Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Ойсон гэрлийг турших арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  523   -   2008   8  х

Энэхүү стандарт нь 60, 20 ба 85о-ын гэрэлтүүлэлтийн тусгалын өнцгийн байршилд   металл бус гадаргуугаас ойсон гэрлийг хэмжих аргад хамаарна.

 

Инч, паундаар илэрхийлэгдсэн утгыг СИ системд шилжүүлснийг стандарт утга гэж үзнэ. Хаалтанд байгаа утга зөвхөн мэдээллийн шинж чанартай.

 

 

Энэхүү стандартад ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг авч үзэхгүй. Холбогдох эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны дадлыг хэвшүүлэх, ашиглахын өмнөх зохицуулалтын хязгаарлалтыг  тодорхойлох нь энэхүү стандартыг хэрэглэгчийн асуудал байна.

 

Стандартын нэр: Копланар хавтгайн геометрийг ашиглаж гэрэл ойлгогчийн ойлтын илтгэлцүүрийг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  810   -   2008   15  х

Энэ стандартаар гэрэл ойлгогчийн ойлгох чадварыг багажаар хэмжих аргыг тодорхойлоход хамаарна.

 

Энэхүү аргыг хэрэглэгч нь оролтын ба ажиглалтын өнцгийг сонгох шаардлагатай бөгөөд эргэлтийн өнцгийг сонгож болно.

 

 

Энэ аргын дагуу туршилтыг лабораторид явуулах шаардлагатай бөгөөд туршилтын үр дүнд гадны гэрэл нөлөөлөхөөргүйгээр харанхуй орчин бий болгох хэрэгтэй.

 

 

 Гэрлийн эрчим, талбайн харьцаагаар  тодорхойлогдох RA  утгыг хэмжих зорилгоор зөөврийн ба ширээний ойлт хэмжигч, энэ аргын дагуу хэмжсэн холбогдох анхдагч загвар хавтанг тус тус ашиглана. Энэ тохиолдолд Е 809 стандартын В-д заасан аргыг хэрэглэнэ. Зөөврийн ойлт хэмжигчийг ашиглах талаар нэмэлт мэдээллийг Е 1709 стандартаас олж болно.

 

 

Энэхүү стандартад ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг авч үзэхгүй. Холбогдох эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны дадлыг хэвшүүлэх, ашиглахын өмнөх зохицуулалтын хязгаарлалтыг тодорхойлох нь энэхүү стандартыг хэрэглэгчийн асуудал байна.

 

Стандартын нэр: Үзэгдэх байдлын íýð томьёо, тодорхойлолт
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  284   -   2008   28  х

Энэхүү тодорхойлолт нь өнгө, гялбаа, тунгалаг чанар, сарнилт, гадаргуу, материалын үзэгдэх байдал (энгийн, флюоресценци, гэрэл ойлгогч) ба гэрлийн үүсгүүр (харагдах дэлгэц)-ийн  харагдах байдлыг илэрхийлэхэд шаардлагатай нэр томьёо тодор-хойлно.

 

Стандартын нэр: Олон Улсын гэрэлтүүлгийн хороо (CIE )-ны системийг ашиглан биетийн өнгийг тооцох арга
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  308   -   2008   41  х

Энэхүү стандарт нь өнгөт биетийн цацрагын өгөгдөл болон спектрийн ойлт, дамжуулалтаас Олон улсын гэрэлтүүлгийн хороо (цаашид CIE гэх)-ны гурвалсан утгыг гаргаж авахад шаардагдах тооцооны журам, утгуудыг өгнө.  

 

 

Энд өгсөн журам ба стандарт утгын хүснэгт нь спектрийн хэмжлээр CIE гурвалсан X, Y, Z утга, 1931 оны CIE стандарт ажиглагчийн хромат чанарын х, у координатууд, 1964 оны CIE нэмэлт стандарт ажиглагчийн хромат чанарын Х10, Y10, Z10 ба х10, у10 координатуудыг тооцоход зориулагдсан.

 

 

Стандарт утгууд нь CIE-ээс зөвшөөрсөн 3 флоуроценцийн гэрэлтүүлэлт болон CIE-ийн стандарт/эталон 6 гэрэлтүүлгийн спектрт хамаарна.

 

 

Энэхүү аргыг зөвлөмж болгосон долгионы уртын мужаас өөр хязгаарлагдмал мужид өгөгдөл байх боломжтой, эсвэл CIE-оос зөвшөөрсөн хэмжлийн хязгаараас илүү өргөн хязгаарт хэмжил хийх тохиолдолд  хэрэглэж болно. Түүнчилэн 1, 5, 10 буюу 20 нм хэмжлийн хязгаарын өөрчлөлттэй, Е 1164 стандартын дагуу гаргаж авсан спектрийн өгөгдөлд мөн хэрэглэх боломжтой.

 

 

Мөн энэхүү аргыг багц зурвасын хувьд залруулсан спектрийн өгөгдөлтэй   болон өгөгдөлгүй аль ч тохиолдолд хэрэглэнэ. Залруулаагүй тохиолдолд өгөгдлийг гаргаж авахад хэрэглэсэн багажны спектрийн багц зурвас нь гурвалжин хэлбэртэй байх ба хэмжлийн хязгаартай ойролцоогоор тэнцүү гэж үзнэ. Эдгээр сонголт нь үйлдвэрлэлийн практикт илүү өргөн хэрэглэдэг аргатай тохирно.

 

Стандартын нэр: Флуоресценц гэрэл цацруулагч биетийн өнгийг хэмжих стандарт арга
Стандартын тэмдэглэгээ : MNS ASTM E  991   -   2008   10  х

 

Энэхүү стандартаар байгалийн гэрэлтэй орчинд гэрэл цацруулагчийн өнгийг хэмжих, дээрх нөхцөлд гурвалсан утга ба  өнгөний  координатыг тооцох аргыг заана.

 

 

Энэ стандарт нь олон өнгөт гэрэлтүүлгийг биетэд тусгахад биетээс цацрах гэрлийн энергийг нэг монохроматор бүхий спектрофотометрээр задлан бүртгэх аргад хамаарна.  

 

 

Энэ арга нь  флуоресценц гэрэл цацаргагчийн өнгийг 1931 болон 1964 оны СIE (Гэрэлтүүлгийн Олон Улсын Комисс гэсэн үгийг товчилсон франц үг) системийн  нэгжээр илэрхийлэхэд зориулсан.

 

 

Энэ арга нь зөвхөн  гэрэл гаргадаг гэрэлтэгч биетэд хамаарна. Харин фосфоресценц, хемиолюминесценц ба цахилгаан люминесценц зэрэг өөр төрлийн люминесценц гэрэл цацруулагч материалд хамаарахгүй.

 

 

1.5 Энэхүү стандартад ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг авч үзэхгүй.  Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны дадлыг хэвшүүлэх, аюулгүй ашиглах горимын хязгаарлалтыг ашиглахаас өмнө  тодорхойлох нь энэхүү стандартыг хэрэглэгчийн  байна.

 

 

Стандартын нэр: Авто замын тэмдэгний өнгөний код. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS FED ST  595 C   -   2016   24  х
1. Хамрах хүрээ Энэхүү стандарт нь авто замын тэмдэгний өнгийг сонгох, жишиж тааруулах, өнгө будгийн чанарын хяналтанд ашиглах өнгөнүүд болон өнгөний чип (загвар өнгө) -ийн1 зориулалт ба хэрэглээнд хамаарна. Өнгөний чипүүд болон өнгөний нарийвчилсан тохиргоо нь дараах хэлбэрээр байж болно. Үүнд: 1.1. Өнгөний чипийн дүрслэл (төлөөлөл), Дэвүүр хэлбэрийн хавтгай 1,27см х 2,54 см (1/2 х 1 инч)-ийн хэмжээ бүхий цаасан дээр хэвлэсэн өнгө. Өнгийг тодорхойлох, сонгоход тохиромжтой. 1.2. Өнгөний чипийн дүрслэл төлөөлөл, Дэлгэмэл хавтас Өнгийг тодорхойлох, харьцуулах ба сонгоход тохиромжтой. 1.3. Өнгөний нарийвчилсан тохиргоо, Өнгөний чипүүд (дангаар, тусдаа) 7.62 см х 12,7 см (3 х 5 инч)-ийн хэмжээтэй өнгөний чип тус бүр нь хамгаалах дугтуйтай байх бөгөөд өнгөний чанарын хяналт ба өнгө тааруулахад ашиглана. 1.4. Өнгөний нарийвчилсан тохиргоо, Өнгөний багц чип Багцад 7,62 см х 12,7 см (3 х 5 инч)-ийн хэмжээтэй өнгөний нэг чип нь хамгаалах дугтуйтай байх бөгөөд өнгөний чанарын хяналт ба өнгө тааруулахад ашиглана.
Стандартын нэр: Авто замын тэмдэгний гэрэл ойлгогч болон будаг, лак зэрэг өнгөлгөөний бусад материалын чанарт тавих хяналт, дээж авах, турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS FED ST  141   -   2015   54  х
1.1 Туршилт хийх стандарт аргачлалыг тогтоох, тухайн бүтээгдэхүүн нь техникийн шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлах, туршилтын үр дүнд гарч буй ач холбогдол багатай хэлбэлзэл, өөрчлөлтийг хасахад хамаарна. 1.1.2 Энэхүү стандартад авто замын тэмдгийн гэрэл ойлгогч болон будаг, лак, зэрэг өнгөлгөөний бусад материалын физик, химийн шинж чанарыг тодорхойлох аргуудыг тусгав. 1.1.3 Энэ стандартаар тогтоосон арга зүйд тухайн техникийн шаардлагаар ямар нэг өөрчлөлт, засвар хийх шаардлага гарвал техникийн шаардлагад заасан журмыг мөрдлөг болгоно. 1.1.4 Энэ стандарт болон техникийн шаардлагын хооронд ямар нэг зөрчил гарвал техникийн шаардлагыг мөрдлөг болгон шийдвэрлэнэ.
Стандартын нэр: Гэрлийг буцааж ойлгогч материал болон буцааж ойлгогч хэрэглүүрийн багажит фотометрийн хэмжилт, турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS FED ST  370   -   2015   16  х
Энэхүү стандарт нь гэрлийг буцааж ойлгогч материал, гэрэл буцааж ойлгогч хэрэглүүрийн фотометрийн үзүүлэлтүүдийг багажаар тодорхойлох журмуудыг хамарна.
Стандартын нэр: Багажаар хэмжсэн өнгөний координатуудаас өнгөний хүлцэх хязгаар болон өнгөний ялгааг тооцоолох арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  2244   -   2015   16  х
1.1 Энэхүү стандарт нь будагтай эд анги, хуванцар хавтан, даавууны өөдөс гэх мэт тунгалаг бус сорьцуудын өнгөний жижиг ялгааг өдрийн гэрэлтүүлэг ашиглан багажаар хэмжсэн өнгөний координатуудын тооцоонд ашиглана. Хэрвээ харахад адилхан өнгөтэй ч өөр өөр спектрийн муруйг эзэмшиж байвал сорьц нь метаметрик байж болзошгүй бөгөөд D 4086 стандартыг багажийн үр дүнг баталгаажуулахаар ашиглах хэрэгтэй.
Стандартын нэр: Тархмал гэрэлтүүлсэн тунгалаг бус материалын өнгө болон өнгөний ялгааг харааны мэдрэхүйгээр үнэлэх арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  1729   -   2015   7  х
Энэхүү стандарт нь тархмал гэрэлтүүлсэн тунгалаг бус материалын өнгө болон өнгөний ялгааг шинжлэх үйл явц болон түүнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн тухай юм. Эдгээр тодорхойлолтүүд нь өнгө зохицуулахад чухал ач холбогдолтой. Энэ туршилтыг хэвийн өнгө ялгадаг ажиглагч нараар гүйцэтгүүлэх ѐстой.
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7593
Нийт хуудас үзсэн : 22975419
Хэрэглэгчдийн анхааралд