Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Байгаль орчны нөхцлийн ангилал. 2-1-р хэсэг: Байгальд илрэх байгаль орчны нөхцөл. Температур, чийгшил
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  60721-2-1   -   2016   7  х
1 Хамрах хүрээ IEC 60721-ийн энэхүү хэсэг нь гадаах уур амьсгалын температур, чийгшлийн талаарх ангиллыг тогтооно. Бүтээгдэхүүний турших, хэрэглэхэд зориулан тохиромжтой температур, чийгшлийн шатлалыг сонгох үед энэ стандартыг лавлагаа материалын нэг хэсэг байдлаар хэрэглэх зориулалттай болно. Уур амьсгал нь Төв Антарктид, их өндөрлөгүүдээс (5000 м-ээс дээш) бусад дэлхийн бүх бүс нутгийг хамаарна. Бүтээгдэхүүний хэрэглээнд зориулан уур амьсгалын байгаль орчны ангилал гаргах үед энэхүү танилцуулгыг лавлагаа материал болгож хэрэглэж болно. Энэхүү стандарт нь бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, суурилуулах, хэрэглэх үед түүнд олонтаа тохиолдож болох гадна орчны уур амьсгалын температур, чийгшлийн талаарх тодорхой тооны ангиллыг тодорхойлно.
Стандартын нэр: Байгаль орчны нөхцлийн ангилал. 2-2-р хэсэг: Байгальд илрэх байгаль орчны нөхцөл. Тунадас, салхи
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  60721-2-2   -   2016   8  х
1 Хамрах хүрээ IEC 60721-ийн энэхүү хэсэг нь цахилгаан техникийн бүтээгдэхүүнд хамаарах, тунадас болон салхинаас хамааралтай байгаль орчны нөхцлийн тодорхойлолт, ангилалд зориулсан суурь шинж чанарууд болон хэмжигдэхүүнүүдийг танилцуулна. Тус стандарт нь бүтээгдэхүүний хэрэглээнд зориулан тунадас, салхины үзүүлэлтийн зохих шатлалыг сонгох үед ашиглах лавлах материал болгон ашиглах зориулалттай болно. Бүтээгдэхүүний хэрэглээнд зориулан тунадас, салхины үзүүлэлтийн шатлалыг сонгох үедээ MNS IEC 60721-1-д өгсөн тоон утгуудыг ашиглах хэрэгтэй.
Стандартын нэр: Байгаль орчны нөхцлийн ангилал. 2-3-р хэсэг: Байгальд илрэх байгаль орчны нөхцөл. Агаарын даралт
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  60721-2-3   -   2016   4  х
1 Хамрах хүрээ IEC 60721-2-3 стандартад байгаль дахь агаарын даралтын илрэлийн хэмжээний сонголтуудыг танилцуулна. Энэхүү стандартыг бүтээгдхүүнийг хадгалах, тээвэрлэх, ашиглах явцад илэрч болзошгүй агаарын даралтын зохих шатлалын хэмжээг сонгохдоо үндсэн материалын нэг хэсэг болгон ашиглахад зориулсан болно.
Стандартын нэр: Байгаль орчны нөхцлийн ангилал – 1 дүгээр хэсэг: Байгаль орчны үзүүлэлт, түүний шатлал
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  60721-1   -   2016   18  х
1 Хамрах хүрээ IEC 60721-ийн энэхүү хэсэг нь цахилгаан техникийн бүтээгдэхүүнийг зөөвөрлөж тээвэрлэх, хадгалах, суурилуулах, ашиглах үед тохиолдох төрөл бүрийн нөхцлийн дотор багтдаг байгаль орчны үзүүлэлтүүд, тэдгээрийн цөөн хэдэн зэрэглэлийг жагсаан тогтоосон болно.
Стандартын нэр: Байгаль орчны нөхцлийн ангилал. 2-5-р хэсэг: Байгальд илрэх байгаль орчны нөхцөл. Тоос, элс, давсны уур
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  60721-2-5   -   2016   17  х
1 Хамрах хүрээ IEC 60721-2-5 стандартад байгаль дах тоос, элс, давсны уурын илрэх шинжүүдийг танилцуулж, бүтээгдхүүнийг хадгалах, тээвэрлэх, ашиглах явцад түүнд үзүүлэх илэрч болзошгүй тэдгээр орчны хүчин зүйлүүдийн нөлөөллийг тайлбарласан болно. Эдгээр хүчин зүйлийн нөлөөний зэрэгцээ голдуу салхилсан хугацаа, түүнтэй нягт холбоотой байдаг. Салхины хүчин зүйлийг энэ бүлэгт авч үзээгүй, харин IEC 60721-2-2 –д тусгасан.
Стандартын нэр: Байгаль орчны нөхцлийн ангилалт. 2-6-р хэсэг: Байгальд үүсэх байгаль орчны нөхцөл. Газар хөдлөлийн доргилт, цохилт
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  60721-2-6   -   2016   10  х
1 Хамрах хүрээ, зорилго IEC 60721-ийн энэхүү хэсэг нь байгальд үүсэх байгаль орчны нөхцөлд, тухайлбал газар хөдлөлтийн чичирхийлэл, цохилттой холбоотой нөхцөлд хамаарна. Түүний зорилго нь бүтээгдэхүүнийг хадгалах, хэрэглэх явцад тохиолдож болох газар хөдлөлтийн шатлалыг лавлагаа материал байдлаар илэрхийлэх зарим суурь шинж чанар, тоо хэмжээг тодорхойлоход оршино. Өгөгдсөн хурдатгал нь зөвхөн газрын гадаргууд холбогдоно. Байгууламжид хамаарах дурдсан нөхцөл нь ерөнхий тохиолдлоор хязгаарлагдана.
Стандартын нэр: Байгаль орчны нөхцлийн ангилал. 2-4-р хэсэг: Байгальд илрэх байгаль орчны нөхцөл. Нарны гийгүүлэл, температур
Стандартын тэмдэглэгээ : MNS IEC  60721-2-4   -   2016   12  х
1 Хамрах хүрээ IEC 60721-2-4 стандартад нарны цацрагийн тусах газруудыг олон төрлүүдэд хуваан танилцуулна. Энэхүү стандартыг бүтээгдхүүнийг ашиглах явцад нарны цацрагийн тохирох шатлалын хэмжээг сонгохдоо үндсэн материалын нэг хэсэг болгон ашиглахад зориулсан болно. Далайн түвшнээс 5000 метрээс дээш орших газруудаас бусад бүх газарзүйн байршлуудыг авч үзсэн болно. Бүтээгдхүүнийг ашиглах үед нарны цацрагийн шатлалын хэмжээг сонгохдоо MNS IEC 60721-1 стандартад заасан утгуудыг ашиглах ѐстой.
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7703
Нийт хуудас үзсэн : 23217929
Хэрэглэгчдийн анхааралд