Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »
Стандартын нэр: Хүнсний аюулгүй байдлын онцгой нөхцөл байдалд мэдээлэл солилцох зарчим ба арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : mns cac gl  19   -   2007   13  х

Импортлогч болон экспортлогч аль ч орны эрх бүхий байгууллагууд хүнсний аюулгүй байдлын онцгой нөхцөл байдлыг мэдсэнээс эхлэн мэдээллээр харилцах, онцгой нөхцөл байдлыг хамрах эрсдлийн талаар арга хэмжээ авах ёстой нөхцөлд энэхүү зарчим ба арга зүйн зааврыг хэрэглэнэ.

 

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Импортын хүнсний гологдлын талаар улс орнуудын хооронд мэдээлэл солилцох арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : mns cac gl  25   -   2007   8  х
 Энэхүү арга зүйн заавар нь импортын хүнсний гологдлын талаар мэдээлэл солилцоход үндсэн суурь болно. Хамгийн чухал мэдээллийн элементүүдийг хавсралтад үзүүлсэн бөгөөд тэдгээрийн хэмжээ бүрийг илүү дэлгэрэнгүйгээр доор авч үзсэн болно. Энэхүү арга зүйн заавар нь бүх төрлийн хүнсэнд хамааралтай.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Импортын болон экспортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтанд оролцогч шинжилгээний лабораторуудын чадавхийн үнэлгээний зөвлөмж
Стандартын тэмдэглэгээ : mns cac gl  27   -   2007   1  х

Энэхүү зөвлөмж нь импортын болон экспортын хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтанд оролцогч шинжилгээний лабораторуудын чадавхийг батлах чанарын баталгааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх  ажлын хүрээг хангана.

 

 

 

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Хүнсний импорт ба экспортын хяналт баталгаажуулалтын тогтолцооны тэнцүү байдлын гэрээ боловсруулах арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : mns cac gl  34   -   2007   14  х
Энэхүү баримт бичиг нь хүнсний импорт ба экспортын хяналт, баталгаажуулалтын тогтолцооны талаар хоёр талын болон олон талын эрх тэгш байдлын гэрээнд нэгдэн орохыг хүссэн улс орнуудад зориулсан практик заавар юм. Ийм төрлийн гэрээ нь Гэрээ хэлэлцээрийн хуулийн тухай Венийн конвенцийн дагуу “олон улсын гэрээ” хэлбэрээр эсвэл харилцан ойлголцлын санамж бичиг гэх мэт албан ёсны арга хэмжээ байдлаар хэрэглэдэг холбогч арга хэрэгсэл юм.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Хүнсний импорт, экспортын хяналт, баталгаажуулалтын зарчим
Стандартын тэмдэглэгээ : mns cac gl  20   -   2007   7  х
албан ёсны болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн техникийн хяналт, баталгаажуулалтын тогтолцоо нь хүнсний хяналтад суурь ач холбогдолтой өргөн хэрэглэдэг арга хэрэгсэл бөгөөд түүнд дараах зарчмыг баримтална.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Тохирлын үнэлгээнд зориулсан стандартын төсөл боловсруулах арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO/IEC  7   -   2002   5  х

Энэ стандартаар бүтээгдэхүүний тохирлын үнэлгээнд тохиромжтой стандартын төсөл боловсрүулахад нь техникийн хороодод тус болох аргазүйн заавруудыг тогтоосон. 

 

Энэ заавруудыг мөн үйл явцын болон үйлчилгээний тохирлынүнэлгээнд хэрэглэх стандартын төсөлд ашиглах боломжтой.

Стандартын нэр: Хүнсний импортын шалгалтын тогтолцооны арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : mns cac gl  47   -   2007   27  х
Энэхүү баримт бичиг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон худалдаанд баталгаагүй техникийн саад тотгор гараагүй үед хүнсний худалдаан дахь шударга ажиллагааг дэмжих зорилгоор импортын шалгалтын тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх хүрээг тогтооно. Энэхүү арга зүйн заавар Хүнсний импорт ба экспортын хяналт, баталгаажуулалтын кодекс зарчимтай[1]нийцэх бөгөөд Хүнсний импорт ба экспортын хяналт, баталгаажуулалтын тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх болон итгэмжлэх арга зүйн заавар[2]нэмэлт байдлаар импортын хүнсний шалгалтын талаарх тусгай мэдээллээр хангана. 


[1] Хүнсний èмпорт ба экспортын хяналт, баталгаажуулалтын зарчим (CAC/GL 20-1995)

 

 

[2] Х¿íñíèé èìïîðò áà ýêñïîðòûí õÿíàëò, áàòàëãààæóóëàëòûí òîãòîëöîîã áîëîâñðóóëàõ, õýðýãæ¿¿ëýõ, үнэлýõ  бîëîí итгэмжлэõ арга зүйн заавар (CAC/GL 26-1997)

 

 

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: ОУСБ-ын нийтлэлүүдийн орчуулгыг бичиж хэлбэржүүлэх нь
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO Gui  47   -   2007   12  х
Энэхүү удирдамж нь ОУСБ-ын
хэвлэлийг түүний албан ёсны хэлнээс
бусад хэл рүү орчуулахад мөрдөх
дүрмийг1) тогтооно. Дараах төрлийн
хэвлэлд хэрэглэнэ. Үүнд:
- олон улсын стандартын төсөл;
- олон улсын стандарт (дор
дурьдсанаас бусад);
- техникийн тайлан;
- удирдамж;
Стандартын нэр: Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : mns iso iec  17025   -   2007   58  х

1          Хамрах хүрээ

 

 

 

 

 

 

 

1.1       Энэхүү стандарт нь түүвэрлэлт, сорилт болон/буюу шалгалт тохируулга (калибровк) хийхэд тавих чадавхийн талаархи ерөнхий шаардлагыг тогтооно. Энэ стандарт нь стандартын арга, стандартын биш арга болон лабораторийн боловсруулсан аргыг хэрэглэн гүйцэтгэсэн сорилт болон шалгалт тохируулгыг хамарна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.2       Энэхүү стандартыг сорилт болон/буюу шалгалт тохируулгагүйцэтгэдэг ямар ч байгууллагад хэрэглэх боломжтой. Жишээлбэл, нэг дэх, хоёр дахь талын болон хөндлөнгийн  лабораториуд, сорилт болон/буюу шалгалт тохируулга нь хяналтын буюу бүтээгдэхүүний баталгаажуулалтын хэсэг болдог лабораториудыг тус тус багтаана.

 

 

 

 

 

 

 

Энэхүү стандартыг ажиллагсдын тооноос буюу сорилт болон/буюу шалгалт тохируулгын үйл ажиллагааны хамрах хүрээний их, багаас үл хамааран бүх лабораторид хэрэглэх боломжтой. Лаборатори нь энэхүү стандартад заасан түүвэрлэлт хийх, шинэ арга зохион бүтээх/боловсруулах зэрэг нэг буюу хэд хэдэн үйл ажиллагааг явуулдаггүй бол холбогдох заалтын шаардлагыг хэрэглэхгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.3       Бичвэр, жишээ, заалтыг өгсөн тайлбараар тодорхой болгосон. Тэдгээр нь шаардлагын шинж чанар агуулаагүй бөгөөд энэхүү стандартын салшгүй  бүрэлдэхүүн хэсэг болохгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.4 Энэхүү стандартыг лаборатори өөрийн чанар, захиргаа, техникийн ажиллагаандаа удирдлагын тогтолцоог бий болгоход ашиглана. Лабораторийн үйлчилгээг хэрэглэгч, зохицуулах байгууллага мөн итгэмжлэлийн байгууллага нь лабораторийн чадавхийг хүлээн зөвшөөрөхдөө энэхүү  стандартыг баримтална. Энэ стандартыг лабораторийн баталгаажуулалтанд хэрэглэхгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛБАР 1 Энэхүү стандартын “удирдлагын тогтолцоо” гэдэг нэр томьёо нь лабораторийн үйл ажиллагааг зохицуулдаг чанар, захиргаа, техникийн тогтолцоог хэлнэ.

 

 

 

 

 

 

 

ТАЙЛБАР 2 Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтыг зарим тохиолдолд бүртгэл гэж нэрлэдэг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.5  Лабораторийн ажиллагаанд баримтлах зохицуулалтын болон аюулгүй байдлын шаардлагад нийцэх байдлыг энэхүү стандартаар зохицуулаагүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.6  Хэрэв сорилтын болон шалгалт тохируулгын лаборатори нь энэхүү стандартын шаардлагад нийцэж байвал тэдгээр нь сорилт, шалгалт тохируулгын үйл ажиллагаандаа MNS ISO 9001-ийн зарчимд мөн адил нийцсэн чанарын удирдлагын тогтолцоотой байна. А хавсралт нь энэхүү стандарт ба MNS ISO 9001-ийн хоорондын харилцан уялдааг харуулна. Энэхүү стандарт нь MNS ISO 9001 стандартад тусаагүй техникийн чадавхид тавих шаардлагыг агуулсан болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛБАР 1 Энэхүү стандартын шаардлагыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэхийн тулд тодорхой шаардлагуудыг нь тодруулах, тайлбарлах хэрэгтэй байж болно. Онцлог салбарууд, ялангуяа итгэмжлэлийн байгууллагуудад зориулсан (ISO/IEC 17011-ийг үзнэ үү) хэрэглээг бий болгох заалтыг В хавсралтад өгсөн болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛБАР 2 Хэрэв лаборатори нь өөрийн сорилт, шалгалт тохируулгын бүх үйл ажиллагааг буюу хэсгийг нь итгэмжлүүлэхийг хүсвэл ISO/IEC 17011-ийн дагуу ажилладаг итгэмжлэлийн байгууллагыг сонгох хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

Стандартын нэр: Тохирлын үнэлгээ – Тохирлын үнэлгээний болон итгэмжлэлийн байгууллагад хийх ижил төвшний үнэлгээнд тавих ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : mns iso iec  17040   -   2007   25  х

1 Хамрах хүрээ

 

 

1.1 Олон улсын энэхүү стандарт нь итгэмжлэлийн байгууллага буюу тохирлын үнэлгээний байгууллагуудын хэлэлцээрийн бүлгүүдээс явуулах ижил төвшний үнэлгээний үйл явцад тавих ерөнхий шаардлагуудыг тогтооно. Энэ нь ижил төвшний үнэлгээний үйл явцтай холбоотойн хирээр зөвхөн хэлэлцээрийн бүлгийн бүтэц, зохион байгуулалт, ажиллагаанд хамаарна.

1.2 Олон улсын энэхүү стандарт нь хэлэлцээрийн бүлгийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, удирдлагын илүү өргөн асуудлуудад хамаарахгүй бөгөөд, тодорхой бүлгийн гишүүнчлэлийг шийдэхэд бүлэг нь ижил төвшний үнэлгээг хэрхэн ашиглах тухай заагаагүй болно. Жишээлбэл, хэлэлцээрийн бүлгийн шийдвэрийн эсрэг гаргасан өргөдөл гаргагчийн заргыг шийдвэрлэх журмыг багтааж болох ийм асуудлууд нь олон улсын энэхүү стандартын хамрах хүрээний гадна байгаа болно.

 

ТАЙЛБАР 1 Илүү өргөн асуудлын дэлгэрэнгүй мэдээлэл нь ISO/IEC Guide 68-д бий.

 

 

1.3 Олон улсын энэхүү стандартыг дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлдэг тохирлын үнэлгээний байгууллагуудын ижил төвшний үнэлгээнд хэрэглэх боломжтой:

 

a)     сорилт,

 

b)     бүтээгдэхүүний баталгаажуулалт,

c)      хяналт,

d)     удирдлагын тогтолцооны баталгаажуулалт (заримдаа мөн бүртгэл гэнэ),

e)     ажилтны баталгаажуулалт.

 

Ижил төвшний үнэлгээний үйл явцад нэгээс олон төрлийн үйл ажиллагааг хамруулж болно. Тухайлбал үнэлүүлэх байгууллага нь тохирлын үнэлгээний олон төрлийн үйл ажиллагааны нэгдсэн үнэлгээгээр явуулдаг үед үүнийг тохиромжтой  гэж  үзэж  болно.

 

Олон улсын энэхүү стандарт нь түүнчлэн ижил төвшний үнэлэлт гэгддэг итгэмжлэлийн байгууллагуудын дунд  явуулах ижил төвшний үнэлгээнд хэрэглэхэд тохирно.

 

ТАЙЛБАР 2 Хэлэлцээрийн бүлгийн гишүүн байгууллагууд нь хавсран гүцэтгэгч байж болох нэг зиндааны байгууллагын ур чадварыг үнэлэх  ижил төвшний үнэлгээний үйл явц зөв шударга байна гэдэгт найдаж ажиллах хүсэлтэй байж болно.

 

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »

Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7719
Нийт хуудас үзсэн : 23247673
Хэрэглэгчдийн анхааралд