Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 |  »
Стандартын нэр: Ахуйн ус халаах нарны вакуум хоолойт коллекторын систем. Турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS  5642   -   2006   10  х
Энэхүү стандарт нь эрс  тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд нарны энергиэр  ахуйн хэрэгцээний ус халаах коллекторын ажиллах чадвар, түүний дулааны үзүүлэлтүүд болон эвдрэл гэмтлийг тодорхойлох зорилготой бөгөөд дараах туршилтуудаас бүрдэнэ.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Нарны коллекторын хоногийн дулааны үзүүлэлтийг тодорхойлох туршилтын стандарт1)
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  904   -   2006   6  х

1.1     Энэхүү стандарт нь коллекторын хоногийн туршид үйлдвэрлэх дулааны үзүүлэлтийг тодорхойлоход хавтгай (ялтсан), төвлөрүүлэх (нарны цацрагийг төвлөрүүлэх) болон нарыг даган түүний тусгалыг хүлээх авах зэрэг төрөл бүрийн хийцийн коллекторууд хамрагдана.

 

1.2     Тус стандартад олон улсын нэгжийн СИ системийн хэмжигдэхүүнийг ашиглана.

 

1.3     Энэхүү стандарт нь хэрэглээтэй холбоотой аюулгүй ажиллагааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан үзэх зорилго агуулаагүй бөгөөд түүнийг хэрэглэх үеийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

 

Стандартын нэр: Нарны коллекторт ашиглах дулаан тусгаарлах материалыг үнэлэх туршилтын стандарт
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  861   -   2006   5  х

1.1             Энэ стандартаар концентрацийн зэрэглэл нь 10-аас доош байх нарны коллекторт ашиглах дулаан тусгаарлах материалын шинж чанарыг үнэлэн тогтооно. Энд гадаргуугийн шатах шинж чанар, гадаргуугийн чийг шингээлт, ус шингээлт, дулаан эсэргүүцэх чадвар, мөн шугаман агшилт буюу тэлэлт, гадаргуугийн шаталтын төлөв байдал, түүнийг хурдасгах нөхцөлийг тогтоох зэрэг туршилтууд хамаарна. Тус стандарт нь дулаан тусгаарлах материалын шатах шинж чанарыг тодорхойлох туршилтын аргачлалыг тогтоохгүй, харин гадаргуугийн шатах үзүүлэлтийг турших аргыг хангана.

 

1.2             Нарны коллекторт ашигласан хатуу модон банз, сул чигжсэн материал, хөөсөнцөр зэрэг дулаан тусгаарлах материалуудыг сонгон хэрэглэв. Бусад дулаан тусгаарлах материалуудыг тогтоосон нөхцөлийн дагуу турших хэрэгтэй.

 

1.3           Энэ стандарт нь нарны коллекторын дулаан тусгаарлах материалын чанарыг бууруулахад өндөр температур, чийг, хүчиллэг зэрэг үзүүлэлтүүд нь нөлөөлөх гол хүчин зүйл болохыг тогтооно.

 

1.4           Дулаан тусгаарлах материал нь хэвийн нөхцөлд нарны цацрагт өртөхгүй учраас түүний нөлөөллийг тооцохгүй байж болно.

 

1.5           Энэхүү стандарт нь коллекторыг хэрэглэх үеийн аюулгүй ажиллагаатай холбоотой нөхцөлүүдийг харгалзан үзэх зорилго агуулаагүй бөгөөд ашиглалтын үеийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

 

Стандартын нэр: Нарны коллекторын хоногийн дулааны үзүүлэлтийг тодорхойлох туршилтын стандарт1)
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  904   -   2006   6  х

1.1     Энэхүү стандарт нь коллекторын хоногийн туршид үйлдвэрлэх дулааны үзүүлэлтийг тодорхойлоход хавтгай (ялтсан), төвлөрүүлэх (нарны цацрагийг төвлөрүүлэх) болон нарыг даган түүний тусгалыг хүлээх авах зэрэг төрөл бүрийн хийцийн коллекторууд хамрагдана.

 

1.2     Тус стандартад олон улсын нэгжийн СИ системийн хэмжигдэхүүнийг ашиглана.

 

1.3     Энэхүү стандарт нь хэрэглээтэй холбоотой аюулгүй ажиллагааны хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан үзэх зорилго агуулаагүй бөгөөд түүнийг хэрэглэх үеийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

 

Стандартын нэр: Нарны энергиэр ус халаах төхөөрөмж /СНАРВ-П СС/ Ерөнхий техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  4084   -   1988   9  х

Энэ стандарт нь нарны илчээр ус халаах, жилийн турш ашиглалт бүхий технологийн иж бүрэн систем төхөөрөмжинд тавих шаардлагад хамаарна.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Бие даасан нарны зайн системийн тодорхойлох үзүүлэлт. Нэр томъёо, тэмдэглэгээ
Стандартын тэмдэглэгээ : MNS  5048   -   2001   4  х

Энэ стандартаар нарны зайн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох үзүүлэлтийг илэрхийлэх бөгөөд уг стандартыг нарны зай (НЗ), нарны зайн системийн (НЗС) талаар ном товхимол бичих, орчуулах, зохион бүтээх болон бүрэлдэхүүн хэсгүүдийн тооцоонд ашиглана.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Нарны дулааны тоног төхөөрөмжийн систем ба иж бүрдэл – Koллекторууд. 1-р хэсэг: Ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12975-1    -   2012   12  х

Энэхүү стандарт нь шингэнт коллекторын бат бэх чанар, удаан эдэлгээ, найдвартай болон аюулгүй байдалд тавих шаардлагыг тогтоох бөгөөд энэ дагуу тохирлын үнэлгээг хийх техникийн нөхцлийг бүрдүүлнэ.

Энэ стандарт нь коллектор, дулаан нөөцлүүр дотор явагдаж буй процессыг тус тусад нь хэмжих боломжгүйгээр суурилуулсан дулаан нөөцлүүртэй коллектор болон   чиглүүлэн төвлөрүүлэгч коллекторуудад хамаарахгүй.

 

Хэрэглэгчийн тусгай захиалгаар хийсэн коллектор (үйлдвэрт угсарсан модульгүй буюу газар дээр нь угсарч дээврийн хучилтын бүтээцэд суулгаж өгсөн)-ыг анхны байдлаар нь эдэлгээ даах чанар, найдвартай байдал болон дулааны хүчин чадлын хувьд энэхүү стандартаар турших боломжгүй.

 

Харин оронд нь үйлдвэрт угсарсан ижил хийцтэй модулийг туршиж болно. Модулийн нийт талбай нь 2 м2-аас багагүй байх шаардлагатай. Шалгасан модулиас их талбайтай коллекторт энэхүү туршилтын арга хүчинтэй байна. Үндэсний болон европын барилгын төлөвлөлт, дээвэр шиллэх арга нь коллекторт нөлөөлөхгүй. Тиймээс энэ стандартыг коллекторын статик тооцоонд ашиглана.

Стандартын нэр: Нарны дулааны тоног төхөөрөмжийн систем ба иж бүрдэл - Коллекторууд 2-р хэсэг: Турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12975-2    -   2012   106  х

Энэхүү еЕвропын стандарт нь MNS EN 12975-1 : 2012 стандартаар шингэнт коллекторын бат бэх (механик шинж чанар), эдэлгээ, найдвартай байдал болон аюулгүй байдалд тавих шаардлагыг хангаж буй эсэхийг тодорхойлох туршилтын аргыг тогтооно. Энэхүү стандартад шингэнт коллекторын дулааны хүчин чадлыг тодорхойлох туршилтын гурван аргыг тусгасан.

Дулаан нөөцлүүр нь коллекторын бүрэлдэхүүн хэсэг байх коллектор буюу коллекторт болон дулаан нөөцлүүр дотор явагдаж буй процессыг тус тусад нь хэмжих боломжгүйгээр суурилуулсан коллекторт энэхүү стандарт хамаарахгүй.

Энэ стандартыг чиглүүлэн төвлөрүүлэгч коллекторт ашиглах боломжтой. 

Энэ стандартын 6.3-ын дагуу (бодит-динамик туршилт) явуулах дулааны хүчин чадлын туршилтыг мөн CPC төвлөрүүлэгчтэй суурин коллектороос төвлөрүүлэх чадвар өндөртэй чиглүүлэгч коллектор хүртэлх төвлөрүүлэгч коллекторын ихэнх хийцэд ашиглаж болно. Чиглүүлэгч коллектортой тохиолдолд нарны цацрагийг хэмжих хэсгүүдийг тохируулах шаардлагатай. Нарны цацрагийг шууд хэмжигч “Pyrheliometer” (Пурелиометр) ашигласан тохиолдолд мөн тохируулна.

 

Хэрэглэгчийн тусгай захиалгаар хийсэн (жишээ нь хэрэглэгчийн тусгай захиалгаар хийсэн модулийг газар дээр нь угсарсан  дээврийн коллектор) коллекторын анхны байдал дахь бат бэх, эдэлгээ, найдвартай байдал болон дулааны хүчин чадлыг энэхүү стандартаар турших боломжгүй. Харин үйлдвэрт бөөнөөр ижил аргаар угсарсан модулийг энэ аргаар туршиж болно. Модулийн нийт талбай нь 2 м2-аас доошгүй байх шаардлагатай. Туршиж буй модулиас их талбайтай коллекторт энэхүү туршилтын арга хүчинтэй.

Стандартын нэр: Нарны дулааны тоног төхөөрөмжийн систем ба иж бүрдэл - Үйлдвэрт цувралаар угсарсан төхөөрөмж- 1-р хэсэг : Ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12976-1    -   2012   11  х

Энэхүү стандартаар үйлдвэрт цувралаар угсарсан нарны дулааны тоног төхөөрөмжийн системийн бат бэх чанар, эдэлгээ, найдвартай болон аюулгүй байдалд тавих шаардлагыг тогтоох бөгөөд энэ дагуу тохирлын үнэлгээг хийх техникийн нөхцлийг бүрдүүлнэ.

Энэхүү стандартад тавьсан шаардлагууд нь үйлдвэрт цувралаар угсарсан нарны дулааны тоног төхөөрөмжийн системд хүчинтэй. Эдгээр төхөөрөмжийн системийн угсралтанд тавих шаардлага ороогүй боловч угсрагч болон хэрэглэгчдэд зориулан төхөөрөмжтэй хамт нийлүүлдэг баримт бичигт тавих шаардлага орсон (4.6-г үзнэ үү).

Стандартын нэр: Нарны дулааны тоног төхөөрөмжийн систем ба иж бүрдэл - Үйлдвэрт цувралаар угсарсан төхөөрөмж. 2-р хэсэг: Турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  12976-2    -   2012   43  х

Энэхүү стандарт нь үйлдвэрт цувралаар угсарсан нарны дулааны тоног төхөөрөмжийн системийн MNS EN 12976-1 стандартад заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тодорхойлох туршилтын аргыг тогтооно. Энэ стандартад иж бүрэн төхөөрөмжийн дулааны хүчин чадлыг тодорхойлох туршилтын хоёр аргыг тусгасан.

Хуудас : « | 1 | 2 |  »

Мэдээ мэдээлэл

УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7430
Нийт хуудас үзсэн : 22521992
Хэрэглэгчдийн анхааралд