Түр хүлээнэ үү...
Хуудас : « | 1 | 2 | 3 | 4 |  »

Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав.

Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ШУТИС-ийн ХШУС-ийн ахлах багш Ц. Байгальмаа орчуулж ШУТИС-ийн Үл эвдэх сорилын төвийн захирал Б. Түмэндэмбэрэл хянасан. Ширээсэн холболтыг хэт авианы аргаар шалгаж чанарыг тогтоох ажил аж үйлдвэрийн олон салбарт хийгдэж цар хүрээ нь нэмэгдсээр байна. Иймд ширээлтийн чанар шалгах хэт авианы аргын стандартыг ашиглах зайлшгүй шаардлага гарч байна. Энэ стандартын хамрах хүрээ нь хэт авиаг бага замхруулдаг (ялангуяа сарнилаар замхардаггүй) 8 мм болон түүнээс дээш зузаантай метал материалын хайлуулж ширээсэн холболтыг хэт авианы гар аргаар шалгах журмыг тогтооход оршино. Энэ стандарт нь согог бүртгэх магадлалаар нь шалгалтын түвшинг А, B, C, D гэж дөрөв ангилдаг. Энэ стандарт нь анхнаасаа ширээлт болон эх материал нь хоёул феррит байх, бүрэн нэвтрэлттэй ширээсэн холболтод голлон зориулагдсан боловч нь илэрцийг үнэлэх болон хүлцэх зорилгод дараах аргуудын аль нэгийг нь хэрэглэж болохоор зааснаараа ач холбогдолтой юм. a) Илэрцийн урт болон илэрцийн сигналын эхоны далайц дээр голлон үндэслэсэн үнэлгээ b) Толгойг хөдөлгөх аргаар илэрцийн үзүүлэлт болон хэмжээг тодорхойлох дээр үндэслэсэн үнэлгээ 3. Үл эвдэх сорилын ДХ: Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Аустенит ган, никель суурьтай хайлшийн ширээсийн сорил MNS ISO 22825:2018 Энэ стандартыг ШУТИС-ийн Үл эвдэх сорилын төвийн захирал Б. Түмэндэмбэрэл, Эрдэнэт үйлдвэрийн оношилгооны инженер Ш.Эрдэнэтуяа нар орчуулж, ШУТИС-ийн ХШУС-ийн ахлах багш Ц. Байгальмаа хянасан. Аустенит ган болон адил биш 2 металын ширээс нь хэт авиагаар шалгахад хэцүү байдаг. Гол асуудал нь тааламжгүй бичил бүтэц, мөхлөгийн хэмжээ бүхий төдийгүй феррит ган шиг харьцангуй нэгэн төрөл, изотроп шинж чанар үгүй, механик болон акустик шинж чанарууд нь мөн нэгэн төрөл биш бөгөөд изотроп шинж чанаргүй байдагтай холбоотой. Аустенит ган болон адил биш 2 металын ширээс нь хэт авиагаар шалгатыг феррит ганг шалгахад ашиглахаас хамаагүй илүү ярвигтай болгох тул шалгалтыг төлөвлөх гүйцэтгэх болон өгөгдлийг үнэлэх бүх шатанд илүү анхаарал тавихыг шаардана. Өөрөөр хэлбэл шалгах журам боловсруулахын өмнө жишиг блок бэлтгэж урьдчилан мэдрэх чадварын түвшинг тогтоон жишиг блокыг хэрэглэх жухамд үнэлгээ өгсөний дараа эцсийн журмыг гүйцээн боловсруулах шаардлагатай байдаг. Энэ стандарт нь аустенит ган болон никель суурьтай хайлшын оёдлыг хэт авиагаар сорих журам боловсруулахад баримтлах зарчмыг тогтоосон.

Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав.

Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Наранчимэг, УБТЗ-ын УБ татах хэсгийн хэмжилзүйн лабораторийн ахлах инженер Ц.Эрдэнэбилэг боловсруулж, СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн Цаг давтамж, уртын эталоны ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг хянасан. Авто угсраа нь хөдлөх бүрэлдэхүүнүүдийг хооронд нь автоматаар холбох, тодорхой зайд барих, найдвартай цоожлогдох, их бие ба түгжих механизмууд болох цоож, цоож баригч, урьдчилан хамгаалагч, цоож өргөгч, өргөгчийн гол, голын боолт зэргээс бүрдсэн, ашиглагдах байдлаараа хатуу ба хатуу биш ангилагдах, дагуу тэнхлэгт нэг шулуун дээр байрлах, дэс дараалалтайгаар угсрагдах галт тэрэгний бүрэлдэхүүний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үндсэн эд ангийн нэг юм. Монгол Улсын төмөр замын салбарт мөрдөгддөг “Төмөр замын техник ашиглалтын дүрэм”-ийн 12.6-д “автомат угсрааны тэнхлэгийн өндөр зам төмрийн толгойн дээд талын түвшингээс дээш зүтгүүр, зорчигчийн ба ачааны хоосон вагонд 1080 мм-ээс ихгүй, зүтгүүр болон хүн суулгасан зорчигчийн вагонд 980 мм-ээс багагүй, ачаатай вагонд 950 мм-ээс багагүй байна гэж заасан байдаг. Эдгээр хэмжээг шалгах ажлын загваруудыг ашигладаг боловч тэдгээрийг шалгах батлагдсан шалгах аргын стандарт, аргачлал байдаггүй, албан ёсны баталгаажуулалт хийгддэггүй. Манай улсын төмөр замын салбарт ашиглагдаж байгаа авто угсрааны загвар нь ОХУ-ын СА-3 төрлийн авто угсрааны загвартай ижил тул ОХУ-д мөрдөгдөж буй хэмжилзүйн норматив баримт бичгийг үндэслэн энэхүү стандартыг боловсруулсан. Энэ стандарт нь зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах ажлын загварыгшинээр үйлдвэрлэх, худалдан авах болон ашиглалтын үед тогтмол хугацаанд шалгаж, баталгаажуулалтад хамруулах аргачлалыг тогтоосон. Хөдлөх бүрэлдэхүүний авто угсрааны өндрийг шалгах ажлын загварыг тогтмол хугацаанд шалгаж баталгаажуулах нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэртэй юм. Энэ стандарт нь хөдлөх бүрэлдэхүүний авто угсрааны өндөр шалгах ажлын загварыг шалгах болон баталгаажуулалтын ажилд мөрдөх гарын авлага болно. Мөн авто угсрааны өндөр шалгах ажлын загварын хэмжилзүйн үзүүлэлт болон баталгаажуулалтын үр дүнгээр ашиглалтанд тэнцэх эсэхийг тогтоож өгөх ач холбогдолтой.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа. Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2018 оны 03 дугаар сард ISO 45001:2018 стандартыг шинээр боловсруулан гаргасан юм. Уг стандартыг “ДАТ Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, “Эс Эф Си Эс” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Тунгалаг, “Ажил Олгогч Эздийн Холбоо”-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, СХХ-ийн дарга Р.Ганхуяг, Монсертф ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, тэргүүлэх аудитор Р.Бумдарь нар орчуулан, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн их сургуулийн захирал профессор С.Давааням хянасан бөгөөд Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн дэмжсэн байна. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 06-р сарын 21-ны өдрийн 27-р тогтоолоор MNS ISO 45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх заавар” стандартыг Монгол улсын үндэсний стандартаар баталж, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын (ХЭМАБ)-ын менежментийн тогтолцооны зорилго нь хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл ба боломжуудыг удирдах тогтоцоор хангах явдал юм. ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны зорилго ба зорих үр дүн нь ажилтныг ажлаас шалтгаалсан осол гэмтэл, өвчлөлөөс сэргийлэх, тэднийг эрүүл аюулгүй ажлын байраар хангах явдал бөгөөд энэ үр дүнтэй, сэргийлж болох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хөдөлмөрийн эрсдлүүдийг бууруулж, байгууллагыг аюулаас хамгаалах ач холбогдолтой.

Олон улсын стандартчилал

"Ажлын байрны орчны менежмент. Менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж. ISO 41001:2018" стандарт шинээр хэвлэгдлээ. Уг стандарт одоогоор Монгол улсын стандартаар батлагдаагүй байна.
 
 

Усны стандартчилал

Монгол улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Эдгээр стандартыг хамрах хүрээгээр нь ангилвал усны чанарын нийтлэг асуудалд хамаарах 14, байгалийн усны 4, ундны усны 3, үйлдвэрлэлийн усны 1, бохир усны 4, усны шинжилгээний нийтлэг асуудал 10, усны хими шинжилгээний 82, усны физик чанарын шинжилгээний аргын 3, усны биологийн шинж чанарын шинжилгээний 9, усны чанарт хамаарах бусад 2 стандартыг мөрдөж байна. Өнгөрсөн 2016-2017 онуудад Байгаль орчны стандартчиллын техникийн хорооноос усны нэр томьеоны стандартуудыг боловсруулан батлуулжээ. Үүнд: • усны чанар, хяналт-шинжилгээ, ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн ашиглалт, хамгаалалтын хүрээнд хэрэглэх 290 нэр томьёо, тодорхойлолтыг англи, монгол хэл дээр тодорхойлсон “Усны чанар. Нэр томьёо, тодорхойлолт MNS 4079:2016” стандарт, • усны нөөц, ус ашиглалт, хамгаалалтын судалгаа, төсөл, төлөвлөлт, үйлдвэрлэл, хэрэглээнд хэрэглэх үндсэн 564 нэр томьёог тодорхойлсон “Усны нөөц, ус ашиглалт, хамгаалалт. Нэр томьёо, тодорхойлолт MNS 6694 :2017” стандарт Усны стандартчиллын техникийн хорооны 2018-2019 оны стандартчиллын хөтөлбөрт “Үйлдвэрлэлийн технологийн усыг дахин ашиглах техникийн шаардлага”, “Цэвэрлэсэн усыг арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрт эргүүлэн ашиглах” “Цэвэрлэсэн усыг эргүүлэн ашиглах зориулалтад тохирсон усны шинж чанарын хэм хэмжээг тодорхойлох” зэрэг стандартуудыг шинээр боловсруулах, усны шинжилгээний аргын 15 стандартыг холбогдох газруудтай хамтран шинэчлэхээр тусгажээ.

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (OH & S)-н менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүй" олон улсын ISO 45001 стандарт хэвлэгджээ

Дэлхий даяар өдөр бүр 7 600 гаруй хүн ажил мэргэжилтэй холбоотой осол, өвчлөлөөс болж нас бардаг бөгөөд энэ нь жилд 2.78 сая гаруй хүн гэсэн үг юм. Мэргэжлээс шалтгаалах осол, өвчин эмгэг нь ажил олгогчид болон улс орны даатгал, нийгмийн халамжийн системд ч ихээхэн нөлөөлдөг. Ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны эрсдлийг бууруулах, ажлын байрны эрүүл аюулгүй байдлыг бий болгох зорилгоор Олон улсын Стандартчиллын Байгууллага ISO 45001 стандартыг шинээр боловсруулжээ. Цаашид сонирхогч талуудын оролцоотойгоор уг стандартыг  орчуулан, үндэсний стандартаар батлах болно.

ISO/IEC 27000 стандарт шинэчлэгдлээ.

Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO/IEC 27000:2018 "Мэдээллийн технологи.Аюулгүй байдлын техник. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Тайлбар толь" стандартыг хэвлэн гаргалаа. Уг стандарт нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001 багц стандартын хүрээнд хэрэглэх түгээмэл нэр томьеог тайлбарлан, тодорхойлдог.

MNS ISO/IEC 17025 стандарт шинэчлэн батлагдлаа.

Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2017 оны 11 дүгээр сард уг стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргасан юм. Уг стандартыг СХЗГ-ын Итгэмжлэлийн газар орчуулан боловсруулж, Тохирлын үнэлгээний стандартчиллын техникийн хороогоор хэлэлцэн дэмжсэн байна. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 2-р сарын 22-ны өдрийн 2-р тогтоолоор MNS ISO/IEC 17025:2018 "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага" стандартыг Монгол улсын үндэсний стандартаар баталлаа. Уг стандартыг 2018 оны 3-р сарын 1-ээс эхлэн мөрдөнө. /55 хуудастай үнэ 123020 төгрөг/

Мэдээ мэдээлэл

Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж MNS 6737:2018 стандартыг батлав
Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж MNS 6737:2018 стандартыг батлав Энэхүү стандартыг ХААИС, Мал аж ахуй ...

2018-09-26 15:37:36 Дэлгэрэнгүй
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав.
Ширээсийн үл эвдэх сорил. Хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ MNS ISO 17640:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:50:49 Дэлгэрэнгүй
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав.
Зам төмрийн толгойн дээд талын түвшингээс авто угсрааны өндөр шалгах загвар.Баталгаажуулалтын арга хэрэгсэл MNS 6721:2018 стандартыг батлав. Энэ стандартыг ...

2018-09-19 11:37:42 Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар MNS ISO 45001:2018 стандартыг батлан гаргалаа. Олон Улсын Стандартчиллын ...

2018-09-19 11:30:20 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
"Ажлын байрны орчны менежмент. Менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж. ISO 41001:2018" стандарт шинээр хэвлэгдлээ. Уг стандарт одоогоор Монгол улсын ...

2018-04-25 13:52:24 Дэлгэрэнгүй
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ
Биеийн тамир, спортын стандартчиллын мэдээ техникийн хорооноос шинээр боловсруулсан 7 стандартыг улсын бүртгэлд бүртгэв. Эдгээр стандартууд нь 2018 ...

2018-04-24 14:53:23 Дэлгэрэнгүй
Стандартчиллын ажлын 2018-2019 оны төлөвлөгөө
Стандартчиллын 55 салбарын техникийн хороодын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү. ...

2018-03-27 12:35:01 Дэлгэрэнгүй
Усны стандартчилал
Монгол улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Эдгээр стандартыг хамрах хүрээгээр нь ангилвал усны чанарын нийтлэг ...

2018-03-23 09:21:04 Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (OH & S)-н менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх арга зүй" олон улсын ISO 45001 стандарт хэвлэгджээ
Дэлхий даяар өдөр бүр 7 600 гаруй хүн ажил мэргэжилтэй холбоотой осол, өвчлөлөөс болж нас бардаг бөгөөд энэ нь жилд ...

2018-03-15 11:15:19 Дэлгэрэнгүй
ISO/IEC 27000 стандарт шинэчлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO/IEC 27000:2018 "Мэдээллийн технологи.Аюулгүй байдлын техник. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Тайлбар толь" с ...

2018-03-05 10:58:12 Дэлгэрэнгүй
MNS ISO/IEC 17025 стандарт шинэчлэн батлагдлаа.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) 2017 оны 11 дүгээр сард уг стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргасан юм. Уг стандартыг СХЗГ-ын ...

2018-03-05 09:40:28 Дэлгэрэнгүй
ISO 31000 стандарт шинэлэгдлээ.
Олон Улсын Стандартчиллын Байгууллага ISO 31000: 2018 стандартын шинэчилсэн хувилбарыг хэвлэн гаргалаа. Уг стандарт нь байгууллагын төлөвлөлтийг сайжруулж, илүү сайн ...

2018-02-27 14:54:56 Дэлгэрэнгүй
Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй
.

Login

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 8136
Нийт хуудас үзсэн : 24474665
Хэрэглэгчдийн анхааралд