Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: ОУСБ-ын нийтлэлүүдийн орчуулгыг бичиж хэлбэржүүлэх нь
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO Gui  47   -   2007   12  х

0 Танилцуулга

ОУСБ-ын дүрмийн дагуу гишүүн байгууллага нь ОУСБ-ын хэвлэлүүдийг түүний албан ёсны хэл болох англи, франц, орос хэлнээс өөр хэлтэй тохиолдолд өөрийн эх хэл рүү орчуулах эрхтэй байдаг.  Эдгээр орчуулгын үнэн зөвийг  холбогдох гишүүн байгууллагаас ОУСБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад баталгаа гаргаж өгсний дараа ОУСБ уг орчуулгыг албан ёсны болохыг хүлээн зөвшөөрнө.

 

 

Энэхүү удирдамжийг орчуулгын эх үүсвэр болон эрх зүйн байдлыг хялбархан хүлээн зөвшөөрөх, түүний нэгдмэл байдал болон ашигтай дадлыг хангах зорилгоор   боловсруулсан болно.

 

1 Хамрах хүрээ ба хэрэглээ

 Энэхүү удирдамж нь ОУСБ-ын хэвлэлийг түүний албан ёсны хэлнээс бусад хэл рүү орчуулахад мөрдөх дүрмийг1) тогтооно. Дараах төрлийн хэвлэлд хэрэглэнэ. Үүнд:

-          олон улсын стандартын төсөл;

-          олон улсын стандарт (дор дурьдсанаас бусад);

-          техникийн тайлан;

 

 

 

 

 

-          удирдамж;

 

 

 

-          ОУСБ-ын хэвлэлийн эрхтэй бусад хэвлэл.

Энэ стандарт нь үндэсний эсвэл бүс нутгийн стандарт болж хэвлэгдсэн олон улсын стандартын орчуулгад хамаарахгүй. 2)

 

 

 

 

Стандартын нэр: CEN-CENELEC-ийн нийтлэлүүдийн түгээлт, борлуулалт болон зохиогчийн эрхийн талаарх бодлого
Стандартын тэмдэглэгээ : MNS CEN-CEN  10   -   2017   19  х
1 Хамрах хүрээ Энэхүү гарын авлага нь боловсруулалтынх нь бүх үе шатанд бүх хэлбэрээр, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бүх хэл дээр, бүх нутаг дэвсгэрт үндэсний хэрэгжилт, тэдгээрийг агуулсан үндэсний бүтээгдэхүүнийх нь хамтаар тарааж буй CEN-CENELEC-ийн нийтлэлүүдийн зохиогчийн эрх, тэдгээрийг түгээх болон худалдаалах бодлогыг тогтооно. Энэхүү гарын авлага нь өрсөлдөөний хууль, нээлттэй шалгуур дор баталсан стандартыг түгээх, хэрэглэгчдэд олдоцтой байлгах, үр нөлөө, хамаатай байлгах тухай Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ) шалгуурт нийцсэн үйл ажиллагааг бий болгоно. Энэхүү гарын авлага нь CEN-CENELEC Guide 10:2010-ыг орлоно.
Стандартын нэр: CEN болон CENELEC-тэй хамтрагч стандартчиллын байгуулагын үзэл баримтлал
Стандартын тэмдэглэгээ : MNS CEN-CEN  13   -   2017   5  х
1 Тодорхойлолт Хамтрагч стандартчиллын байгууллага (ХСБ буюу CSB)-ын статус нь CEN болон / эсвэл CENELEC-ийн Гшүүн, эсвэл Салбар болох эрхгүй Үндэсний стандартчиллын байгууллага (ҮСБ буюу NSBs), Үндэсний цахилгаан техникийн хороо (ҮХ буюу NC)- дтой CEN болон CENELEC-ээс хамтран ажиллахаар санал болгосон бүтэц юм. Энэ нь Европын эдийн засгийн бүс (ЕЭЗБ) -ийн орнуудтай техникийн талаар уян хатан байдлаар уялдах, CEN ба / эсвэл CENELEC-ийн стандартчиллын ажилд оролцох боломжийг олгож, хүсэлт гаргагч ҮСБ / ҮХ-ны улс болон Европын хоорондын худалдааг хөнгөвчлөхөд хувь нэмэр оруулна.
Стандартын нэр: Стандарт боловсруулахад бичил, жижиг болон дунд үйлдвэр, компаний (ЖДҮ- үүд) хэрэгцээг тусгах тухай заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS CEN-CEN  17   -   2017   11  х
1 Хамрах хүрээ Энэхүү заавар нь бичил, жижиг ба дунд зэргийн үйлдвэрлэгчидийг (ЖДҮ) зах зээлд оролцуулахгүй байхаас болон шударга өрсөлдөөнийг гажуудуулахаас зайлсхийхийн тулд ЖДҮ-үүдийн хэрэгцээний тухай зөвлөмжөөр Европын стандарт боловсруулагчдыг хангана. Энэ заавар нь стандартчиллын үйл ажиллагааны нийт оролцогчдод, өөрөөр хэлбэл Ажлын хэсгүүд (АХ), Техникийн Хороод (ТХ) дах стандартын зохиогчид, үндэсний толин тусгал хорооны гишүүдэд хамааралтай. Энэхүү зааварт туссан бүх зарчмыг бүх стандартад заавал хэрэглэх шаардлагагүй. Тиймээс ЖДҮ-ийн тодорхой хэрэгцээ шаардлагыг хэрхэн, яаж хангах асуудлыг стандартдаа тусгах явдлыг үнэлэх хамгийн тохиромжтой газар нь ТХ-д болон АХ-үүд юм. Энэхүү заавар нь дараах зүйлийг агуулна. Үүнд: a) ЖДҮ-ийн хэрэгцээ шаардлагад хамгийн сайн тохирох стандартыг боловсруулахад анхаарах асуудлууд; b) стандарт дах, ЖДҮ-т онцгойлон нөлөөлж болзошгүй заалтуудыг тодорхойлох, үнэлэх арга зүй; c) стандарт дах зарим заалтаас үүсэх, ЖДҮ-д үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах арга зам; d) ЖДҮ-үүдэд ээлтэй стандарт боловсруулах зааварчилгаа; e) Зааврын шалгах хуудас; f) Шинэ стандартын бичил үйлдвэрийн нөлөөллийг хэрхэн бий болгох талаарх мэдээлэл; Тайлбар: Энэ зааварт өгүүлж байгаа “стандарт” гэсэн нэр томъѐонд CEN/CENELEC–ээс гаргасан бүх баримт бичиг багтана.
Стандартын нэр: Зам, замын байгууламжийн норматив техникийн баримт бичгийн ерөнхий тогтолцоо
Стандартын тэмдэглэгээ : MNS  6598   -   2016   18  х
1. Хамрах хүрээ 1.1. Энэхүү стандартаар зам, замын байгууламжид хамаарах норматив техникийн баримт бичгийн ерөнхий тогтолцоо цаашид баримт бичгийн тогтолцоо гэх-ны зорилго, зарчим, ерөнхий бүтцийг тогтоож, норматив техникийн баримт бичигт тавих шаардлага, тэдгээрийн агуулга, боловсруулах, шүүлт магадлал хийх, баталгаажуулах, хүчингүй болгох, бүртгэх, хэрэглэх үйл ажиллагаанд хамаарна. 1.2. Энэ стандартаар “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол Улсын хууль, үндэсний стандартчиллын тогтолцооны үндсэн зарчим, үзэл баримтлалд нийцсэн дараах зорилтыг шийдвэрлэхэд оршино. Үүнд: - Зам, замын байгууламжийн үйлдвэрлэлийн ажил, хэрэглэгдэх материал, хийц, технологи, ашиглалтын үеийн үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчин, хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй байх; - Онцгой нөхцөл байдал гэнэт үүсэх шалтгааныг урьдчилан тооцоолох замаар зам, замын байгууламжийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах; - Зам, замын байгууламжийн үйлдвэрлэлд хэрэглэх машин тоног төхөөрөмж болон бусад хийц бүтээц, хиймэл байгууламж болон бусад тоноглолын далан, буурь хөрсний тогтвортой байдлыг хангах; - Зам, замын байгууламжийг барьж байгуулахтай холбоотой бүх төрлийн үйлажиллагааг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаанд гарч болох техникийн зөрчилдөөнтэй байдал саад тотгорыг арилгах; - Байгалийн нөөц, баялаг, материал, түүхий эд, түлш эрчим хүч, хөдөлмөрийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хангах; 1.3. Өмчийн хэлбэрээс үл хамааран зам, замын байгууламжийн норматив техникийн баримт бичгийг боловсруулах, хэрэглэхдээ энэхүү баримт бичгийг заавал мөрдөнө.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Үндэсний тохирлын тэмдэг. Техникийн шаардлага, хэлбэр, хэмжээ
Стандартын тэмдэглэгээ : MNS  4600   -   1998   3  х

Энэ стандартаар зохих хууль тогтоомж үндэслэн, бүтээгдэхүүн, үйл явц, үйлчилгээний / цаашид “бүтээгдэхүүн гэх” / чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаанд тогтоосон журмын дагуу хэрэглэж ашиглах Үндэсний тохирлын тэмдэг [буюу MNS марк]-ийн хэлбэр, хэмжээ, түүнд тавих техникийн шаардлагыг тогтооно.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7408
Нийт хуудас үзсэн : 22489085
Хэрэглэгчдийн анхааралд