Түр хүлээнэ үү...

Стандартын тухай товч мэдээлэл

Хуудас : « | 1 | 2 | 3 |  »
Стандартын нэр: Нефть , нефтийн бүтээгдэхүүн болон чанар сайжруулах холимог Механик хольцны хэмжээг тодорхойлох арга.
Стандартын тэмдэглэгээ : MNS  322   -   1984   6  х

Энэ стандарт нь нефть, нефтийн шингэн  бүтээгдэхүүн  болон чанар сайжруулах холимог дахь механик хольцны хэмжээг тодорхойлох аргыг тогтооно.

 

Энэ стандартыг нунжиг / пламтичны / өтгөн тос болон  битумын механик хольцыг тодорхойлоход хэрэглэхгүй.

 

Шинжлэх бүтээгдэхүүнд байгаа удаан шүүгддэг бодисыг бензин буюу толуолд  урьдчилан уусгаж хатааж, жигнэх зэргээр түүний хэмжээг тодорхойлоход аргын мөн чанар оршино

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Хөдөлгүүрийн түлш Давирхайн бодит хэмжээг тодорхойлох арга.
Стандартын тэмдэглэгээ : MNS  0477   -   1996   6  х
Энэхүү стандарт нь онгоцны болон автомашины бензин , тийрэлтэт хөдөлгүүрийн түлшний давирхайн бодит хэмжээ тодорхойлох аргыг тогтооно.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний босоо ган цилиндр савны төлөв байдалд техникийн оношлогоо хийх заавар
Стандартын тэмдэглэгээ : MNS  6301   -   2011   21  х

Энэхүү стандартыг 100 м3 ээс 50000 м3 багтаамжтай газрын тос, газрын тосныбүтээгдэхүүнийг хадгалах зориулалтаар гагнасан байнгын дээвэртэй, байнгын хөвүүртэй, дээвэртэй,  хөвөгч дээвэртэй цилиндр ган саванд мөрдөнө.

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Газрын тосны бүтээгдэхүүн.Усанд уусдаг хүчил, шүлтийг тодорхойлох арга
Стандартын тэмдэглэгээ : MNS  324   -   2005   3  х

Энэ стандарт газрын тосны шингэн бүтээгдэхүүн, чанар сайжруулах холимог, нунжиг, өтгөн тос, парафин, церезин болон воскид хамаарах бөгөөд тэдгээрийн найрлагад агуулагдсан усанд уусдаг хүчил, шүлтийг тодорхойлох аргыг тогтооно.

 

Газрын тосны бүтээгдэхүүн дэх усанд уусдаг хүчил, шүлтийг ус буюу спиртийн шингэрүүлсэн усан уусмалд уусган салгаж, уг уусмалын устөрөгчийн үзүүлэлт /рН/-ийн хэмжээг рН метрээр буюу урвалын орчинг индикатороор тодорхойлоход аргын мөн чанар оршино.

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Газрын тосны бүтээгдэхүүн. Хөдөлгүүрийн түлшийн детонаци тэсвэрлэх шинж чанарыг шалгах Октаны тоо тодорхойлох шинжилгээний арга
Стандартын тэмдэглэгээ : MNS  6641   -   2016   21  х
2 Хамрах хүрээ ба хэрэглэх хүрээ 2.1 Энэхүү стандарт нь жингийн 4 хувь хүртэл хүчилтөрөгч бүхий органик нэгдэл агуулсан түлшийн октаны тоог шинжилгээний арга (RON)-аар тодорхойлоход хамаарна. 2.2 Энэхүү стандартыг 0 - 120 хүртэл октаны тооны хуваарь бүхий дээрх хөдөлгүүр дээр туршилт явуулахад ашиглаж болох боловч хэмжилтээр зөвхөн 40 - 120 хүртэлх октаны тоог шинжилгээний аргаар тодорхойлно. Моторын түлшний ихэнхи туршилтыг шинжилгээний аргаар 88 - 101 хүртэлх октаны тоо (RON)-ны хязгаарт гүйцэтгэнэ.
Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Хөдөлгүүрийн түлш. Зэс хавтгайд турших арга
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  130   -   2016   15  х
1 Хамрах хүрээ 1.1 Энэхүү шинжилгээний аргын стандартыг 37.8°С –ийн температурт Рейдын багажаар тодорхойлсон ханасан уурын даралт нь 124 кПа –аас хэтрэхгүй байх агаарын хөлгийн шатахуун, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, автобензин, цэвэрлэгч уусгагч бодис, керосин, дизелийн түлш, шатах, тослох материал, нэрж гаргасан бусад шингэн түлшний зэврүүлэх үйлчлэлийг зэс хавтгайгаар тодорхойлоход хэрэглэнэ. Анхааруулга: Зарим бүтээгдэхүүнүүд, ялангуяа хийн түлш, нэрж гаргасан бусад шингэний ханасан уурын даралтыг автобензин болон агаарын хөлгийн шатахууны ханасан уурын даралттай харьцуулахад нэлээд өндөр байдаг. Иймд нэрж гаргасан шингэн болон бусад ханасан уурын даралт өндөртэй төрөл бүрийн бүтээгдэхүүнийг шинжлэхэд ашиглах бөгөөд 100°C –ийн температуртай сав хэрэглэхийг хориглоно. 100°C –ийн температурт 124 кПа –аас их ханасан уурын даралттай шингэнийг туршихад лабораторид хэрэглэх зориулалттай сав хэрэглэнэ. 1.2 Энэхүү туршилтын аргын тооцоонд СИ системийн нэгжийг хэрэглэнэ. 1.3 Энэхүү стандартад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн оруулаагүй. Аюулгүй ажиллагааны талаар А хавсралтын А2 буюу 1.1, 7.1 –д заасан болно. Стандартыг хэрэглэгч байгууллага, туршилт гүйцэтгэх ажилтан, ажилчид эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөж ажиллавал зохино.
Стандартын нэр: Тунгалаг ба бараан шингэний кинематик зууралдлагыг тодорхойлох шинжилгээний арга (Динамик зууралдлагыг тооцоолох арга)
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  445   -   2014   21  х
Энэ шинжилгээний арга нь газрын тосны тодорхой эзэлхүүнтэй тунгалаг ба
бараан өнгөтэй шингэн бүтээгдэхүүний хүндийн хүчний нөлөөгөөр урсах хугацааг
баталгаажсан капилляр шилэн хоолойт вискозиметрээр хэмжин, кинематик
зууралдлагыг () тодорхойлоход үндэслэгдэнэ. Динамик зууралдлага () – г
тооцоолохдоо кинематик зууралдлага () – г тухайн шингэний нягтаар () – р
үржүүлдэг.
Стандартын нэр: Газрын тосны бүтээгдэхүүний Сейболтын өнгийг тодорхойлох арга (Сейболт Хромометрийн арга)
Стандартын тэмдэглэгээ : mns astm d  156-12   -   2014   11  х
1.1 Энэхүү стандарт нь газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, керосин, нафтан,
нэмэлтүүд, агаарын хөлгийн тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, бензин, эмийн цагаан
тос зэрэг бүтээгдэхүүнд хамаарна.
ТАЙЛБАР 1: Газрын тосны бүтээгдэхүүний өнгө тодорхойлоход Сейболтын өнгө нь -16–аас хар
бараан байвал ASTM D 1500 стандартыг харна уу.
1.2 Энэ стандартад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бүх зааварчилгаа
ороогүй болно. Стандартыг хэрэглэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл
ахуйн зааврыг хангаж ажиллана.
Стандартын нэр: Хөдөлгүүрийн түлш Зэс хавтгайд турших арга
Стандартын тэмдэглэгээ : MNS  326   -   1985   3  х

Энэ стандарт нь туршилтын тогтоогдсон нөхцөлд шинжлэх түлшинд зэс хавтгайг байлгаж уг түлшинд агуулагдсан хүхэрт нэгдлүүд буюу чөлөөт хүхэр зэс хавтгайд нөлөөлж байгаа эсэхийг өнгөний өөрчлөлтөөр тодорхойлох аргыг  тогтооно.

 

Хөдөлгүүрийг түлшний техникийн баримт бичиг болон стандартад урьдчилан заасан байвал энэ аргыг хэрэглэнэ.

 

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Стандартын нэр: Нефть бүтээгдэхүүн. Давирхайлаг бодисыг хүхрийн хүчилд уусгаж тодорхойлох арга.
Стандартын тэмдэглэгээ : MNS  327   -   1983   2  х

Энэ стандарт нь нефтийн бүтээгдэхүүнд агуулагдсан давирхайлаг бодисууд ( давирхайлаг бодис) - ыг өндөр концентрацтай  хүхрийн хүчилд уусган түүний хэмжээг тодорхойлох аргыг тогтооно.

 

Буцах Стандарт харах Худалдаж авах
Хуудас : « | 1 | 2 | 3 |  »

Мэдээ мэдээлэл

Олон улсын стандартчилал
"Ажлын байрны орчны менежмент. Менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж. ISO 41001:2018" стандарт шинээр хэвлэгдлээ. Уг стандарт одоогоор Монгол улсын ...

2018-04-25 13:52:24 Дэлгэрэнгүй
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ техникийн хорооноос шинээр боловсруулсан 7 стандартыг улсын бүртгэлд бүртгэв. Эдгээр стандартууд нь 2018 ...

2018-04-24 14:53:23 Дэлгэрэнгүй
Стандартчиллын ажлын 2018-2019 оны төлөвлөгөө
Стандартчиллын 55 салбарын техникийн хороодын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү. ...

2018-03-27 12:35:01 Дэлгэрэнгүй
Усны стандартчилал
Монгол улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Эдгээр стандартыг хамрах хүрээгээр нь ангилвал усны чанарын нийтлэг ...

2018-03-23 09:21:04 Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (OH & S)-н менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүй" олон улсын ISO 45001 стандарт хэвлэгджээ
Дэлхий даяар өдөр бүр 7 600 гаруй хүн ажил мэргэжилтэй холбоотой осол, өвчлөлөөс болж нас бардаг бөгөөд энэ нь жилд ...

2018-03-15 11:15:19 Дэлгэрэнгүй
ISO/IEC 27000 стандарт шинэчлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO/IEC 27000:2018 "Мэдээллийн технологи.Аюулгүй байдлын техник. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Тайлбар толь" с ...

2018-03-05 10:58:12 Дэлгэрэнгүй
MNS ISO/IEC 17025 стандарт шинэчлэн батлагдлаа.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2017 оны 11 дүгээр сард уг стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргасан юм. Уг стандартыг СХЗГ-ын ...

2018-03-05 09:40:28 Дэлгэрэнгүй
ISO 31000 стандарт шинэлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO 31000: 2018 стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргалаа. Уг стандарт нь байгууллагын төлөвлөлтийг сайжруулж, илүү сайн ...

2018-02-27 14:54:56 Дэлгэрэнгүй
Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 8132
Нийт хуудас үзсэн : 24137077
Хэрэглэгчдийн анхааралд