Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Зам. Алюминотермикийн аргаар зам төмрийг гагнах 2-р хэсэг: Алюминотермикийн аргаар гагнах гагнуурчдын ур чадвар, гүй
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  14730-2    -   2014   14  х
Энэхүү стандарт нь EN 13674-1 стандартад багтаасан “Vignole” зам төмөр /46кг/м ба түүнээс дээш/ дээр хийдэг алюминотермик гагнуурт хамааралтай. Алюминотермикийн аргаар гагнуурын ажиллагааг гүйцэтгэгчдийн баталгаажуулалтын тогтолцоо түүнд тавих шаардлагыг тодорхойлсон. Энэ нь EN 14730-1 “Төмөр замын хэрэглээ. Зам. Зам төмрийг алюминотермикийн Аргаар гагнах 1-р хэсэг: Гагнуурын үйл ажиллагааг баталгаажуулах” стандартыг мөрдөхдөө алюминотермикийн аргаар гагнуурын ажлыг гүйцэтгэгчид болон энэхүү стандартын 4-р зүйлд заасан гагнуурын үйл ажиллагаанд өгөх зөвшөөрлийг эзэмшигч гагнуурчдыг ажлаар хангагчид хамааралтай болохыг тодорхойлсон. Алюминотермикийн аргаар хийх гагнуурын ажлыг хүлээн зөвшөөрөх нөхцлийг тодорхойлсон. Энэхүү EN 14730-1 стандартын шаардлагуудыг хангаж, алюминотермикийн аргаар гагнах, гагнуурын үйл ажиллагаанд хамааралтай.
Стандартын нэр: Төмөр замын ачааны вагон. Техникийн ерөнхий шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS  6276   -   2011   27  х

1.1       Энэ стандартаар ачааны вагоны төрөл, хийц түүний иж бүрдэл, эд ангиуд, тээвэрлэлт, хадгалалт, дугаарлалт болон тэмдэг тэмдэглэгээ, будалт, шалган турших, ашиглалтанд бэлтгэх зэрэг техникийн ерөнхий шаардлагыг тогтооход хамаарна.

 1.2       Энэ стандартад ачааны вагоны ерөнхий ажлын зориулалт нь 25 т голын даацтай 1520 мм, 1435 мм-ийн царигтай төмөр зам дээр ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийхэд техникийн бүрэн, найдвартай, аюулгүй  нөхцөл, шаардлагыг тодорхойлоход хэрэглэнэ.

 1.3       Хүнд даацын ачааны галт тэрэг өргөн болон нарийн төмөр замд ашиглах ачааны вагоны тэргэнцэрт холбогдох норматив техникийн баримт бичгийн шаардлагыг хангасан стандартаар  зохицуулна.

 

1.4       Энэхүү стандарт нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч вагон бүхий аж ахуй нэгжүүдэд   хэрэглэнэ.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Зам. зам төмөр : 2-р хэсэг: “Vignole” төмөр замын (46кг/м ба түүнээс дээш) Зам төмөртэй хоршиж хэрэглэдэг сум , тоонолжинд
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13674-2    -   2014   54  х
Энэхүү EN 13674 стандартын 2-р хэсэг нь Төмөр замын хөдлөх бүрэлдхүүнийг нэвтрүүлэх замын суман шилжүүлэг тоонолжинд тавих шаардлагыг тусгасан. Эдгээр нь “Vignole” хэлбэрийн одоо манай төмөр замд хэрэглэж буй зам төмрийн бүтцийн үйлдвэрлэгчийн нэрээр/ төмөр замын зам төмөрт хэрэглэх суман шилжүүлэг, тоонолжийн хийц бүтэц, зориулулт, ашиглалтын талаар тусгасан болно. Энэхүү стандартад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг нэвтрүүлэхийн өмнө шалгах зам төмөрт хамаарахгүй. Зам төмөр, сум суман шилжүүлэг,тоонолжийн гангын 200HBW-390HBW хооронд хатуулагтай перлитный найман төрлийн ганг тодрохойлж түүний хийцийн халуунаар боловсруулаагүй сайжруулсан ган /нелегированная/, хайлшан биш гангаар халууны аргаар боловсруулаагүй ган хайлш /чанаржуулсан ган/, халууны аргаар боловсруулсан нелегированная буюу хайлшан биш ган, халууны аргаар боловсруулсан хайлш багатай ган зэргийн боловсруулалтын арга, төрлийг тодорхойлсон болно. Зам төмрийн 34 төрөл түүний бүтэц, зохион байгуулалт боловсруулалтын аргыг энэхүү стандартад тодорхойлсон ба бүх гангийн төрлүүдийг оруулах боломжгүй.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Зам. Зам төмөр. 1-р хэсэг: “Vignole” төмөр замын зам төмөр (46 кг/ м ба түүнээс дээш)
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13674-1    -   2014   82  х
Энэхүү Европын стандарт нь нэмэлт ба өндөр хурдны төмөр замын замын хэрэглээнд зориулсан 46 кг/ м ба түүнээс дээш шугаман жин бүхий төмөр замын зам төмрийг тодорхойлоход хамаарна.
Стандартын нэр: Төмөр замын дохиоллын байгууламжийн гэмтэл саатлын бүртгэлийн систем
Стандартын тэмдэглэгээ : MNS  6431   -   2014   4  х
Энэ стандарт Монгол Улсын төмөр замын суурь бүтцийн дохиоллын бүх төрлийн
байгууламжид хамаарна. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч стандартыг сонгон
хэрэглэнэ.
Энэ стандартад төмөр замын дохиоллын байгууламжийн зөвхөн гэмтэл, саатлын
бүртгэлийг авч үзэх ба ажиллагааны доголдлын бүртгэл хамаарагдахгүй.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ – Аэродинамик - 2-р хэсэг : Задгай зам дээрх аэродинамик
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  14067-2   -   2015   16  х
Энэ стандарт нь төмөр замын аэродинамик, физик үзэгдлийг тайлбарлах бөгөөд хэрхэн шалгах талаар зөвлөмж өгөх болно.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ – Хот болон хот хоорондын зорчигч тээврийн хөдлөх бүрэлдэхүүний агааржуулалт 1-р хэсэг: Тав тухтай байдлын үзүүлэлтүүд
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  14750-1   -   2015   19  х
Энэхүү Европын стандартыг хөргөлт эсвэл халаалт, агааржуулалтын системээр тоноглогдсон хот доторх болон хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэг, метро, трамвай зэрэг хөдлөх бүрэлдэхүүнд хэрэглэж болно. Төмөр замын алсын харилцааны хөдлөх бүрэлдэхүүн, машинчийн бүхээг зэрэгт энэхүү Европын стандарт хамаарахгүй. Энэхүү Европын стандарт (дан болон 2 давхар) галт тэрэгний тасалгаа буюу салоны тав тухтай байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлно. Эдгээр тав тухтай байдлын үзүүлэлтүүд нь галт тэрэгний зоогийн вагоны гал тогооны ажилтнуудад хамаарахгүй. Энэ Европын стандартад дурьдагдсан физик үзүүлэлтүүдийн доорх хэмжээсүүд EN14750-2 стандартад тодорхойлогдсон.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ –Хот болон хот хоорондын зорчигч тээврийн хөдлөх бүрэлдэхүүний агааржуулалт 2-p хэсэг : туршилтын аргууд
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  14750-2   -   2015   21  х
Энэхүү Европын стандартыг хөргөлт эсвэл халаалт, агааржуулалтын системээр тоноглогдсон хот болон хот хоорондын зорчигч тээврийн галт тэрэг, метро, трамвай зэрэг хөдлөх бүрэлдэхүүнд хэрэглэж болно. Төмөр замын алсын зайн тээврийн хэрэгслүүд, машинчийн бүхээг зэрэгт энэхүү Европын стандарт хамаарахгүй. Энэхүү Европын стандарт (дан болон 2 давхар) галт тэрэгний тасалгаа буюу салоны тав тухтай байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлно. Эдгээр тав тухтай байдлын үзүүлэлтүүд нь галт тэрэгний зоогийн вагоны гал тогооны ажилтнуудад хамаарахгүй. Энэ Европын стандартад дурьдагдсан тав тухтай байдлын үзүүлэлтүүд болон түүний зөвшөөрөгдсөн хэмжээг EN14750-1 стандартад тодорхойлсон. 2 Норматив
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ – Аэродинамик – 3-р хэсэг : Тунел доторх аэродинамик
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  14067-3   -   2015   12  х
Энэ стандарт нь төмөр замын аэродинамик физик үзэгдлийг тайлбарлах бөгөөд хэрхэн шалгах талаар зөвлөмж өгөх болно.
Стандартын нэр: Төмөр замын хэрэглээ. Зам. Суман шилжүүлэг, суман шилжүүлгийн огтлолцол 3-р хэсэг. Хос дугуй зам төмрийн харилцан үйлчлэлд тавих шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS EN  13232-3   -   2016   16  х

1.              Хамрах хүрээ 

 Энэхүү стандарт нь дараах зүйлийг тодорхойлно.Үүнд:

-     Хос дугуй ба замын хэмжээний параметр;

-     Хос дугуйг чиглүүлэх геометрийн төслийн зарчим;

-     Хос дугуйн ачаалал дамжуулах төслийн зарчим;

-     Хөдөлгөөнтэй тоонолжид зориулж шийдэх шаардлагатай асуудал.

Эдгээрийг хэрхэн хэрэглэхийг суман шилжүүлгийн бүтцийн дараах эд ангийн бүдүүвчид харуулав. Үүнд:

-     сум; 

-     тоонолж; 

-     хаших зам төмөр. 

 

Илүү нарийн төвөгтэй схемд мөн адил зарчмаар хэрэглэнэ
Хуудас : « | 1 | 2 | 3 |  »

Мэдээ мэдээлэл

УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7430
Нийт хуудас үзсэн : 22522066
Хэрэглэгчдийн анхааралд