Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Орон сууцны барилгын цахилгааны самбар. Техникийн нөхцөл
Стандартын тэмдэглэгээ : MNS  5834   -   2008   44  х
1.1 Энэ стандарт нь орон сууцны барилгад цахилгаан эрчим хүчийг тооцох, хуваарилах, богино залгааны гүйдэл болон хэт ачаалал, аянгын хэт хүчдэлээс хамгаалах зориулалттай цахилгааны самбарыг угсрах, шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд хамаарна.
1.2 Энэ стандартаар орон сууцны барилгын дор дурьдсан самбаруудад тавих шаардлагыг тогтооно. Үүнд:
- Ерөнхий оролтын самбар / ЕОС /
- Хуваарилах самбар / ХС /
- Давхарын нэгдсэн самбар / ДНС /
- Хувийн орон сууцны оролтын самбар / ХОСОС /
- Гар сэлгэн залгагчтай самбар / ГСЗС /
1.3 Дээрх самбаруудыг 380/220 В хүчдэлтэй, 50 Гц давтамжтай 3 фазын хувьсах гүйдлийн гүн газардуулсан саармагтай (TN-S, TN-C-S) цахилгаан сүлжээнд ашиглана.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Цахилгаанаар хангагчаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  5872   -   2008   5  х

Энэ стандартаар хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоосон. Энэ стандартын зорилго нь хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэхэд оршино.

 

 

 

 

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Стандарт хүчдэл
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  38   -   2001   6  х

Энэхүү стандартыг цахилгаан дамжуулах, хувиарлах шугам сүлжээний систем, 100 В-оос дээш нэрлэсэн хүчдэл бүхий 50 буюу 60 Гц давтамж ашиглаж хувьсах гүйдлийн цахилгаан хэрэглэдэг систем, түүнд ашиглаж буй тоног төхөөрөмж, хувьсах ба тогтмол гүйдлийн тээврийн сүлжээ зэрэг байгууламж, түүнчлэн 50 буюу 60 Гц (гол төлөв ) ашигладаг тогтмол гүйдлийн 750 В хүртэлх нэрлэсэн хүчдэлтэй, мөн хувьсах гүйдлийн 120 В хүртэл нэрлэсэн хүчдэлтэй тоног төхөөрөмжид мөрдөнө. Үүнд анхдагч ба хоёрдогч тэжээх элементийн батарей, бусад хувьсах буюу тогтмол гүйдлийн үүсгүүрүүд, цахилгааны янз бүрийн багаж хэрэгсэл, байгууламжууд хамаарна.

Цахилгаан хэмжүүрийн хэлхээ, мэдээлэл дамжуулах систем болон цахилгаан тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүнд багтах зарим нэг зангилгаа, элементүүдийн хүчдэлийн утганд энэ стандарт үл хамаарна.

            Хувьсах гүйдлийн хүчдэлийн хамгийн зохистой утгыг энэ стандартад заасан болно.

Стандартын нэр: Чадлын урсгал ба хүчдэлийг тохируулах, хуурмаг чадлыг компенсацлах удирдлагатай байгууламж. Барьж байгуулахад тавигдах шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6524   -   2015   13  х
Стандартаар чадлын урсгал ба хүчдэлийг тохируулах, хуурмаг чадлыг компенсацлахад зориулагдсан, 50 Гц давтамжтай хувьсах гүйдлийн цахилгаан системийн нөлөөллийн (индуктив) элементэд цуваа буюу зэрэгцээ холбогдсон 750 кВ хүртэлх хүчдэлийн статик удирдлагатай байгууламжийг барьж байгуулахад тавигдах шаардлагыг тогтооно. Стандартын шаардлага нь нүцгэн утастай агаарын шугамыг барьж байгуулах үед заавал мөрдөх ба 35-750 кВ-ын хүчдэлтэй агаарын шугамыг шинээр байгуулах, техникийн шинэчлэл, өргөтгөл хийхэд хамаарна. Энэхүү стандартыг улсын хэмжээнд эрчим хүчний зураг төсөл, ашиглалт, засвар угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөнө.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Эрчим хүчний системд мэдээлэл дамжуулах, цуглуулах холбооны систем. Барьж байгуулахад тавигдах
Стандартын тэмдэглэгээ : MNS  6525   -   2015   34  х
Энэхүү стандартаар эрчим хүчний системд мэдээллийг дамжуулах, цуглуулах зориулалттай холбооны системийг өргөтгөх, шинэчлэх, шинээр зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлагыг тогтооно.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Цахилгаан эрчим хүчийг тооцох мэдээлэл-хэмжилтийн автоматжуулсан систем. Барьж байгуулахад тавигдах шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6526   -   2015   16  х
Стандартаар Монгол улсын нутаг дэвсгэр дээрх эрчим хүчний байгууламжийн цахилгаан эрчим хүчийг тооцох мэдээлэл-хэмжилтийн автоматжуулсан системийг шинээр байгуулах, шинэчлэхэд тавигдах шаардлагыг тогтооно. Энэхүү стандарт нь бүх ангиллын хүчдэлийн цахилгаан станц, трансформаторын дэд өртөөний мэдээлэл-хэмжилтийн автоматжуулсан систем, төрийн болон хувийн өмчийн цахилгаан үйлдвэрлэгч, цахилгаан шугам сүлжээний байгууллагын цахилгаан эрчим хүчийг тооцох мэдээлэл-хэмжилтийн автоматжуулсан системийн мэдээлэл цуглуулах төв болон тэдгээрийг байгуулах, зохион байгуулах, тэдгээрийн технологийн үйл явцад тавигдах шаардлагад хамаарна. Цахилгаан эрчим хүчний байгууламжид цахилгаан эрчим хүчийг бөөнөөр болон жижиглэнгээр нийлүүлэх технологийн үйл явцад норматив-техникийн нэгдсэн баримт бичгээр хангах зорилгоор боловсруулав.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Цахилгаан сүлжээ, Хэвийн хүчдэл
Стандартын тэмдэглэгээ : MNS  1500   -   1982   3  х

Энэ стандарт нь 50 Гц-ийн үелзэлтэй тогтмол, хувьсах гүйдлийн ерөнхий зориулалтын агаарын болон кабелийн цахилгаан сүлжээнд хамаарч хэвийн хүчдэлийн хэмжээг тогтооно.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Хүчний трансформатор. Турших аргууд
Стандартын тэмдэглэгээ : MNS  3954   -   1986   9  х

Энэхүү стандарт нь 750 кв хүртэлх хүчдэлтэй хүчний трансформатор, цахилгаан станцын дотоод хэрэгцээний трансформатор, иж бүрэн трансформаторын дэд станцын ороомгийн холболтын групп болон трансформацлах коэффициентийг тодорхойлох тогтмол гүйдлийн ороомгийн эсэргүүцлийг хэмжих трансформаторын хөндийрүүлгийн параметрийг тодорхойлох аргыг тус тус тогтооно.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: ШИНГЭН ТУСГААРЛАГЧ ЦАХИЛГААН ШИНЖ ЧАНАРЫГ ТОДОРХОЛЙОХ АРГУУД
Стандартын тэмдэглэгээ : MNS  3955   -   1986   3  х

Энэ стандарт нь ашиглалтын боо нийлүүлэлтийн байдалд байгаа трансформатор, конденсатор, кабель боон бусад цахилгаан тоног төхөөрөмжүүдийн тусгаарлагч тосны цахилгаан шинж чанарыг тодорхолойх аргыг тогтооно.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Стандартчилсан давтамж Standard frequencies
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  196   -   2001   1  х
Энэ стандарт нэг болон гурван фазын цахилгаан шугам сүлжээ, систем, усан онгоцны төхөөрөмж, суурь машин, багаж хэрэгсэл, цахилгаанжуулсан тээврийн тоног төхөөрөмжүүдэд болон нэхмэлийн аж үйлдвэр, нисэх онгоцонд хамаарна.
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7430
Нийт хуудас үзсэн : 22521988
Хэрэглэгчдийн анхааралд