Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 |  »
Стандартын нэр: Тохирлын үнэлгээ – Зохистой дадлын дүрэм
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO/IEC  60   -   2007   6  х

  1. Хамрах хүрээ

 

     Энэхүү арга зүйн удирдамж нь  норматив баримт бичиг, албад, тогтолцоо, схем болон үр дүнг оруулаад тохирлын үнэлгээний бүх элементэд зориулсан зохистой дадлыг зөвлөмж болгоно.

 

 

  Тус баримт бичиг нь тохирлын үнэлгээний ёс зүйтэй, найдвартай үйлчилгээг үзүүлэх, хэрэглэх буюу түүнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн хувь хүн болон албадад зориулалттай. Тэдгээрт тохируулагчид, худалдааны мэргэжилтнүүд, шалгалт тохируулгын болон сорилтын лабораториуд, хяналтын албад, бүтээгдэхүүний, удирдлагын тогтолцооны баталгаажуулалт /бүртгэлийн албад, ажилтны баталгаажуулалтын албад, итгэмжлэлийн албад, тохирлын тухай мэдэгдэл гаргадаг байгууллагууд, тохирлын үнэлгээний тогтолцоо, схемийг зохиогч болон ажиллуулагчид, тохирлын үнэлгээний хэрэглэгчдийн аль холбогдолтой нь хамаарна.

 

 


Энэхүү аргазүйн удирдамж нь олoн улс, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн хэмжээнд худалдааг хөнгөвчлөх зорилгоор зохиогдсон болно.

Стандартын нэр: Тохирлын үнэлгээ – Байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог бүтээгдэхүүний баталгаажуулалтад ашиглах заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO Gui  53   -   2007   25  х

1.            Хамрах хүрээ

 

 

 

 

1.1.           Энэхүү арга зүйн удирдамж нь байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог ашигладаг бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем боловсруулж, хэрэглэх баталгаажуулалтын албадад зориулсан ерөнхий хандлагыг тоймлон тогтоож өгнө. Энэхүү баримт бичигт өгсөн заалтууд нь баталгаажуулалтын байгууллагыг итгэмжлэхэд зориулсан шаардлага биш бөгөөд ISO/IEC Guide 65-ын шаардлагыг орлохгүй.

 

 

 

 

1.2.           Энэхүү баримт бичигт оруулсан схемүүд нь зөвхөн бүтээгдэхүүний баталгаажуулалтад зориулагдсан бөгөөд, бүх тохиолдолд дараах зарчмуудыг багтаан оруулна:

 

 

 

 

байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо болон тогтоосон шаардлагад тохирсон бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх түүний чадварыг үнэлэх;

 

 

 

 

а)   тухайн бүтээгдэхүүн нь схемийн шалгуур болон тогтоосон шаардлагад тохирох        

 

 

      байдлыг сорих, шалгах буюу харьцуулан батлах;

 

 

 

 

b)   тухайн байгуулагаас нийлүүлсэн бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад    

 

 

      үргэлжлэн тохирох явдлыг хангахын тулд тохирох магадлан хяналтыг 

 

 

      хэрэглэх

 

 

 

 

c )  тохирлын тэмдэг болон /буюу/ баталгаажуулалтын байгууллагын бэлгэ

 

 

      тэмдэгэнд тавих хяналт.

 

 

 

 

1.3 Баталгаажуулалтын албад нь бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемүүдийн хүрээнд хүсэлт гаргагчийн чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх зэрэг олон янзын арга замаар тогтоосон шаардлагад тохирох байдлыг нотлох боломжтой юм.  Боловсруулсан схемийн хэлбэр нь ямар ч байсан уг баталгаажуулалтын алба нь баталгаажуулах буюу үл баталгаажуулах эрх мэдлээ хадгалж үлдсэн байна.

 

 

Стандартын нэр: Програм хангамжийн инженерчлэл – ISO 9001:2000 стандартыг компьютерийн програм хангамжид хэрэгжүүлэх арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : mns iso iec  90003   -   2007   114  х

Энэхүү стандарт нь дараах зорилт тавьсан аливаа байгууллагад хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтооно:

а) хэрэглэгчийн болон холбогдол бүхий хуульчилан зохицуулсан шаардлагад тохирсон бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх чадвартайгаа   харуулах;

 б) чанарын удирдлагын тогтолцоог  байнга сайжруулж байх  үйл явцыг оруулаад уг тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэн хэрэглэгчийн болон холбогдох хууль тогтоомжийн  шаардлагад тохирох байдлыг хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийг зорих,

ТАЙЛБАР Энэ стандарт дахь                    “бүтээгдэхүүн” гэдэг нэр томъёо нь зөвхөн хэрэглэгчид зориулсан буюу түүний шаардсан бүтээгдэхүүнд хамаарна.

 Олон улсын энэхүү стандарт нь  компьютерийн програм хангамж болон дагалдах үйлчилгээг худалдан авах, нийлүүлэх, боловсруулах, ажиллуулах болон арчлахад ISO 9001:2001 стандартыг байгууллагад хэрэгжүүлэх заавар өгнө. Тус стандарт нь ISO 9001:2001 стандартын шаардлагыг нэмэх буюу аль нэг байдлаар өөрчлөөгүй.                          

 

 Хавсралт А (мэдээллийн)–д ISO/IEC JTC 1/SC 7 болон ISO/TC 176  стандартуудад ISO 9001:2000 стандартыг хэрэгжүүлэх нэмэлт зааврыг үзүүлсэн.

 

 Олон улсын энэхүү стандарт дахь заавар нь чанарын удирдлагын тогтолцооны  бүртгэл/баталгаажуулалтын үнэлгээний шалгуур байдлаар ашиглагдах зориулалтгүй.

 

Стандартын нэр: Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооо – Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага
Стандартын тэмдэглэгээ : mns iso iec  22000   -   2007   63  х

1. Хамрах хүрээ

Олон улсын энэхүү стандартад тухайн хүнс нь хүн хэрэглэхэд аюулгүй байх нөхцлийг хангах зорилгоор хүнсний аюултай байдлыг хянах өөрийн чадавхийг нотлон харуулах шаардлага бүхий хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд тавих шаардлагыг тогтооно.

 

 

 

Энэ стандартыг байгууллагын хэмжээнээс үл хамааран хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа асуудалд оролцож аюулгүй бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах тогтолцоог хэрэгжүүлэх хүсэлтэй л бол бүгд хэрэглэх боломжтой. Олон улсын энэхүү стандартын аливаа шаардлагыг гадаад болон дотоод нөөцийг ашиглах замаар бүрэн гүйцэт хангаж чадна.

Олон улсын энэхүү стандарт нь байгууллагыг дараах боломжтой байлгах шаардлагыг тогтооно. Yүнд:

 

 

 

a) зориулалтынх нь дагуу хэрэглэхэд хэрэглэгчдийн хувьд аюулгүй байх бүтээгдэхүүнээр хангах зорилго бүхий хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, ажиллуулах, хадгалах болон шинэчлэх,

 

b) хүнсний аюулгүй байдлын талаарх мөрдөгдөж байгаа эрхзүйн болон зохицуулалтын шаардлагад нийцсэнээ нотлох,

c) үйлчлүүлэгчийн шаардлагыг үнэлж дүгнэх, тэдгээрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор харилцан зөвшилцсөн хүнсний аюулгүй байдалд хамаарах шаардлагад тохирсныг нотлох,

d) хүнсний аюулгүй байдлын асуудлыг өөрийн ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид болон хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх холбогдох сонирхогч талуудад үр нөлөөтэй мэдээлэх,

e) хүнсний аюулгүй байдлын талаар тогтоосон өөрийн бодлогод тохирч ажиллах,

f) уг тохирлыг холбогдох сонирхогч талуудад нотлон харуулах,

g) өөрийн хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог гадны байгууллагаар баталгаажуулах буюу бүртгүүлэхийг хүсэх, эсвэл олон улсын энэхүү стандартын дагуу өөрийн үйл ажиллагааг үнэлэх буюу тохирлын тухай өөрийн мэдэгдлгийг гаргах.

 

 

 

 

 

Олон улсын энэхүү стандартын бүх шаардлага нийтлэг шинж чанартай бөгөөд хэмжээ ба бүтцийн байдлаас нь үл хамааран хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх байгууллагад хэрэглэх зориулалттай. Үүнд хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх нэг буюу түүнээс олон үе шатанд шууд болон шууд бус оролцдог байгууллагууд хамаарна. Шууд оролцдог байгууллагуудад тэжээл бэлтгэх аж ахуй эрхлэгчид, тариаланчид, малчид, найрлага бодис үйлдэрлэгчид, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачид, хүнсний үйлчилгээ эрхлэгчид, цэвэрлэгээ ба ариутгалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага, тээвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээ эрхлэгчид хамаарах ба эдгээрээр хязгаарлагдахгүй. Шууд бусаар оролцдог байгууллагуудад тоног төхөөрөмж, цэвэрлэх ба ариутгах бодис, савлах боох материал болон хүнстэй хүрэлцэх бусад материалын ханган нийлүүлэгчид хамаарах ба эдгээрээр мөн хязгаарлахгүй.

Олон улсын энэхүү стандарт нь жижиг болон/буюу хөгжиж байгаа байгууллагууд (жишээлбэл, мал аж ахуй, савлагч-түгээгч жижиг байгууллага, жижиглэн худалдааны буюу үйлчилгээний байгууллага)-д гадны боловсруулсан хяналтын арга хэмжээний хослолыг авч хэрэгжүүлэх боломжтой.

ТАЙЛБАР Олон улсын энэхүү стандартыг хэрэглэх аргазүйн зааврыг ISO/TS 22004-д өгсөн болно.

 

 

 

 

 

 

 

 

 

Стандартын нэр: “Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага” MNS ISO 9001:2001 стандартыг барилга угсралтын байгууллагад хэрэглэх заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS  5386   -   2004   46  х
Энэхүү стандарт нь барилга угсралтын байгууллагууд чанарын удирдлагын тогтолцоог боловсруулах болон хэрэгжүүлэх явцад ISO 9001 (MNS ISO 9001:2001) стандартыг хэрэгжүүлэх байгууллагад удирдамж болно.

Энэхүү стандарт нь өмчийн хэлбэрийг харгалзахгүй барилга угсралтын ажил эрхэлдэг бүх байгууллагад хамаарна. Харин барилгын зураг төслийн байгууллагад хамаарахгүй.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Стандартчилал, холбогдох үйл ажиллагаа- Ерөнхий тайлбар толь
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO/IEC  2   -   2005   26  х
Энэхүү аргазүйн удирдамж нь стандартчилал, түүнд холбогдох үйл ажиллагаанд хэрэглэх ерөнхий нэр томъёо, тодорхойлолтыг тогтооно.Тус арга зүйн удирдамж нь ОУСБ ба ОУЦТК-ын гишүүд болон олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд стандартчиллын ажилд оролцох засгийн газрын ба засгийн газрын бус байгууллагуудын хоорондын харилцан ойлголцолд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах зорилготой болно.
Стандартын нэр: Чанарын менежментийн тогтолцоо. Үндсэн ойлголт ба тайлбар толь
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  9000   -   2017   88  х
Олон улсын энэхүү стандарт нь дараах хүрээнд түгээмэл хэрэглэхэд тохиромжтой чанарын менежментийн тогтолцооны үндсэн ойлголт ба зарчмуудыг тодорхойлно
Стандартын нэр: Байгууллагын амжилтыг тогтвортой байлгах менежмент – Чанарын хандлага
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  9004   -   2016   46  х
1 Хамрах хүрээ Энэхүү олон улсын стандарт нь чанарын удирдлагын аргаар байгууллагыг тогтвортой амжилтанд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой арга зүйн зөвлөмж юм. Энэ стандартыг хэмжээ, төрөл ба үйл ажиллагаанаас үл хамааран ямар ч байгууллагад хэрэглэж болно. Энэхүү олон улсын стандартыг баталгаажуулалт, зохицуулалтын болон гэрээний зорилгоор хэрэглэхгүй.
Стандартын нэр: Чанарын удирдлага — Чанарын төлөвлөгөөний заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10005   -   1997   16  х

Энэ стандарт нь чанарын төлөвлөгөө бэлтгэх, дүн шинжилгээ хийх, зөвшөөрч батлах ба хянаж шинэчлэх асуудлыг зохион байгуулах арга зүйн зөвлөмж юм.

 

 

 

 

            Стандартыг дараах хоёр тохиолдолд хэрэглэнэ. Үүнд

 

 

 

 

            а)         MNS 9001, MNS 9002 ба MNS 9003 стандартын шаардлагыг хэрэгжүүлж  байгаа нийлүүлэгч байгууллагад чанарын төлөвлөгөө боловсруулахад;

 

 

 

 

            б)нийлүүлэгч нь чанарын тогтолцооГ хэрэгжүүлээгүй нөхцөлд түүнээс чанарын төлөвлөгөө боловсруулах.

 

 

 

 

 

 

 

 

            Энэ хоёр тохиолдолд, чанарын төлөвлөгөө нь чанарын тогтолцооны үндсэн баримт бичгээс хуулбарлаагүй зөвхөн тэдгээр баримт бичгийн нэмэлт болно. Харин б) тохиолдолд, хэрэглэхэд тохиромжтой байх зорилгоор энэ стандартад MNS (ISO) 9001, MNS (ISO)9002 ба MNS (ISO) 9003 стандартын дагуу нийцсэн онцгой шаардлагыг тогтоож байгаа болно. Чанарын төлөвлөгөө нь чанарын тогтолцоог хэрэгжүүлэх талаархи гэрээ хэлцэл эсвэл төсөл, бүтээгдэхүүний онцлог шаардлагыг уялдуулах чухал механизм болох ёстой. Тэдгээр нь, хэдийгээр баримт бичгээр албан ёсны бологосон нэмэгдэл арга ажиллагаа заримдаа нэгэнт хэрэгжиж байгаагаас гадна нэмэгдэл загвар, хэрэгжүүлэх арга замыг боловсруулах шаардлагагүй байж болно.

 

 

 

 

 

 

 

 

Стандартын нэр: Чанарын удирдлагын тогтолцоо - Төслийн ажилд зориулсан чанарын удирдлагын арга зүйн заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10006   -   2003   40  х

Энэхүү Олон Улсын Стандарт нь төсөлд чанарын удирдлагыг хэрэглэх тухай  заавар болно.

 

 

 

 

 

Энэ зааврыг жижгээс том, богино хугацааныхаас урт хугацааны, харилцан адилгүй орчинтой, хамрагдаж буй бүтээгдэхүүн буюу үйл явцын төрлөөс үл хамаарах янз бүрийн төвөгшилтэй төсөлд хэрэглэх боломжтой.

 

 

 

 

 

Энэхүү Олон Улсын Стандарт бол “төслийн удирдлага”-ын арга зүйн удирдамж биш бөгөөд төслийн удирдлагын үйл явц дахь чанарын талаарх заавар юм. Харин төслийн бүтээгдэхүүнд хамаарах үйл явцын чанарын тухай заавар ба “үйл явцын хандлага”-ын талаар ISO 9004 стандартад тусгав.

 

 

 

 

 

Уг стандарт нь зааварчлах баримт бичиг тул баталгаажуулалт/бүртгэлийн зорилгоор түүнийг ашиглахгүй.

 

 

Хуудас : « | 1 | 2 |  »

Мэдээ мэдээлэл

Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж MNS 6737:2018 стандартыг батлав
Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж MNS 6737:2018 стандартыг батлав Энэхүү стандартыг ХААИС, Мал аж ахуй ...

2018-09-26 15:37:36 Дэлгэрэнгүй
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав.
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:50:49 Дэлгэрэнгүй
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав.
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:37:42 Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа. Олон Улсын Стандартчиллын ...

2018-09-19 11:30:20 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
"Ажлын байрны орчны менежмент. Менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж. ISO 41001:2018" стандарт шинээр хэвлэгдлээ. Уг стандарт одоогоор Монгол улсын ...

2018-04-25 13:52:24 Дэлгэрэнгүй
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ техникийн хорооноос шинээр боловсруулсан 7 стандартыг улсын бүртгэлд бүртгэв. Эдгээр стандартууд нь 2018 ...

2018-04-24 14:53:23 Дэлгэрэнгүй
Стандартчиллын ажлын 2018-2019 оны төлөвлөгөө
Стандартчиллын 55 салбарын техникийн хороодын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү. ...

2018-03-27 12:35:01 Дэлгэрэнгүй
Усны стандартчилал
Монгол улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Эдгээр стандартыг хамрах хүрээгээр нь ангилвал усны чанарын нийтлэг ...

2018-03-23 09:21:04 Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (OH & S)-н менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүй" олон улсын ISO 45001 стандарт хэвлэгджээ
Дэлхий даяар өдөр бүр 7 600 гаруй хүн ажил мэргэжилтэй холбоотой осол, өвчлөлөөс болж нас бардаг бөгөөд энэ нь жилд ...

2018-03-15 11:15:19 Дэлгэрэнгүй
ISO/IEC 27000 стандарт шинэчлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO/IEC 27000:2018 "Мэдээллийн технологи.Аюулгүй байдлын техник. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Тайлбар толь" с ...

2018-03-05 10:58:12 Дэлгэрэнгүй
MNS ISO/IEC 17025 стандарт шинэчлэн батлагдлаа.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2017 оны 11 дүгээр сард уг стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргасан юм. Уг стандартыг СХЗГ-ын ...

2018-03-05 09:40:28 Дэлгэрэнгүй
ISO 31000 стандарт шинэлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO 31000: 2018 стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргалаа. Уг стандарт нь байгууллагын төлөвлөлтийг сайжруулж, илүү сайн ...

2018-02-27 14:54:56 Дэлгэрэнгүй
Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй
.

Login

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 8136
Нийт хуудас үзсэн : 24830181
Хэрэглэгчдийн анхааралд