷ 3,7) ГГц; (5,15 ÷ 5,825) ГГц давтамжийн цараанд (1÷80) МГц хүртэлх зурвасын өргөнтэйгөөр ажиллах утасгүй өргөн зурвасын сүлжээний төхөөрөмжүүдэд тавих техник үзүүлэлтийн шаардлагыг тогтоосон. Энэхүү стандартыг утасгүй өргөн зурвасын үйлчилгээ эрхлэгч болон утасгүй өргөн зурвасын төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, хувь хүмүүс мөрдөх бөгөөд энэ төрлийн төхөөрөмжинд баталгаажуулалт хийх үйл ажиллагаанд ашиглана.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн радио садаа. Норм, шалгах арга
Стандартын тэмдэглэгээ : MNS CISPR  22   -   2002   43  х
Энэхүү стандарт мэдээллийн технологийн тоног төхөөрөмжид /МТТТ/ хамаарах ба үезлэлийн /0.15-1000/ МГц зурваст А ба Б ангилалын МТТТ-ийн үйлдвэрлэлийн радио садааны /ҮРС/ хэмжлийн арга, норм, мөн туршилт хийх ажлын нөхцөл ба МТТТ-ийн туршилтын үр дүнг үнэлэх журмыг тогтооно.
Энэ стандартаас өөр стандартаар ҮРС-ны шаардлагыг тогтоосон тоног төхөөрөмжид хамаарахгүй.
Анхааруулга-Энэ стандартын хамрах хүрээнд радио сигнал хүлээн авах, дамжуулах үндсэн үүрэгтэй ямар нэгэн МТТТ /түүний бүрэлдэхүүн хэсэг/ хамаарахгүй.

Стандартын нэр: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицлын техникийн ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6497   -   2015   70  х
Энэ стандартаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицлын техникийн ерөнхий шаардлагыг тогтоосон. Энэ стандартаар тоног төхөөрөмж, хэрэгслийн үүсгэж болох цахилгаан соронзон хорт цацаргалтын орны хүчлэг болон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулах цахилгаан соронзон болон дамжууллын шуугианы хүчдлийн утганд тавих хязгаарыг тогтоосон.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: 4-5 дугаар хэсэг. Өндөр энергитэй огцом садаа (ОС)-г тэсвэрлэх чадвар. Техникийн шаардлага ба турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  61000-4-5   -   2003   30  х
Цахилгаан болон радио техник багаж хэрэгслэл, тоног төхөөрөмжийн стандартыг боловсруулахдаа өндөр энергитэй, огцом садаа (ОС)-ны үед үүсэх  хэт ачаалал, ниргэлэг, шилжилтийн процесс зэрэг аюултай хортой үзэгдэл явагдахад түүнийг техник хэрэгсэл (ТХ)-ийн тэсвэрлэх чадварыг турших арга ба түүнд тавих шаардлагуудыг  тусгай стандартаар тусгаж гаргаж өгөх шаардлага гарна.

Энэхүү стандартын зорилго нь цахилгаан тэжээлийн шугам  болон холбох шугаманд ОС үйлчлэх үед тухайн төхөөрөмжийн чанарыг үнэлэх  үүрэг зорилготой.
Стандарт дараах үндсэн хэсгээс  бүрдэнэ.  Үүнд:
    Туршилтын  түвшинг тогтоох
    Туршилтын төхөөрөмжид тавих шаардлагыг тогтоох
    Туршилтын ажлын байрны бүтцийг  тогтоох
    Туршилтын аргачлалыг тогтоох

Тухайн  техник хэрэгсэлд ОС өгөх үед үүсэх ниргэлэгийн болон холбогдох  процессыг стандартын дагуу урьдчилан туршиж тогтоосон байдаг.  Өндөр вольтын үйлчлэлд тусгай тусгаарлалт  хэрэглэдэх болон ба  шууд аянгын ниргэлэгийг стандартын туршилтад тооцоогүй болно
Стандартын туршилтыг   тодорхой ТХ болон ТХ-ийн тогтолцооны хувьд авч үзээгүй. Үүний гол шалтгаан нь: Стандартын техникийн бүх хороо болон  ерөнхий өгөгдлийн дагуу стандартын туршилт хийдэг байгууллага нь ТХ-ийн туршилтын  түвшинг тогтоох, туршилтын төрөл ямар байхыг стандартчлах үүрэгтэй учраас эдгээр байгууллагуудын  ажиллах шаардлагыг хангах үндсэн боломжийг харгалзан үзсэнд оршино.
Батлагдсан стандартаар ТХ-д тавих шаардлагыг ТХ-ийн тодорхой төрлийн  баримт бичигт заасан.


Стандартын нэр: 4-6 дугаар хэсэг. Радиодавтамжийн цахилгаан соронзон орноор чиглүүлсэн авалцуурын садааг тэсвэрлэх чадвар. Шаардлага ба турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS  61000-4-6   -   2003   51  х
Энэхүү стандарт нь цахилгаан техник, элекрон ба радиоэлектроникийн хэрэгсэл, тоног төхөөрөмжид (цаашдаа- техник хэрэгсэл) хамаарч, ихэнхдээ радиогийн нэвтрүүлэх байгууламжийн цацруулалтаар 150 кГц- 80 МГц –ийн давтамжийн зурваст үүссэн авалцуурын   цахилгаан соронзон садааг  (цаашид садаа гэх) техник  хэрэгсэл (ТХ) тэсвэрлэж,  тогтвортой ажиллах  шаардлагыг тогтооно.
Стандарт нь цахилгаан тэжээлийн,  дохио дамжуулан өгөх, удирдлага,  газардуулга гэх мэт аль нэг кабельд залгаастай техник хэрэгсэлд хамаарна.


Буцах Стандарт харах Худалдаж авах
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7593
Нийт хуудас үзсэн : 22975437
Хэрэглэгчдийн анхааралд