Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »
Стандартын нэр: Сав, баглаа боодлын материалд агуулагдах, хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Стандартын тэмдэглэгээ : MNS  5684   -   2006   7  х

Энэхүү стандарт нь уламжлалт болон нийлэг сав, баглаа боодлын материалаас хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтооход хамаарна. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын материал нь хадгалалтын хэвийн нөхцөлд бүтээгдэхүүний шинж чанар, улмаар хүний эрүүл мэндэд гаж, хортой нөлөө үзүүлэх химийн бодис ялгаруулахгүй, гадаад орчны нөлөөнд тэсвэртэй байх ёстой.

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Гөлгөр ба барзгар хээтэй, өндөр нягттай полиэтилен (ӨНПЭ) геомембрануудыг турших шинж чанар, арга, давтамж. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS GRI GM  13   -   2011   9  х

1.1       Энэхүү стандарт нь 0,940 г/см3 ба түүнээс их нягттай, 0,75 мм-ээс 3,00 мм зузаантай, гөлгөр эсвэл барзгар хээтэй гадаргуутай, өндөр нягттай полиэтилен (ӨНПЭ) геомембранд хамаарна.

 

1.2       Үйлдвэрлэж байгаа геомембраны физик, механик болон химийн шинж чанарын үзүүлэлтүүдийн утга энэ стандартын шаардлагатай тэнцүү буюу их  байх ёстой.

 

1.3 Энэхүү стандарт нь чанарын систем ба удирдлагын түвшинд хийх үйлдвэрлэлийн чанарын хяналтын үйл ажиллагааг илэрхийлнэ. 

 

ТАЙЛБАР: Үйлдвэрлэлийн чанарын хяналт нь үйлдвэрлэгч энэ стандартад заасан шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнийг илэрхийлнэ.

 

1.4       Энэ стандарт нь чанар болон ашиглалтын бүтээмж маш сайн, өндөр нягттай полиэтилен геомембраныг үйлдвэрлэж хэрэглээнд гаргахыг зоридог. Тухайн хэрэглээний нөхцлөөс хамааран зарим нэмэлт туршилтуудыг хийх эсвэл энэ стандартад заасан үзүүлэлтийн хязгаарын утгуудаас илүү утгууд шаардлагатай байж болно.

 

ТАЙЛБАР: Энэ стандартыг хэрэглэгчид геомембраныг суурилуулах техник аргын тухай мэдээлэл авахыг хүсвэл түүнтэй холбоотой бусад хэвлэлүүдийг ашиглана.

Стандартын нэр: Гөлгөр ба барзгар хээтэй, бага нягттай шугаман полиэтилен (БНШПЭ) геомембрануудыг турших шинж чанар, арга, давтамж. Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS GRI GM  17   -   2011   9  х

1.1 Энэхүү стандарт нь 0,939 г/см3 ба түүнээс бага нягттай, 0,50 мм-ээс 3,00 мм зузаантай, гөлгөр эсвэл барзгар хээтэй гадаргуутай, бага нягттай шугаман полиэтилен (БНШПЭ) геомембранд хамаарна.

 

1.2 Үйлдвэрлэж байгаа геомембраны физик, механик ба тэсвэрлэлтийн шинж чанарын үзүүлэлтийн утга энэ стандартын шаардлагатай тэнцүү буюу их  байна.

 

1.3 Энэхүү стандарт нь чанарын систем ба удирдлагын түвшинд хийх үйлдвэрлэлийн чанарын хяналтын үйл ажиллагааг илэрхийлнэ. 

 

ТАЙЛБАР: Үйлдвэрлэлийн чанарын хяналт нь үйлдвэрлэгч энэ стандартад заасан шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнийг илэрхийлнэ.

 

1.4 Энэ стандарт нь чанар болон ашиглалтын бүтээмж маш сайн, бага нягттай шугаман полиэтилен геомембраныг үйлдвэрлэж хэрэглээнд гаргахыг зоридог.

 

1-Р ТАЙЛБАР: Тухайн хэрэглээний нөхцлөөс хамааран зарим нэмэлт туршилтуудыг хийх эсвэл энэ стандартад заасан туршилтын хязгаарын утгуудаас илүү утгууд хэрэгтэй байж болно. Энэ тохиолдолд үйлдвэрлэгчтэй харилцан холбоотой ажиллах шаардлагатай.

 

2-Р ТАЙЛБАР: Энэ стандартыг хэрэглэгчид геомембраныг суурилуулах техник аргын тухай мэдээлэл авахыг хүсвэл түүнтэй холбоотой бусад хэвлэлүүдийг ашиглана.

Стандартын нэр: Хайлуулж наасан полиолефин геомембрануудын наалтын бат бэх ба холбогдох шинж чанарууд Техникийн шаардлага
Стандартын тэмдэглэгээ : MNS GRI GM  19   -   2011   8  х

1.1 Энэхүү стандарт нь хайлуулж наасан полиолефин геомембрануудын тухайлбал өндөр нягттай полиэтилен, бага нягттай шугаман полиэтилен, хүчитгэсэн ба хүчитгээгүй уян полипропулены наалтын бат бэх болон бусад шинж чанаруудыг тодорхойлно.

 

1.2 Наалтын бат бэх болон бусад шинж чанаруудын тоон утгуудыг шилжээсийн ба хуулралтын хэлбэрээр  илэрхийлнэ.

 

ТАЙЛБАР: Энэ стандарт нь тухайн шинж чанарыг тодорхойлох стандарт эсвэл туршилтын аргыг нарийвчлан авч үзэхгүй. Харин тохирох ASTM стандартууд руу чиглүүлнэ.

 

1.3 Хайлуулж наах аргуудаас халуун хошуугаар хайлуулах (дан болон хос наалт) ба хайлц хэрэглэх аргуудыг хамрана. 

 

ТАЙЛБАР: Бусад аргууд тухайлбал халуун агаараар үлээх эсвэл хэт авиа ашиглан наах нь зөвшөөрөгдөх боловч маш бага хэрэглэгддэг. Эдгээрийг халуун хошуугаар наах аргын дэд ангилалд хуваах боломжтой.

 

1.4 Энэ стандарт нь дээж авах давтамж, ажлын талбайд хийсэн наалтаас дээж авах байрлал, хоорондох зайн хэмжээг төслийн онцлог нөхцлөөс хамааруулан тодорхойлно.

 

1.5 Энэхүү стандартыг зөвхөн лабораторийн туршилтанд хэрэглэнэ.

 

1.6 Энэ стандарт нь түүнийг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй. Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны зохих дүрэм, журам болон хэрэглээний хязгаарлалтыг урьдчилан тодорхойлох нь уг стандартыг хэрэглэгчийн үүрэг болно.

Стандартын нэр: Хуванцар материалын нягт ба хувийн жинг (харьцангуй нягт) шингэний түрэгдэлтээр тодорхойлох стандарт туршилтын арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  792   -   2011   11  х

1.1       Энэхүү стандарт нь хуудас, хайлц, хоолой эсвэл өөр ямар нэгэн хэвэнд оруулсан хатуу биеийн төлөв бүхий нийлэг материалын нягт, хувийн жин буюу харьцангуй нягтыг тус тус тодорхойлно.

 

1.2       Энэ стандартаар дараах туршилтын аргуудыг тодорхойлсон:

 

1.2.1   Туршилтын А арга – Хатуу биеийн төлөв бүхий нийлэг материалыг усанд хийж турших

 

1.2.2   Туршилтын В арга - Хатуу биеийн төлөв бүхий нийлэг материалыг уснаас бусад шингэнд хийж турших

 

1.3       Хэмжилтийн СИ системийн нэгжээр илэрхийлсэн тоон утгууд энэ стандартын хэмжигдэхүүнүүд болно.

 

1.4 Энэ стандарт нь түүнийг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй. Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны зохих дүрэм, журам болон хэрэглээний хязгаарлалтыг урьдчилан тодорхойлох нь уг стандартыг хэрэглэгчийн үүрэг болно.

 

ТАЙЛБАР: Энэ стандарт нь ISO 1183-1 стандартын А аргатай ижилхэн биш бөгөөд дээжийн хэмжээс болон жингийн тухай илүү зааварчилгаа өгдөг. Харин ISO 1183-1 стандарт нь 27 °С ± 2 °С нэмэлт температурт турших боломжийг олгодог.

Стандартын нэр: Нийлэг хальс ба хуудас материалын урагдалтын (цуурах урагдалт) эсэргүүцлийг тодорхойлох стандарт туршилтын арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  1004   -   2011   8  х

1.1       Энэхүү стандарт нь нийлэг уян хальс ба хуудас материалын урагдалт эхлэх үеийн хүчийг хэмжиж, маш бага (51 мм/мин) ачааллаар урагдалтын эсэргүүцлийг тодорхойлно. Энэ стандартад ашиглаж байгаа сорьцын геометр дүрс нь сорьцын төв хэсгийн бага талбайд хүчдлийг төвлөрүүлдэг ба энэ нь урагдалтыг үүсгэдэг. Урагдалт эхлэх үеийн хамгийн их хүчдлийг урагдалтын эсэргүүцлээр тооцож, Ньютон (Н)–оор илэрхийлдэг. Нийлэг хальс ба хуудас материалыг турших үед сорьц хялбар эвдрэх буюу тасрах эсвэл хамгийн их суналт 101,6 мм-ээс их тохиолдолд энэ стандартыг хэрэглэхгүй.

 

1-Р ТАЙЛБАР: 0,25 мм-ээс ихгүй номиналь зузаантай, хуудас хэлбэрийн нийлэг материалыг нийлэг хальс хэмээн нэрлэсэн.

 

2-Р ТАЙЛБАР: Энэ стандарттай төстэй эсвэл дүйцэх ISO стандарт байхгүй болно.

 

1.2Жигд хурдаар татаж сунгах туршилт – Энэ туршилт нь сорьцыг тогтоон барьж буй хавчааруудыг харилцан эсрэг зүгт жигд хурдаар шилжүүлэн уг сорьцыг татаж сунгадаг. Сорьцын суналтыг хавчааруудын харилцан эсрэг зүгт хөдөлсөн шилжилтээр хэмжинэ.

 

1.3 Хэмжилтийн СИ системийн нэгжээр илэрхийлсэн тоон утгууд энэ стандартын хэмжигдэхүүнүүд болно.

 

1.4 Энэ стандарт нь түүнийг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй. Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны зохих дүрэм, журам болон хэрэглээний хязгаарлалтыг урьдчилан тодорхойлох нь уг стандартыг хэрэглэгчийн үүрэг болно.

Стандартын нэр: Нийлэг материалын нягтыг нягт-градиентын (зөрөө) техникийн аргаар тодорхойлох стандарт туршилтийн арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  1505   -   2011   14  х

1.1 Энэхүү стандарт нь хатуу биеийн төлөвт байгаа нийлэг материалын нягтыг тодорхойлох зорилготой.

 

1.2 Энэ стандарт нь туршилтын сорьц нягтын зөрүүтэй шингэн дотор живж байгаа түвшинг ажиглаж, өөр стандартаар тодорхойлсон мэдэгдэж буй нягттай харьцуулах аргад үндэслэсэн.

 

ТАЙЛБАР: Харьцуулах стандарт нь ISO 1183-2 ба энэхүү стандартыг ISO стандарттай харьцуулсан үр дүн, боловсруулагдсан өгөгдөл байхгүй болно.

 

1.3 Хэмжилтийн СИ системийн нэгжээр илэрхийлсэн тоон утгууд энэ стандартын хэмжигдэхүүнүүд болно.

 

1.4 Энэ стандарт нь түүнийг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй. Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны зохих дүрэм, журам болон хэрэглээний хязгаарлалтыг урьдчилан тодорхойлох нь уг стандартыг хэрэглэгчийн үүрэг болно.

Стандартын нэр: Полиолефиний исэлдэлтийн индукцийн хугацааг дифференциал сканнинг калориметрээр тодорхойлох стандарт туршилтийн арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  3895   -   2011   14  х

1.1 Энэхүү стандарт нь полимерэн материалуудын исэлдэлтийн индукцийн хугацааг (ИИХ)дифференциал сканнинг калориметрээр (ДСК)турших аргыг тодорхойлно. Энэ аргаар бүрэн нэгдсэн болон тогтворжсон төлөвт буй полиолефин давирхайнуудыг туршиж болно.

 

1.2 Хэмжилтийн СИ системийн нэгжээр илэрхийлсэн тоон утгууд энэ стандартын хэмжигдэхүүнүүд болно.

 

1.3 Энэ стандарт нь түүнийг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй. Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны зохих дүрэм, журам болон хэрэглээний хязгаарлалтыг урьдчилан тодорхойлох нь уг стандартыг хэрэглэгчийн үүрэг болно. Энэ стандартын туршилттай холбоотой аюулгүй ажиллагааны тусгай шаардлагыг 8–р бүлэгт заасан.

 

ТАЙЛБАР: Энэ стандарт нь ISO 11357-6 стандарттай төстэй боловч, адилхан биш болно. Тэрхүү ISO стандарт нь энэ стандартад байхгүй нэмэлт мэдээллийг агуулдаг.

Стандартын нэр: Полиэтилений найрлага дахь хөөний агуулгыг битүү-зуухны техникийн аргаар тодорхойлох стандарт туршилтийн арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  4218   -   2011   6  х

1.1 Энэхүү стандарт нь полиэтилин материалын найрлагад агуулагдаж буй сувгийн хөө эсвэл зуухны хөөний хэмжээг тодорхойлно.

 

1.2 Энэ стандартаар пиролизийн задралд шатдаг ба идэмхий утаа гаргадаг нийлэг материалыг туршиж болохгүй. Мөн дулааны хөө агуулсан материалыг туршихад тохиромжгүй.

 

1.3 Хэмжилтийн СИ системийн нэгжээр илэрхийлсэн тоон утгууд энэ стандартын хэмжигдэхүүнүүд болно.

 

1.4 Энэ стандарт нь түүнийг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг тусгахыг зориогүй. Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагааны зохих дүрэм, журам болон хэрэглээний хязгаарлалтыг урьдчилан тодорхойлох нь уг стандартыг хэрэглэгчийн үүрэг болно. Аюулгүй ажиллагааны тусгай зааврыг 7-р бүлэгт заасан.

 

ТАЙЛБАР: Энэ стандартай төстэй эсвэл дүйцэх ISO стандарт байхгүй.

Стандартын нэр: Геонийлэг материалын үндсэн нэр томъёо
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  4439   -   2011   18  х

Энэхүү стандарт нь полимерийн бүтэцтэй геонийлэг материал болон түүнийг хэрэглэхтэй холбоотой үндсэн нэр томъёог үндэсний түвшинд бий болгоход хамаарна.

 

Энэ стандартыг геонийлэг материалын судалгаа шинжилгээ, сургалт, зураг төсөл болон суурилуулалтын ажлын тайлан, стандарт, норм дүрэм, гэрээ зэрэг баримт бичгийг үйлдэхэд хэрэглэнэ.

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »

Мэдээ мэдээлэл

Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7514
Нийт хуудас үзсэн : 22769451
Хэрэглэгчдийн анхааралд