Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Зам. Замын чиглэлийн төслийн үзүүлэлт. 1435 мм ба түүнээс өргөн царигтай зам 2-р хэсэг: Суман шилжүүлэг, огтлолцол ба огцом өөрчлөлттэй муруйлт бүхий чиглэлийг төслөх
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13803-2   -   2016   44  х
Энэхүү стандарт нь тахир дээрх огцом өөрчлөлттэй замаар явах хамгийн их хурдыг тодорхойлоход ашиглах зорилго бүхий замын чиглэлийн төслийн үзүүлэлтийн хэмжээ ба дүрмийг тодорхойлно. Гадна талын зам төмрийн дутуу өндөрлөлтийн огцом өөрчлөлтийг авч үзнэ. Ийм нөхцөл байдал доорх нөхцөлд үүснэ. Үүнд: - Суман шилжүүлэг ба огтлолцол салаалж буй замд - Шилжих тахиртай чиг залах боломжгүй бол - Шилжих тахирын урт шулуун замын хамгийн бага шаардагдах хэмжээнээс бага байхад
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Зам. Замын чиглэлийн төслийн үзүүлэлт. 1435 мм ба түүнээс өргөн замын царигтай зам 1-р хэсэг: Энгийн шугам
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13803-1   -   2016   13  х
Энэхүү стандарт нь тухайн өгөгдсөн замын чиглэлийн хувьд зөвшөөрөгдөх хурдыг тодорхойлоход шаардагдах дүрэм болон хязгаарыг тодорхойлно. Өөр нэгэн жишээ нь тогтоосон зөвшөөрөгдөх хурдны нөхцөлд энэхүү стандартаар замын чиглэлийн төслийн үзүүлэлтэд хамаарах хязгаарыг тодорхойлно. Өндөр хурдны TSI суурь бүтцийн болон Төмөр замын нийтлэг TSI суурь бүтцийн илүү хязгаарлагдмал нөхцөл шаардлага болох бусад (үндэсний, байгууллагын г.м) дүрмийг хэрэглэх болно. Энэхүү стандартыг 1435 мм болон түүнээс өргөн замын царигтай бөгөөд 80 км/ц болон 300 км/ц хоорондын зөвшөөрөгдөх хурдтай гол замд хэрэглэнэ. С (мэдээллийн) хавсралтад 1435 мм –ээс өргөн царигтай замд хэрэглэх шилжүүлэх дүрмийг тодорхойлов. Норматив D хавсралтыг 1435 мм –ээс өргөн замын царигтай үед хэрэглэнэ.
Стандартын нэр: 1520 мм-ийн царигтай төмөр замын ачааны вагоны хоёр голт тэргэнцэр. Техникийн ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6143   -   2010   31  х

Энэхүү стандарт нь 1520 мм-ийн царигтай төмөр замын ачааны вагоны хоёр голт тэргэнцэрт болон гол замд ашиглаж болдог үйлдвэрлэлийн тээврийн вагонууд, ачааны вагоны хоёр голтой, гурван элементтэй тэргэнцэр (цаашид тэргэнцэр гэх)-т  хамаарна.

Энэ стандарт нь гол төмөр замд ашиглах эрхгүй үйлдвэрлэлийн тээврийн вагонууд болон тогтмол дулаант вагоны тэргэнцэрт хамаарахгүй.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Төмөр замын шинэ болон өөрчлөн тоноглосон ачааны вагон. 1-р хэсэг: Хэмжилт хийх зарчим
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13775-1   -   2015   5  х
Энэхүү стандарт нь ачааны вагон түүний тэргэнцрийн хэмжилтэнд тавих шаардлагуудыг тогтоож, хэмжих аргын нэгдсэн шалгуурын дагуу хэрэглэхийг заасан. Хэмжилтийн арга нь шинэ буюу өөрчлөн тоноглосон ачааны вагон, тэргэнцэрт хэрэглэгдэх бөгөөд энэхүү шаардлагад тусгагдаагүй асуудлыг гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцож болно. Хэмжих арга нь бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал болон геометр хийцэд хэмжилт хийх боломжгүй бол эд анги бүрийг хэсэгчлэн хэмжилт хийхэд хамаарна. Энэхүү шаардлагад тусгагдаагүй бусад хэмжих аргыг шаардлагатай тохиолдолд нэмэгдлээр хэрэглэж болно. Хэмжих арга нь вагонд бүрэн буюу геометр хийцэд хэмжилт хийх боломжгүй бол нэмэлт болон нэмэлт тоноглолгүй арлын хэсэгт хэмжилт хийх ажиллагаа хамаарна.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Төмөр замын шинэ болон өөрчлөн тоноглосон ачааны вагон. 2-р хэсэг: Тэргэнцэртэй ачааны вагон
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13775-2   -   2015   28  х
Энэхүү стандарт нь ачааны вагон ба тэргэнцэрт хэмжилт хийхэд тавигдах шаардлагуудыг тодорхойлох ба ингэснээр хэмжилтүүд нь нэгдсэн шалгууруудад нийцэж байх баталгааг хангана. Энэ нь шинэ ба өөрчлөн тоноглогдсон ачааны вагон, тэргэнцрүүдэд хамаарах бөгөөд энд тусгасан шаардлагуудаас давсан нөхцөл байдлыг оролцогч талууд харилцан тохиролцоно. Хэрэв геометрийн бүтцээс хамаарч өөр хэмжилт хийх боломжгүй бол хэмжилтийг зөвхөн арал болон түүний дээрх нэмэлт тоноглолуудад хийж болно. Энд тусгагдаагүй хэмжилтийн өвөрмөц аргууд нь тухайн тохиолдол тус бүр дээр тусгайлан заагдсан байх ѐстой. Энэ шаардлага тэргэнцэрт ч нэг адил хамаарна.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Төмөр замын шинэ болон өөрчлөн тоноглосон ачааны вагон. 3-р хэсэг: 2 голтой ачааны вагон
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13775-3   -   2015   29  х
Энэхүү стандарт нь 2 голт ачааны вагонуудыг хэмжих шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь хэмжих үйл ажиллагаа нэгдсэн шалгуурын дагуу гүйцэтгэгдэж байгааг баталгаажуулдаг. Энэ стандарт нь 2 голтой шинэ болон өөрчлөгдөн сайжруулагдсан ачааны вагонд хамаарна. Эдгээр шаардлагад тусгагдаагүй асуудлыг гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцоно.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Төмөр замын шинэ болон өөрчлөн тоноглосон ачааны вагон. 4-р хэсэг: 2 голтой Тэргэнцэр
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13775-4   -   2015   28  х
Энэхүү стандарт нь ачааны вагон ба тэргэнцэрт хэмжилт хийхэд тавигдах шаардлагуудыг тодорхойлох ба ингэснээр хэмжилтүүд нь нэгдсэн шалгууруудад нийцэж байх баталгааг хангана. Энэ нь шинэ ба өөрчлөн тоноглогдсон ачааны вагон, тэргэнцрүүдэд хамаарах бөгөөд энд тусгасан шаардлагуудаас давсан нөхцөл байдлыг оролцогч талууд харилцан тохиролцоно. Хэрэв геометрийн бүтцээс хамаарч өөр хэмжилт хийх боломжгүй бол хэмжилтийг зөвхөн арал болон түүний дээрх нэмэлт тоноглолуудад хийж болно. Энд тусгагдаагүй хэмжилтийн өвөрмөц аргууд нь тухайн тохиолдол тус бүр дээр тусгайлан заагдсан байх ѐстой. Энэ шаардлага тэргэнцэрт ч нэг адил хамаарна.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Төмөр замын шинэ болон өөрчлөн тоноглосон ачааны вагон. 5-р хэсэг: 3 голтой Тэргэнцэр
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13775-5   -   2015   14  х
Энэхүү стандарт нь гурван голт тэргэнцэрт хэмжэилт хийх шаардлага болон үйл ажиллагааг багтаасан.Хэмжилтийн ажиллагаанууд нь тохирсон шалгуур үзүүлэлттэй байна. Энэ стандарт нь 3 голт ачааны вагоны тэргэнцэрт хэрэглэгдэхээр хийгдсэн. Эдгээр шаардлагуудын заалтууд нь талуудын хоорондын харилцан хэлэлцээрээр санал нэгтээ батлагдсан байна. Хэрвээ геометр бүтэц нь өөр юу ч оруулахгүй бол хэмжилтийн үйл ажиллагаанд их бие дээрээ болон түүний хэсэг дээрээ нэмэлт тоноглолтой болон тоноглолгүй тэргэнцэрүүд хамаарна. Тус тусын нөхцөл байдалд, энд зориулагдаагүй бусад хэмжилтийн үйл ажиллагаа нь хэрэгтэй үедээ шаардлагатай болдог.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Төмөр замын шинэ болон өөрчлөн тоноглосон ачааны вагон. 6-р хэсэг: Олон талын зориулалттай болон томьёолсон ачааны вагон
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13775-6   -   2015   11  х
Энэхүү стандарт нь олон талын зориулалттай болон төрөлжсөн вагонуудад хэмжилтийн шаардлагуудыг тодорхойлох ба хэмжих аргыг нэгдсэн шалгуурын дагуу хэрэглэнэ. Хэмжилтийн арга нь олон талын зориулалттай болон төрөлжсөн вагонуудад хэрэглэгдэх бөгөөд энд тусгасан шаардлагад тусгагдаагүй асуудлыг гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцоно. Хэрэв геометр хийц нь хэмжилт хийх боломжгүй бол нэмэлт тоноглолтой болон тоноглолгүй олон талын зориулалттай болон төрөлжсөн вагонуудад бүрэн буюу хэсэгчилсэн хэмжилт хийхэд хэмжих арга нь хамаарна. Энэхүү шаардлагад тусгагдаагүй хэмжилтийн бусад хэмжих аргууд нь тухайн тохиолдол тус бүрт тусгайлан заагдсан байна.
Стандартын нэр: Илчит тэрэг. Техникийн ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6039   -   2009   17  х

2.1       Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, шинээр эрхлэх гэж буй бүх тээвэрлэгч байгуулага, суурь бүтэц эзэмшигч нар, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч, түрээслэгч аж ахуйн нэгж, илчит тэрэгний засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ба иргэн, илчит тэрэгний техникийн байдалд хяналт тавих төмөр замын тээврийн хяналтын байгууллага нь энэхүү стандартыг мөрдөнө.

 

2.2       Энэхүү стандарт нь 1520 мм, 1435 мм царигтай төмөр зам дээр ачаа ба зорчигч тээвэрлэх, сэлгээний ажил хийхэд зориулагдсан цахилгаан дамжуулгатай илчит тэрэг, түүний систем, агрегат, зангилаа, эд ангид тавих техникийн ерөнхий шаардлагыг тогтооход хамаарна.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Хуудас : « | 1 | 2 | 3 |  »

Мэдээ мэдээлэл

УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7430
Нийт хуудас үзсэн : 22522051
Хэрэглэгчдийн анхааралд