Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Давших буцах хөдөлгөөнт дотоод шаталтын хөдөлгүүр – Ажилласан хийн хорт бодисын агууламжийг хэмжих 1-р хэсэг: Туршилтын стенд дээр ажилла
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  8178-1   -   2014   139  х
Энэхүү cтандартын 1-р хэсэг нь ажилласан хийн бохирдуулагч нэг бүрийн жинг
тодорхойлох шаардлагатай тохиолдолд давших буцах хөдөлгөөнт дотоод
шаталтын хөдөлгүүрийн ажилласан хий дэх тоосонцор болон хийн байдалтай хорт
бодисыг тогтонги горимд туршилтын стенд дээр хэмжих болон үнэлэхэд
ашиглагдана. Хөдөлгүүрийн төрлөөс хамааруулан хурд болон ачааллын ялгаатай
горимыг сонгоно.(ISO 8178-4-г үз)
Энэ стандартын 1-р хэсэг нь автозамын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс бусад
хөдөлгөөнт, тээвэрлэгдэх болон суурин байдлаар ашигладаг ДШДБХ хөдөлгүүрт
хэмжилт хийхэд тохиромжтой. MNS ISO 8178 стандартын энэ хэсгийг жишээлбэл,
газар шорооны ажлын машин, генераторын иж бүрдэл болон бусад хэрэглээний
хөдөлгүүрт ашиглаж болно.
MNS ISO 8178-2 стандартад дурьдсанаар туршилтын стенд дээр хязгаарлагдмал
тохиолдолд ажлын талбарт туршилт явуулах баримт бичгийн дагуу хөдөлгүүрийн
туршилтыг явуулж болно. Энэ тохиолдолд талууд харилцан тохиролцсон байна.
Зарим тохиолдолд ийм нөхцөлд гаргаж авсан үр дүн нь MNS ISO 8178 стандартын
энэ хэсгийн дагуу гаргаж авсан болон авах үр дүнтэй бүрэн тохирохгүй байж
болно. Иймд энэ хувилбарыг цөөн тоогоор үйлдвэрлэдэг тухайлбал, том оврын
усан онгоц болон генераторын иж бүрдлийн хөдөлгүүрт туршиж болно.
Механизмд нэмэлт шаардлагаар суурилагдсан хөдөлгүүрт (өөрөөр хэлбэл
мэргэжлийн эрүүл мэндийн болон аюулгүй байдлын, цахилгаан станцын
тохируулгын) нэмэлт туршилтын нөхцөл болон тусгай үнэлэх аргууд хэрэглэгдэнэ.
Стандартын нэр: Давших буцах хөдөлгөөнт дотоод шаталтын хөдөлгүүр – Ажилласан хий дэх хорт бодисын агууламжийг хэмжих 2-р хэсэг: Ажлын нөхцөлд ажилласан х
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  8178-2   -   2014   24  х
Энэхүү стандартын 2-р хэсэг нь MNS ISO 8178-1, ISO 8178-11 стандартуудын хамт
давших буцах хөдөлгөөнт дотоод шаталтын хөдөлгүүрийн ажилласан хий дэх хийн
болон тоосонцор хэлбэрийн хорт бодисын агууламжийг ажлын нөхцөлд тогтонги
ба шилжилттэй горимд хэмжих, үнэлэх аргуудыг тогтооно.
Мөн MNS ISO 8178 стандартын энэ хэсэг нь хүнд машин механизм, усан онгоц,
генераторын иж бүрдэл, төмөр замын дизель зүтгүүр, эсвэл дээрхтэй төсөөтэй
хэрэглээнд ашиглагддаг давших буцах хөдөлгөөнт дотоод шаталтын хөдөлгүүрийг
туршилтын стенд дээр хэмжих бололцоогүй, эсвэл түүний үр дүнг ашиглах
боломжгүй үед ажлын нөхцөлд хэмжихэд, эсвэл ашиглахад тэнцэх эсэхийг газар
дээр нь тодорхойлоход хэрэглэгдэнэ.
Хүнд машин механизмын хөдөлгүүрийг засварласны дараа дахин шалгах эсвэл
дахин гэрчилгээ өгөхөд тээврийн хэрэгслээс салангид байрлуулсан ачааллын
болон хэмжилтийн төхөөрөмжийг ашиглах ба ашиглахад тэнцэх эсэхийг шалгах
үед эдгээр төхөөрөмж нь тээврийн хэрэгсэл дээр байрласан байж болно.
Стандартын нэр: Давших буцах хөдөлгөөнт дотоод шаталтын хөдөлгүүр- Ажилласан хий дэх хорт бодисын агууламжийг хэмжих. 3-р хэсэг: Ажилласан хийн тортогжилт
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  8178-3   -   2014   9  х
Энэхүү стандартын 3-р хэсэг нь давших буцах хөдөлгөөнт дотооод шаталтын
хөдөлгүүрийн ажилласан хий дэх тортогжилтын тодорхойломжийг тогтонги горимд
хэмжих хоѐр аргыг тогтооно. Нэг дэх арга нь гэрлийн урсгалын шингээлтийг
хэмжих замаар тортогжилтыг, хоѐр дахь арга нь шүүлтүүрийн харлалтыг хэмжих
замаар хөөний агууламжийг үнэлдэг. Шаардлагатай тохиолдолд, тодорхой
хөдөлгүүрийн хувьд тусгайлсан аргыг тогтоож өгч болно.
Хэрэв тортогжилт хэмжих багажийг шилжилтийн горимд ашиглаж байгаа бол сорьц
авч байгаа нөхцөл нь яг адил бөгөөд багажууд хоорондоо яг нийцэхээр биш л бол
өөр багажуудын хэмжилтийн дүнг харьцуулж болохгүй тул MNS IS0 8178
стандартын энэ хэсэг шилжилтийн горимд хийх хэмжилтэнд хамаарахгүй.
MNS IS0 8178 стандартын энэ хэсэг нь газар дээрх, төмөр замын, усан замын,
тэр дундаа хөдөө аж ахуйн трактор болон автозамын тээврийн хэрэгслийн ухрах
давших хөдөлгөөнт дотооод шаталтын хөдөлгүүрт хэрэглэгдэнэ.
Стандартын нэр: Автозамын тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгсэл болон ажилласан хийн хорт бодисын агууламжид нөлөөлдөг системүүдийг оношлох нэмэлт төхөө
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  15031-2   -   2014   10  х
MNS ISO 15031-ын энэ хэсэг нь автозамын тээврийн хэрэгсэл болон түүний
нэмэлт тоноглолын хоорондын холбоог харгалзан авч үзэж, ажилласан хийн хорт
бодисын агууламжид нөлөөлдөг системүүдийг оношлоход хэрэглэдэг нэр томьѐо,
тодорхойлолт, товчилсон үг буюу товчлолыг хэрхэн ашиглах удирдамж юм. Мөн
энэ хэсэгт шинэ нэр томьѐо зохиох журмыг тогтооно. Түүнчлэн цахилгаан/электрон
системд хэрэглэгддэг оношилгооны нэр томьѐоны зөв хэрэглээ түүнчлэн
техникийн нэр томьѐо, тодорхойлолт, товчилсон үг, товчлохтой холбоотой
стандартыг тогтооно.
Стандартын нэр: Автозамын тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгсэл болон ажилласан хийн хорт бодисын агууламжид нөлөөлдөг системүүдийг оношлох нэмэлт төхөө
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  15031-3   -   2014   21  х
Энэ стандартын 3-р хэсэг нь ажилласан хийн хорт бодисын агууламжид нөлөөлөх
системийг оношлох төхөөрөмж болон тээврийн хэрэгслийг хооронд нь холбоход
ашигладаг оношлогооны залгуурт тавигдах наад захын шаардлагуудыг тогтооно.
Түүний гол зорилго нь бүх автотээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийг оношилгооны
залгуур ашиглахад дэмжлэг үзүүлэх явдал юм . Оношилгооны холболт нь
тээврийн хэрэгслийн залгуур, оношилгооны нэмэлт төхөөрөмжийн залгуур гэсэн
хоорондоо холбогдсон хоѐр залгуураас тогтдог. Бүх төрлийн тээврийн хэрэгсэлд
хэрэглэгддэг залгуур нь байнга залгах үүрэггүй бөгөөд зөвхөн богино хугацаагаар
оношлох холболтонд зориулагдсан.
Стандартын нэр: Автозамын тээврийн хэрэгсэл – Тээврийн хэрэгсэл болон ажилласан хийн хорт бодисын агууламжид нөлөөлдөг системүүдийг оношлох оношилгоон
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  15031-4   -   2014   45  х

Энэхүү стандарт нь:

-       OBD-ээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл ба оношилгооны нэмэлт төхөөрөмжийн хооронд холбоо тогтоох,

-       MNS ISO 15031-5 д заасан үйлчилгээнүүдэд бэлдэхийн тулд оношилгооны нэмэлт төхөөрөмжийн гүйцэтгэх боломжтой цогц оношилгооны үйлчилгээ,

-       оношилгооны нэмэлт төхөөрөмжийн хэмжих хязгаар зэргийг тодорхойлно.

Стандартын нэр: Давших буцах хөдөлгөөнт дотоод шаталтын хөдөлгүүр. Хөдөлгүүрийн чадлыг хэмжих арга, тодорхойлолт. ISO 8178 стандартад заасан ажилласан хийн х
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14396   -   2014   9  х
Энэхүү олон улсын стандартаар давших буцах хөдөлгөөнт дотоод шаталтын
хөдөлгүүрээс гарах ажилласан хийн хорт бодисын агууламжийг ISO 8178
стандартын дагуу хэмжих үед хөдөлгүүрийн чадлыг тодорхойлох нэмэлт аргыг
тогтоох бөгөөд ISO 15550 “үндсэн” стандартад заасан үндсэн шаардлагын
“нэмэлт” болно.
Мөн даралт (атмосфер)-ын өөрчлөлттэй нөхцөлд хөдөлгүүрийн чадлыг
баталгаажуулахын тулд чадлын хэмжилтийн утгыг засах аргыг энэ стандартаар
зааж өгнө. Энэ аргыг ажилласан хийн хорт бодисын агууламжийн тоон утгуудыг
засахад ашиглахгүй.
ISO 14396 стандарт нь автозамын тээврийн хэрэгслээс бусад газар шорооны
ажлын машин, төмөр замын тээврийн хэрэгсэл болон усан замын тээврийн
хэрэгслийн дотоод шаталтын хөдөлгүүрт хамаарна. Мөн уг стандартыг зам
засварын болон газар шорооны ажлын машин, үйлдвэрийн зориулалттай ачааны
автомашин болон төхөөрөмжинд ашигладаг хөдөлгүүрт хэрэглэнэ.
Энэ олон улсын “салбар” стандартыг хөдөлгүүрт тавигдах ISO 15550 “үндсэн”
стандартад заасан шаардлагуудыг бүрэн болгож гүйцээхэд ашиглана.
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7430
Нийт хуудас үзсэн : 22521952
Хэрэглэгчдийн анхааралд