Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Авто тээврийн хэрэгсэл. Зам тээврийн ослын шинжилгээ. 2-р хэсэг: Ослын нөлөөллийн ноцтой байдлын хэмжүүрийг ашиглах заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  12353-2   -   2016   42  х
2 Норматив эшлэл Эшлэл болгон ашигласан дараах бичиг баримтууд нь энэхүү стандартыг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай болно. Цаг хугацааны хувьд өнгөрсөн баримт бичгүүдээс зөвхөн эшлэлд заасан нэмэлт өөрчлөлт бүхий хэвлэлийг ашиглах ба харин цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр байгаа баримт бичгийн хувьд хамгийн сүүлчийн хянан засварласан хэвлэлийг нь ашиглана.
Стандартын нэр: Авто тээврийн хэрэгсэл. Зам тээврийн ослын шинжилгээ. 1-р хэсэг: Нэр томьѐо, тайлбар толь
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  12353-1   -   2016   46  х
1 Хамрах хүрээ ISO 12353 стандартын энэ хэсэгт замын хөдөлгөөний ослыг шинжлэн шалгах үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ хийх болон ослын баримт, мэдээлэлд ашиглах нэр томьѐоны тайлбар, мөн тухайн салбарын үйл ажиллагаанд нийтлэг хэрэглэдэг бусад нэр томьѐог агуулсан.
Стандартын нэр: Хийлдэг дугуйн обуд ба резин дугуй. Тайлбар толь, тэмдэг ба тэмдэглэгээ
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  3911   -   2016   30  х
1 Хамрах хүрээ Энэхүү олон улсын стандарт нь хийлдэг дугуйн обуд болон резин дугуйтай холбогдсон тэмдэг, тэмдэглэгээнд ашиглах нэр томьѐо, тайлбар толийг багтаасан ба зорилго нь дугуй ба обудны суурь нэр томьѐог тодорхойлохоос гадна дугуйн хийцийн бүх эд ангийг хүснэгтээр ойлгомжтой илэрхийлэхэд оршино. Мөн энэ стандартад олон улсын хэмжээнд дугуй болон обудны тэмдэг, тэмдэглэгээний нэгдсэн системийг тогтоож, дугуй болон обуд дээрх тэмдэг тэмдэглэгээний хамгийн бага хэмжээ, байршил зэргийг заасан болно. 1-Р ТАЙЛБАР: Энэхүү баримт бичигт ашиглагдсан Англи болон Франц нэр томьёо нь Герман хэл дээр мөн адил утгаар илэрхийлэгдэнэ. С хавсралтыг үз.
Стандартын нэр: Автотээврийн хэрэгсэл. Хүүхдийн хамгаалалтын системийн төхөөрөмж, хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн дотор бэхэлгээ. 1-р хэсэг: Суудал болон түшлэгний уулзвар дээр байрлуулах бэхэлгээ болон төхөөрөмж
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  13216-1   -   2016   19  х
1 Хамрах хүрээ ISO 13216-ын энэ стандарт нь тээврийн хэрэгслийн хүүхдийн хамгаалалтын систем (ХХС)-ийн бэхэлгээнд ашиглах хатуу бэхэлгээнд тавих ерөнхий болон бат бэхэд тавих шаардлагыг тогтооно. Энэ стандартыг 22 кг хүртэл масстай хүүхдэд зориулагдсан хамгаалалтын системийг суудлын автомашины суудал болон түшлэгний уулзвар хэсэгт суурилуулан ашиглахад тохиромжтой. 1-Р ТАЙЛБАР: Энэ массын хязгаарлалт нь ХХС болон хүүхдийн инерцийн хүч ХХС-ийн бэхэлгээнд үйлчлэх үед хүчинтэй байна. Мөн илүү том хүүхдэд зориулсан системд ашиглах бэхэлгээний хувьд, тухайлбал, том хүнд зориулсан бэхэлгээгээр дамжин хүч үйлчилдэг байхаар бэхлэгдсэн ХХС-ийн бэхэлгээнд үйлчилж байгаа хүч нь ISO13216 стандартын энэ хэсэгт заасан хязгаараас хэтрүүлэхийг хориглоно. Бэхэлгээний тохиромжтой байдлыг батлахын тулд ISO 13216-ын энэ стандарт хатуу холбоосоор тоноглогдсон ХХС-ын онцлог шинж буюу холбоосны критик хэмжээс болон ашиглалтын ерөнхий шаардлага зэргийг тогтооно. Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, эсвэл үндэсний болон олон улсын стандарт болон дүрэмд заасан шаардлагад нийцүүлэн нэмж тоноглосон бэхэлгээний уяа болон хөндөл зэрэг хэрэгсэлд тавигдах шаардлагыг энэ стандартаар тогтоохгүй. Хагас хатуу холбоосоор тоноглогдсон богино хугацаар ашиглах бэхэлгээнд тавих шаардлагагыг А хавсралтаар, хатуу биш бэхэлгээнд тавих шаардлагыг В хавсралтаар тус тус үзүүлэв. 2-Р ТАЙЛБАР: ISO 13216-ын энэ стандартад заасан ХХС-ийн бат бэхэд тавигдах шаардлага болон гүйцэтгэл нь бусад стандарт дүрэмтэй нийцсэн байна.
Стандартын нэр: 1 Хамрах хүрээ ISO 13216-ын энэ стандарт нь тээврийн хэрэгслийн хүүхдийн хамгаалалтын систем (ХХС)-ийн бэхэлгээнд ашиглах хатуу бэхэлгээнд тавих ерөнхий болон бат бэхэд тавих шаардлагыг тогтооно. Энэ стандартыг 22 кг хүртэл масстай хүүхдэд зориулагдсан ха
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  13216-2   -   2016   23  х
1 Хамрах хүрээ ISO 13216 –ийн энэ хэсэг нь автотээврийн хэрэгсэлд хүүхдийн хамгаалах систем (ХХС)-ийг бэхлэх ISO 13216-1 буюу бусад системийн дагуу суудлын бэхэлгээтэй хамт хэрэглэх дээд уяаны бэхэлгээг байрлуулах зон, хэмжээ, ерөнхий болон статик бат бэхийн шаардлагыг тогтооно. Үүнийг 22 кг хүртэл жинтэй хүүхдэд зориулсан хүүхдийн хамгаалах хэрэгсэлд ашиглана. ТАЙЛБАР: дээд уяаны бэхэлгээ, оосор, холбогчийн өөр үзүүлэлт бусад стандарт болон дурэм журамд байж болзошгүй.
Стандартын нэр: Автозамын тээврийн хэрэгсэл. Хүүхдийн хамгаалалтын системийн төхөөрөмж, хэрэгслүүд болон тээврийн хэрэгслийн дотор бэхэлгээ. 3-р хэсэг: Хүүхдийн хамгаалах хэрэгслийн хэмжээний ангилал ба тээврийн хэрэгсэл дэх зай
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  13216-3   -   2016   19  х
1 Хамрах хүрээ ISO 13216 -ийн энэ хэсэг нь хүүхдийн хамгаалах систем (ХХС) –ийг зохистойгоор угсрах нөхцлийг бүрдүүлэхүйц тээврийн хэрэгсэл доторхи орон зайн шаардлагын ангиллыг тогтооно. Мөн хүүхдийн хамгаалах системийн хэмжээг тээврийн хэрэгсэл дотор таарах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тогтоож өгдөг. Ангиллын бүдүүвчийг хүүхдийн хамгаалах систем болон тээврийн хэрэгсэл доторхи тогтоосон суудлын байрлал дахь зай хоѐрын хоорондын хэмжээний нийцэх байдлыг тодорхойлох байдлаар тогтооно. Хэмжээний шаардлагын хувьд урагш харах хүүхдийн хамгаалах системд хэмжээний гурван ангилал, хойшоо харах хүүхдийн хамгаалах системд хэмжээний гурван ангилал, мөн хажуу тийшээ харсан хүүхдийн хамгаалах системд хоѐр ангилалыг тус тус тогтоосон болно.
Стандартын нэр: Авто тээврийн хэрэгсэл. Зам тээврийн ослын шинжилгээ. 3-р хэсэг: Ослын нөлөөллийн ноцтой байдлыг тодорхойлох үүднээс мөргөх үеийн цохилтын импульсын бичигдсэн өгөгдөл, мэдээллийг тайлж унших заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO TR  12353-3   -   2016   66  х
1 Хамрах хүрээ Энэ техникийн тайлан тээврийн хэрэгслийн өөрийн төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд суурилуулсан нэмэлт хэрэгслүүдийн өгөгдөл, мөргөх үеийн цохилтын импульсын бичигч, эсвэл үйл явдлын өгөгдлийн бичигчийн өгөгдлийг боловсруулан гаргасан үзүүлэлтүүд, бичигдсэн хурдатгал болон хурдны өгөгдөлд үндэслэн MNS ISO 12353-2:2016 стандартад тодорхойлсны дагуу зам тээврийн ослын нөлөөллийн ноцтой байдлыг тогтоох тухай тайлбарласан болно. Энэ Техникийн тайланд АНУ-ын Холбооны 49-р Дүрмийн Хэсэг 563-т (United States Code of Federal Regulation 49 CFR Part 563) заасан шаардлагыг хангасан “Тохиолдлын өгөгдлийн бичигч”-д (EDR-Event Data Recorder) бичигдсэн хурдны (Δv) өгөгдлийг тайлж унших аргачлалыг мөн агуулсан болно. Энэ Техникийн тайлан нь нөлөөллийн ноцтой байдлыг тодорхойлохтой холбоотой бичигдсэн өгөгдлийн тайлбар, тодорхойлолтыг багтаасан ба өгөгдлийг ашиглах талаар зарим мэдээллийг мөн агуулсан юм.
Стандартын нэр: Хурд сааруулагч. Техникийн ерөнхий шаардлага, хэрэглэх дүрэм
Стандартын тэмдэглэгээ : MNS  5968   -   2009   8  х

Энэхүү стандарт нь эзэмшлийн хэлбэрээс үл хамааран тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлахаар зорчих хэсэгт байрлуулсан хурд сааруулагчийг төлөвлөх, суурилуулах, ашиглалтын үндсэн шаардлагыг тогтооход хамаарна.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгсэл. Ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6438   -   2014   6  х
Энэхүү стандарт нь дугуйн хий суллах өргөстэй, тээврийн хэрэгслийг албадан
зогсоох тусгай хэрэгслийн шаардлага, турших арга болон шинжилгээний арга,
шошго, баглаа боодол, тээвэрлэлт болон хадгалалтын нөхцлийг тогтооно.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7430
Нийт хуудас үзсэн : 22522025
Хэрэглэгчдийн анхааралд