Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 |  »
Стандартын нэр: Хөдөө аж ахуйн трактор.Операторт үзэгдэх талбай
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  5721   -   2001   9  х

Энэхүү олон улсын стандарт нь хөдөө аж ахуйн тракторын суугаа байрлалд байгаа оператороос дээшхи арын, харааны дагуухь өнцөг дэхь аливаа саадын далд нөлөөллийг илрүүлэх практик ба математик аргыг тодорхойлно. Энд жишээ нь урд талын ачаалагч, тавиур зэрэг ажлын салдаг багаж ба угсрааны элемэнт хамаарахгүй болно.

 

 

Стандартын нэр: Тээврийн хэрэгслийн ажилласан хий дэх хорт бодисыг хэмжих багаж – Хэмжил зүйн болон техникийн шаардлагууд, туршилт явуулах болон хэмжил з
Стандартын тэмдэглэгээ : mns iso pas  3930   -   2014   51  х
Нийтийн хэрэгцээнд зориулагдсан энэхүү техникийн баримт бичиг авто замын
тээврийн хэрэгслийн ажилласан хийн хорт бодисыг бүрдүүлэх хэсгүүдийн хувийн
жинг тодорхойлох зориулалттай тоон хэмжих багажны хэмжил зүйн болон
техникийн шаардлагыг хангах, туршилт явуулах зэрэгт ашиглагдана. Мөн энэ
баримт бичигт заагдсан багажийг ашиглахад заавал мөрдөх OIML (Олон улсын
хэмжил зүйн байгууллага)-аас тогтоосон шаардлагуудыг хангасан байна.
Энэхүү баримт бичгийг хэмжих багаж хэрэгслүүдийг ашиглах, ялангуяа MNS ISO
3929 стандартад заасан үйл ажиллагаанд хэрэглэдэг багажаар албадмал
ноцоолттой хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ хийх, үзлэг
хийх зориулалтаар хэмжилт хийхэд ашиглаж болно. Эдгээр багажийг ажилласан
хийг бүрдүүлэх (доорх) хэсгүүдийн хувийн жинг тухайн бүрдүүлэх хэсгийн
шинжилгээ хийхээр авсан сорьцон дахь чийгшилтийн түвшингээс нь хамааруулан
тодорхойлоход ашиглана. Бүрдүүлэх хэсэгт:
- Угаарын хий (CO);
- Нүүрсхүчлийн хий (CO2);
- Нүүрсустөрөгч (CH);
- Хүчилтөрөгч (O2) багтана.
Баримт бичигт агаар түлшний харьцааг тодорхойлдог багажны үзүүлэлт болох
лямбдаг тооцоолох аргыг нэмж заасан.
Мөн уг баримт бичгийг СО, СО2, СН хийд хэт улаан туяа шингэж байгааг мэдрэх
зарчимаар ажилладаг багажийг хэрэглэхэд ашиглаж болно. Хүчилтөрөгчийн
агууламжийг түлшний элемент ашиглан тодорхойлно.
Энэхүү баримт бичигт өмнө дурьдсанаас өөр зарчимаар мэдэрдэг боловч хэмжил
зүйн болон техникийн шаардлагад нийцсэн, хэмжилтийн үр дүн нь туршилтаар
баталгаажсан бусад төрлийн багаж ашиглахыг хориглоогүй.
Баримт бичигт багажны нарийвчлалын гурван ангийг тогтоосон байна. Үүнд:
Нарийвчлалын анги – 00, Нарийвчлалын анги – 0, Нарийвчлалын анги – 1 орно.
Стандартын нэр: Автозамын тээврийн хэрэгсэл. Их гэрлийн цацрагийн тусгалыг хэмжих төхөөрөмж
Стандартын тэмдэглэгээ : MNS ISO  10604   -   2015   11  х
Энэхүү cтандарт нь мотоцикл болон мопедоос бусад автозамын тээврийн хэрэгсэлд тавьсан их гэрлээс гарч байгаа гэрлийн цацрагийн тусгалыг хэмжих, эсвэл түүнд баталгаажуулалт хийдэг төхөөрөмжийн механик, оптик чанар болон тэдгээрийн хэмжээнд тавих шалгууруудыг тогтооход хамаарна. Энэхүү төхөөрөмж нь гэрлийн цацрагийн чанарт нүдээр харж үнэлэх боломжийг олгодог байна. Фотометрийн багажны чанарыг үнэлэх шалгууруудыг 12-р зүйлд заасан бөгөөд энд дурдсанаас өөр зорилготой үнэлгээг явуулах боломжтой. Энэхүү олон улсын стандарт нь дараах зүйлсэд хамаарах шаардлагуудыг тогтооно.
Хуудас : « | 1 |  »

Мэдээ мэдээлэл

УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7430
Нийт хуудас үзсэн : 22522023
Хэрэглэгчдийн анхааралд