Түр хүлээнэ үү...
Хуудас : « | 1 | 2 |  »

Хүнсний стандартчиллын техникийн хорооноос

1.   Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор  MNS 6652:2017, Цөцгийн тос. Техникийн шаардлага”, “MNS 6653:2017, Шимийн архи. Техникийн шаардлага” шинээр баталлаа.  Эдгээр стандартыг баталснаар

ü  Малын гаралтай цөцгийн тосыг бусад түүхий эдээс гарган авсан бүтээгдэхүүнээс ялгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй, аюулгүй хүнсээр хангах,

ü  Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоын 6.2.7 “... брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих” заалтыг хэрэгжүүлэх ач холбогдолтой. 

2.    Монголын хүнсний холбоо, хүнс үйлдвэрлэгчдээс урьдчилан хэвлүүлсэн шошгоны нөөц их байгаа харгалзан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, үргүй зардлыг багасгах үүднээс Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаар тогтоолоор MNS 6648 : 2016, Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” стандартын мөрдөж эхлэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөн баталлаа. 

3.   Монгол улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-т экспортын чиг баримжаатай мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, аялал жуулчлал зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл үйлчилгээг дэмжихээр заасан. Энэхүү дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд Шинжлэх ухааны академи, ШУТИС-ийн Техник технологийн судалгааны төв болон үйлдвэрлэгч нараас ирүүлсэн саналыг үндэслэн Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар тогтоолоор MNS 0783:2013, Чацарганы тос. Ерөнхий шаардлага” стандартын 8.1-т Чацарганы тосыг 3 сар хадгалах гэж заасныг 18 сар болгон өөрчлөн баталлаа.

4.    Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн  20 дугаар тогтоолоор MNS6670:2017,Хүнсний зориулалттай нүүрсхүчлийн хий. Техникийн ерөнхий шаардлага”,  21 дүгээр тогтоолоор MNS 6665 : 2017, Хүнс болон малын тэжээлд антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх арга”, “MNS 6666 : 2017, Хүнсний зориулалтын нүүрсхүчлийн хийг шинжлэх арга” стандартуудыг тус тус баталлаа. 


"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.

Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай, хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор энэ стандартыг боловсруулсан. 

Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж энэ стандартыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иудад нийцүүлэн шинэчлэн боловсруулахыг зөвлөсөн. Үүний дагуу энэ стандартыг СХЗГ, ХХЗХ-ноос стандартчиллын хөтөлбөрт оруулан шинэчлэн боловсрууллаа.

Төрийн байгууллагын вэбсайтын шаардлага бол програм хангамжийн чанарын шаардлагын хүрээнд хамаарах стандарт юм. Програм хангамжийн бүтээгдэхүүний чанарын шаардлага болон үнэлгээний ISO/IEC 25000, ISO/IEC 25010, ISO/IEC 25022  стандартуудтай уялдуулж боловсруулсан ба зарим нэр томъёо, тодорхойлолт, заалтуудыг дахин тодорхойлж нэмж оруулсан.

“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.

Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд  үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж чадна. Тодорхой, ил тод  байдал нь  харилцагч хоер талын амжилтын түлхүүр юм.  Үүнд туслах зорилго бүхий шинэ стандарт дөнгөж хэвлэгдэн гарлаа.

 

Маш олон байгууллага менежментийн зөвлөгөө авахаар хандаж байдаг тул мэргэжилтэн салбарын мэдлэг, туршлагаа санал болгоход гайхах зүйл огт байхгүй.  Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, ажилтнуудыг  сургах эсхүл зохион байгуулалтын өөрчлөлтийн талааар зөвлөгөө өгөх зэргээр менежментийн зөвлөх үйлчилгээ нь асар өргөн хүрээний үйлчилгээ, дэмжлэгийг санал болгодог. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, Засгийн газар үйл ажиллагааныхаа гүйцэтгэл, үйл явцыг сайжруулах талаар ихээхэн анхаарах болсноор тэдний эрэлт хэрэгцээ эрс өсч байна.

 

ISO 20700 “Менежментийн зөвлөх үйлчилгээний удирдамж” стандарт нь дэлхий даяар менежментийн зөвлөгөөний өргөн хүрээний судалгаа болон туршлага дээр тулгуурласан бөгөөд хэрэглэгч болон зөвлөхийн аль алиных нь ил тод байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Уг стандартыг боловсруулсан Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын гишүүн Италийн үндэсний байгууллагад байрладаг  ISO- ын 280-р хорооны Менежментийн зөвлөх, Роберт Боденстейрн “энэхүү шинэ стандарт нь менежментийн зөвлөгөөг илүү үр дүнтэй болгохын тулд салбарын шилдэг туршлагыг нэгтгэсэн" гэжээ.  "Менежментийн зөвлөгөө нь үнэ цэнэтэй туршлага болон тэдний тухайн салбарын гүнзгий мэдлэг, өргөн туршлагыг байгууллагад авчирснаар үйлчлүүлэгчийг өсөлт эсвэл илүү үр дүнтэй өөрчлөлтөд хүрэхэд нь тусалж чадна. Ийм байдлаар тэд эдийн засагт хүчтэй хувь нэмэр оруулна"гэж тэрээр хэлсэн байна. "Энэхүү стандарт нь зөвлөхүүдийг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад туслаад зогсохгүй мэргэжлийн хувьд өсөхөд нь ч туслах зорилготой юм."

 

ISO 20700 стандарт үр дүнд үндэслэсэн практик удирдамж өгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээг ойлгох нь чухал болохыг онцолж байна. Энэ нь менежментийн бүх зөвлөхүүдэд хэрэгтэй  бөгөөд инноваци, шинэчлэл, ёс зүйд анхаарал хандуулсан байна. Түүнчлэн энэ стандарт нь менежментийн зөвлөгөөнөөс бий болох хүлээлтийг илүү сайн ойлгоход тусалдаг тул үйлчлүүлэгчид ч хэрэгтэй юм.

 

ISO 20700 стандартыг /англи хэл дээр/ Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв эсхүл ISO Store линкээс худалдан авч болно.


Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.

Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны анхны стандартын талаар товч танилцуулья. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын урьдчилсан тооцоогоор ажил хөдөлмөртэй холбоотой үйл ажиллагааны үр дүнд өдөр бүр 6300 гаруй (жилд 2,3 сая) хүн нас барж, ажлын байран дээр нийтдээ 300 сая гаруй осол гарч байна. Хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах, ажилтангүй болох, даатгалын хураамжийн өсөлт зэргээс ажил олгогч болон ажилтнуудад асар их ачаалал ирж, томоохон эдийн засаг алдагдалд орж байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-нд зохион байгуулдаг мэдээлэл, сурталчилгааны компанит ажил нь аюулгүй байдал, эрүүл ахуйн соелыг бий болгон төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нас баралт, осол гэмтлийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулах боломж бий болгоно гэдэгт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой юм. ISO 45001 үүнд хэрхэн туслах вэ? Энэхүү зөвлөмжийн стандарт нь одоогоор боловсруулалтын шатанд байгаа бөгөөд гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амь насыг хамгаалах ажлын байрны аюулгүй орчинг орчинг бий болгох замаар байгууллага эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ сайжруулахад нь тусална. ISO 45001- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо- хэрэглэх зөвлөмж ба шаардлага стандарт нь менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд тавих шаардлага болон ажилтанд хөнөөл, өвчлөл учруулах эрсдлийг бууруулах хүрээг тогтооно. Уг стандартыг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжээчдээс бүрдсэн хорооноос боловсруулж байгаа бөгөөд ISO 14001 (байгаль орчин) ISO 9001 (чанар) зэрэг стандартын адил менежментийн тогтолцооны стандарт юм. Үүнд OHSAS 18001, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ОУХБ-ХАБЭА-н удирдамж, янз бүрийн үндэсний стандарт, ОУХБ-ын олон улсын хөдөлмөрийн стандарт, конвенц зэрэг энэ хүрээнд хамаарах баримт бичгүүдийг судалж, тусгасан байна. Энэ стандарт хэнд зориулагдсан бэ? ISO 45001 стандарт нь байгууллагын хэмжээ, ажлын онцлогоос үл хамааран ямар ч байгууллага хэрэглэх боломжтой бөгөөд эрүүл ахуй, аюулгүй байдалд хамаарах бусад хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой. Хэдийд хэвлэгдэн гарах вэ? 45001 стандартын Хорооны төсөл(DIS)-ийн хоер дах хувилбар 2017 оны 5 дугаар сарын 19-нд бэлэн болох бөгөөд санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 13-нд дуусна. Энэхүү үе шат нь ISO гишүүдийг стандартын уг төсөлд санал өгч оролцох боломжийг бүрдүүлэх бөгөөд 2018 оны 2 душаар сард хэвлэгдэх үе шатанд шилжинэ гэж хүлээгдэж байна. Санал өгөх сонирхолтой хэн боловч Стандарт, хэмжил зүйн газраар дамжуулан хувь нэмрээ оруулах боломжтой. ISO 45001 стандартын цаашдын үе шатны талаар www.iso.org/iso-45001-occupational-health-and-safety.html линкээр орж танилцах боломжтой.

Дэлхийн байгаль орчны өдөрт

Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ жилийн Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр нь “хүн ба байгалийн холбоо” сэдэвт чиглэх бөгөөд биднийг байгалийн бүрэлдэхүүн хэсэг болох түүнээс хэрхэн хамаардаг талаараа эрэгцүүлэхийг урьж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгаль орчны төлөө үйл ажиллагааны хүрээнд жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр Дэлхийн байгаль орчиныг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Олон Улсын Стандартчиллын Байгууллага аль эртнээс эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой ирээдүйг бий болгох тал дээр хатуу байр суурьтай байсаар ирсэн бөгөөд үүнд хамаарах мянга гаруй олон улсын стандартыг хэвлэн гаргаад байна. Эдгээр 1000 гаруй стандарт нь тогтвортой хөдөө аж ахуйн арга, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, хүрээлэн буй орчны нөлөөг бууруулах болон инновацийн технологийг ашиглахад дэмжлэг үзүүлэх зэрэгт хамаарах бөгөөд хөдөө аж ахуйн салбарт фермер, хүнсний үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид байгалийн үр шимийг хүртэхэд тусалж байна. Түүнчлэн усны тогтвортой хэрэглээ, кофе болон какао зэрэг хүнсний бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл болон байгаль орчны менежментийн тогтолцооны ISO стандартууд байдаг. Дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг хоол хүнсээр хангах зорилгоор байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад Хөдөө аж ахуйн салбарт Олон улсын ISO стандарт хэрхэн дэмжлэг үзүүлж буй талаар www.iso.org вэб хуудаснаас үзэж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7514
Нийт хуудас үзсэн : 22769497
Хэрэглэгчдийн анхааралд