Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 |  »
Стандартын нэр: Байгаль орчны менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14001   -   2016   34  х
1 Хамрах хүрээ Энэхүү олон улсын стандартаар аливаа байгууллага байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулах зорилгоор мөрдөх байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлагуудыг тогтооно. Энэхүү олон улсын стандарт нь байгаль орчны хариуцлагаа зохион байгуулалттайгаар удирдан, ингэснээр тогтвортой хөгжлийн байгаль орчны тулгуур зарчмыг тэнцвэртэй байлгахад хувь нэмрээ оруулах зорилготой байгууллагууд хэрэглэхэд зориулагдсан. Байгаль орчны менежментийн тогтолцооны хүрээнд тавьсан зорилгодоо хүрснээр байгаль орчин, байгууллагадаа, сонирхогч талуудад үнэ цэнийг бий болгохыг зорилт болгож буй байгууллагуудад энэ олон улсын стандарт дэмжлэг болно. Байгууллагынхаа байгаль орчны бодлогод нийцүүлэн, байгаль орчны менежментийн тогтолцооны хүрээнд хүрэхээр зорьж буй үр дүнд дараах зүйлийг багтаан ойлгоно. Үүнд: — байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулах; — үүрэг хариуцлагыг биелүүлэх; — байгаль орчны талаар тавьсан зорилгодоо хүрэх. Энэхүү олон улсын стандартыг байгууллагын хэмжээ, төрөл, чиглэлээс үл хамааран аливаа байгууллага өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний байгаль орчны асуудлуудад хяналт тавих, гарч болзошгүй нөлөөллийг амьдралын мөчлөгийн төлөвтэй уялдуулан анхаарч, хэрэглэх боломжтой. Уг стандарт нь байгаль орчны гүйцэтгэлийн онцгой шалгуурыг тогтоохгүй. Байгаль орчны менежментээ зохион байгуулалттайгаар сайжруулахдаа энэхүү олон улсын стандартыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хэрэглэх боломжтой. Хэдий тийм боловч, байгууллагын байгаль орчны менежментийн тогтолцоонд энэхүү олон улсын стандартын бүх шаардлагуудыг хамруулан багтааж, аливаа орхилтгүйгээр бүрэн биелүүлснээс бусад тохиолдолд энэхүү олон улсын стандартад тохиролтой гэсэн нотолгоо мэдүүлэг хүлээн зөвшөөрөгдөхгүй.
Стандартын нэр: Байгаль орчны удирдлагын тогтолцоо. Зарчим, тогтолцоо, дэмжих аргачлалын заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14004   -   2005   44  х

Энэхүү олон улсын стандарт нь байгаль орчны удирдлагын тогтолцоог бий болгох, нэвтрүүлэх, мөрдөх, сайжруулах болон бусад удирдлагын тогтолцоотой уялдуулан зохицуулах заавраар хангана.

 

 

 

 

 

 

Стандартын нэр: Байгаль орчны удирдлага (менежмент) – Байрласан газар ба байгууллагын талаархи байгаль орчны үнэлгээ (БББОҮ)
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14015   -   2002   20  х

Олон улсын энэ стандарт нь байгаль орчны асуудал, байгаль орчны үр дүн ба тохиромжтой бол эдгээрийн тодорхойлж байгаа бизнесийн үр дагаврын байнгын үйл явцын үеэр БББОҮ-г явуулах талаар аргазүйн удирдамжийг хангаж  байна.

 

 

 

 

Энэхүү стандарт нь үнэлгээнд оролцогч этгээд (түнш, үнэлэгч ба үнэлгээний төлөөлөгч)-ийн үүрэг хариуцлага ба үнэлгээний үйл явцын үе шат (төлөвлөлт, мэдээллийг цуглуулах ба хүчинтэй болгох байдал, үнэлгээ, тайлан)-ыг хамруулж байна. БББОҮ-г явуулах үйл явцыг 1 дүгээр зураг дээр үзүүлж байна.

 

 

Стандартын нэр: Байгаль орчны менежмент. Амьдралын мөчлөгийн үнэлгээ. Зарчим ба бүтэц
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14040   -   2016   22  х
1 Хамрах хүрээ Энэхүү олон улсын стандартаар амьдралын мөчлөгийн үнэлгээний (АМҮ) бүтэц, зарчмуудыг тогтооно. Үүнд: a) АМҮ-ний зорилго, хамрах хүрээг тодорхойлох, b) Амьдралын мөчлөгийн тооллогын шинжилгээний (АМТШ) үе шат, c) Амьдралын мөчлөгийн нөлөөллийн үнэлгээний (АМНҮ) үе шат, d) Амьдралын мөчлөгийн утгыг тайлбарлах үе шат, e) АМҮ-ний тайлагнал ба шүүмж, f) АМҮ-ний хязгаарлалт, g) АМҮ үе шатүүдын хоорондын уялдаа холбоо, h) АМҮ-ний ач холбогдол, үнэ цэнэ болон бусад боломжит өгөгдлүүдийг хэрэглэх нөхцөл. Энэхүү олон улсын стандарт амьдралын мөчлөгийн үнэлгээний (АМҮ) судалгаа болон амьдралын мөчлөгийн тооллогын шинжилгээ (АМТШ), судалгааг хамруулна. Тус стандарт нь АМҮ-ний арга хэрэгслийг дэлгэрэнгүйгээр болон АМҮ-ний үе шат бүрийн аргачлалыг нарийвчлан тодорхойлохгүй. Зорилго болон хамрах хүрээг тодорхойлохдоо АМҮ болон үр дүнг харгалзан үзэж байгаа боловч тэдгээрийн хэрэглээ нь энэхүү олон улсын стандартын хамрах хүрээнээс гадуур ойлголт юм. Энэхүү олон улсын стандарт нь гэрээний буюу зохицуулалтын эсхүл бүртгэлжүүлэлтийн зорилгыг агуулахгүй.
Стандартын нэр: Байгаль орчны менежмент. Тайлбар толь
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14050   -   2016   62  х
Энэхүү олон улсын стандарт нь байгаль орчны менежментийн суурь үзэл баримтлалд холбогдолтой, олон улсын стандартын ИСО 14000 цувралд нийтлэгдсэн үндсэн ойлголтуудын тодорхойлолтыг багтаана.
Стандартын нэр: Байгаль орчны менежмент /удирдлага/-ын тогтолцоо (БОМТ)-ны үнэлгээ, баталгаа-жуулалт/бүртгэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO/IEC  66   -   2003   30  х
Энэ стандартаар БОМТ-ны баталгаа-жуулалт/бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг хөндлөнгийн байгууллага нь ур чадвартай, найдвартай болохыг хүлээн зөвшөөрөхөд тавих ерөнхий шаардлагыг тогтооно.
Стандартын нэр: Байгаль орчны удирдлага- Амьдралын мөчлөгийн үнэлгээ - Өгөгдлийн баримт бичгийн хэлбэр
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14048   -   2004   40  х

Энэхүү техникийн шаардлага нь  амьдралын мөчлөгийн үнэлгээ, амьдралын мөчлөгийн задлан шинжилгээний өгөгдлийг солилцох, ойлгомжтой тодорхой баримтжуулахад хэрэглэх өгөгдлийн баримт бичгийн хэлбэрийн бүтэц, шаардлагыг тодорхойлох ба холбогдох мэдээллийг тодорхой тусгаснаар өгөгдлийн цуглуулалт, тооцоолол, чанарын тайлан, өгөгдлийн баримтжуулалтыг тогтооно. 

 

Стандартын нэр: Байгаль орчны удирдлага- Амьдралын мөчлөгийн үнэлгээ - Өгөгдлийн баримт бичгийн хэлбэр
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  14048   -   2004   40  х

Энэхүү техникийн шаардлага нь  амьдралын мөчлөгийн үнэлгээ, амьдралын мөчлөгийн задлан шинжилгээний өгөгдлийг солилцох, ойлгомжтой тодорхой баримтжуулахад хэрэглэх өгөгдлийн баримт бичгийн хэлбэрийн бүтэц, шаардлагыг тодорхойлох ба холбогдох мэдээллийг тодорхой тусгаснаар өгөгдлийн цуглуулалт, тооцоолол, чанарын тайлан, өгөгдлийн баримтжуулалтыг тогтооно. 

 

 

Өгөгдлийн баримт бичгийн хэлбэр нь тус бүртээ тайлбар тодорхойлолт бүхий өгөгдлийн талбаруудад өгөгдлийн баримт бичгийг хуваарилах шаардлагыг тодорхойлно. Түүнчлэн өгөгдлийн баримт бичгийн хэлбэрийн бүтэц нь өгөгдлийн талбарыг тодорхойлно. 

 

 

Энэ стандартыг асуулгын хэлбэр ба мэдээллийн системийн бүтэц, тодорхойлолтонд хэрэглэнэ.  Мөн үүнийг байгаль орчны өгөгдлийн удирдлагын бусад асуудалд хэрэглэж болно. 

 

 

Уг техникийн шаардлага нь  өгөгдлийн баримтжуулалтын бүрэн байдалд тавигдах шаардлагыг агуулахгүй. Өгөгдлийн баримт бичгийн хэлбэр нь аливаа программ хангамж  болон өгөгдлийн сангаас  тусдаа байна. 

 

 

Энэ техникийн шаардлага нь өгөгдлийг боловсруулах буюу үзүүлэхэд ямар нэг тусгай дараалсан, график буюу  журмын асуудлыг шаардах эсвэл амьдралын мөчлөгийн үнэлгээ ба амьдралын мөчлөгийн задлан шинжилгээний өгөгдлийн тусгай загварын аргачлалыг үзүүлэхгүй.

 

Стандартын нэр: Бүтээгдэхүүний стандартад байгаль орчны асуудлыг тусгах арга зүйн удирдамж
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO Gui  64   -   2011   38  х
Энэхүү арга зүйн заавар нь бүтээгдэхүүний стандартад байгаль орчны асуудлыг тусгах удирдамж болно. Уг заавар нь бүтээгдэхүүний стандарт боловсруулагч нарт зориулсан ба дараах үндсэн зорилгыг агуулна. Үүнд:
- бүтээгдэхүүний стандартын заалт ба бүтээгдэхүүний байгаль орчны аспект болон нөлөө хоорондын уялдаа холбоог харуулах,
- бүтээгдэхүүний бүтэн амьдралын мөчлөгийн янз бүрийн үе шатан дахь байгаль орчны сөрөг нөлөөг багасгахын тулд бүтээгдэхүүний стандартын заалтыг боловсруулах, хянаж шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх,
ТАЙЛБАР 1 Жишээ болгон В Хавсралтыг үзэх
- бүтээгдэхүүний стандартад байгаль орчны асуудлыг авч үзэж байгаа нь цогц үйл явц бөгөөд тэнцвэртэй өрсөлдөөний давуу талыг шаарддагийг онцлон анхаарах,
- боловсруулж буй стандартад тухайн бүтээгдэхүүний байгаль орчны заалтыг тогтоохдоо амьдралын мөчлөгийн ойлголтыг ашиглахыг зөвлөмжлөх,
- стандарт боловсруулагч нь энэхүү арга зүйн зааврын зарчим болон арга замтай уялдуулан бүтээгдэхүүний стандартад байгаль орчны асуудалд хамааралтай тухайн салбарын зааврыг цаашид хөгжүүлэх.
Стандартын нэр: Хуванцар- Байгаль орчны аспект –Стандартад байгаль орчны асуудлыг тусгах ерөнхий арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  17422   -   2011   13  х

Энэхүү олон улсын стандарт нь хуванцар бүтээгдэхүүний стандартад байгаль орчны асуудлыг тусгах шаардлагыг агуулна. Энэ стандартад тухайн бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэх анхны зориулалтыг бууруулахгүйгээр байгаль орчны аливаа сөрөг нөлөөг багасгах хандлагыг тусгана.

Энэхүү олон улсын стандартаар тогтоосон арга зүйн зааврын гол зорилго нь стандарт боловсруулагч арга зүй болгон ашиглахад чиглэгдэнэ. Гэхдээ энэ зорилгоос гадна уг стандарт нь аливаа ажлын зохион бүтээлт, боловсруулалт болон хуванцрын холбогдолтой байгаль орчны аспектэд хамаарах бусад үйл ажиллагаанд оролцогчдод чухал ач холбогдолтой заавар юм
Хуудас : « | 1 | 2 |  »

Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7712
Нийт хуудас үзсэн : 23235195
Хэрэглэгчдийн анхааралд