Түр хүлээнэ үү...
Хуудас : « | 1 | 2 |  »

Монгол улсын стандартын үнэ.


Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд


Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн баталлаа. Уг стандартад дараах өөрчлөлтүүд орсон байна. Үүнд: • Үйлчилгээ эрхлэх орчны нөхцөл, хариуцлагыг тодорхой болгосон, • Орон нутгийн эрх бүхий байгууллага нь үйлчилгээний газарт үйл ажиллагаа явуулах эрх олгож, хяналт тавих асуудлыг тусгасан, • Нэгдсэн программ хангамжтай, сүлжээний орчинд холбогдсон, барьцаалсан эд зүйлсийг цахим мэдээллийн санд бүртгэх болон НӨТ-ийн баримт олгох зэрэг зохицуулалтуудыг өнөөгийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурласан ухаалаг шийдлийг тусган нэвтрүүлэхийг шаардлага болгосон, • Үйлчилгээ эрхлэгчийн ажлын байр 20м.кв-аас доошгүй байхаар тусгасан. Уг стандартыг 2018-01-01-ээс өдрөөс эхлэн мөрдөж байна.

Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" стандартыг баталлаа. Үүнд дараах өөрчлөлтүүд орсон байна: 1. Улсын дугаарын тэмдэгтийн серийн дугаар нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн засаг захиргааны харьяалалаар ялгаатай байсныг өөрчлөн улсын хэмжээнд нэгдмэл болгосон. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд анх бүртгэгдэн олгосон улсын дугаар нь тухайн тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдах хүртэл солигдохгүй. Эзэмшигч өөрчлөгдсөн ч улсын дугаар өөрчлөгдөхгүй. 2. Улсын дугаарын тэмдэг дэх MNG ялгах тэмдэгийг MGL гэсэн ялгах тэмдэгээр сольсон. 3. Улсын дугаарын тэмдэг бүрт тухайн дугаарын тэмдэгийг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, үйлдвэрлэсэн огноог QR кодоор багтааж өгнө. 4. Серийн дугаарт “А, В, Д, Е, К, М, Н, Р, С, Т, У, Ү, Х” гэсэн 13 үсгийг ашиглана. Ингэснээр олон улсын тээврлэлтэд оролцоход тухайн улсад танигдахгүй байдал үүсэхгүй. , Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр олон улсын, бүс нутгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой болно. 5. Улсын дугаарын тэмдэгийг тухайн тэмдгийг үйлдвэрлэгч тус тээврийн хэрэгсэлд бэхлэн лацдаж өгнө. Ингэснээр хуурамч дугаар хэрэглэх, хулгайд алдагдах, хяналт тавих зэрэгт дэмжлэг болно. Уг стандартыг 2018-01-03-нд улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд 2018-07-01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.

                   2015 онд УИХ-аас “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийг батласан ба Засгийн газрын  2016 оны 295-р тогтоолоор “Эрчим хүчний аудит хийх журам”, мөн “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх”, “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах”  зэрэг журмууд батлагдан гарсан.  

 Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 274 дүгээр тогтоолоор “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийг бэлтгэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх; эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын байгууллагыг хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилтууд тусгагдсан байдаг.

 Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гол хүний нөөц нь эрх, үүрэг бүхий Эрчим хүчний аудиторууд байх юм. Тэд тухайн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, яагаад их цахилгаан хэрэглэж байна, энэ хэрэглээг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг судалж, зардлын тооцоо судалгаа гаргаж, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгч ажиллана. Өөрөөр хэлбэл эрчим хүчний зардлыг бууруулах арга замыг олж, хэрэглэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах ёстой. Энэ аудиторуудыг Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран сургаж, дадлагажуулж, үнэмлэх олгодог.

 Эрчим хүчний үр ашгаа дээшлүүлэх, эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, үүгээрээ байгаль орчинд ээлтэй болох зорилго тавьж буй аливаа байгууллагын төрөл, үйл ажиллагааны чиглэлээсээ үл хамааран хийх нэн чухал алхам бол эрчим хүчний аудит юм.

 Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 12 дугар сарын 22-ны 57 дугаар тогтоолоор Европын Холбоoны дараах стандартуудыг Монгол улсад хэрэглэхээр үндэсний стандартаар баталлаа.

 -              MNS EN 16247-1 : 2017 Эрчим хүчний аудит- 1 дүгээр хэсэг: Ерөнхий шаардлага стандартад эрчим хүчний бүх төрлийн аудитад тавигдах ерөнхий шаардлагыг тусгасан.

Эрчим хүчний аудит хийхэд тавих шаардлага, аргачилал, дэс дараалал ба гарах үр дүнг тайланд хэрхэн тусгахыг тогтоосон.

 -              MNS EN 16247-2 : 2017  Эрчим хүчний аудит- 2 дугаар хэсэг: Барилга байгууламж стандартад барилгын эрчим хүчний аудитын тусгай шаардлагыг тогтоосон. Энэ стандарт нь хувийн орон сууцнаас бусад барилга болон хотхонд тавих эрчим хүчний аудитын шаардлага, арга аргачилал, дэс дараалал, үр дүнг тайланд хэрхэн тусгахыг тогтоосон.

 -              MNS DIN EN 16247-5 : 2017 Эрчим хүчний аудит- 5 дугаар хэсэг: Эрчим хүчний аудиторын ур чадвар стандартыг эрчим хүчний аудиторуудыг мэргэшүүлэх системийг үндэсний хэмжээнд тогтоох; тохирох ур чадвар бүхий эрчим хүчний аудиторыг эрчим хүчний аудитын байгууллагаас сонгон шалгаруулах; мөн түүнчлэн эрчим хүчний аудитыг MNS EN16247-1:2017, MNS EN16247-2:2017 болон EN16247-3 ба EN16247-4 стандартуудын хүрээнд чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд ашиглана.

Энэхүү стандартад эрчим хүчний аудитор болон эрчим хүчний аудит гүйцэтгэх байгууллагад тавих бусад холбогдох ур чадварыг тогтоосон.

 

Хүнсний стандартчиллын техникийн хорооноос

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL 32 : 2017 51х. Органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах арга зүйн удирдамж 2. MNS CAC MRL 2 : 2017 24х. Хүнсний бүтээгдэхүүн дэх малын эмийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ Мөрдөх 2017 оны 12 сарын 22-оос эхлэн мөрдөнө.

Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал


Олон улсын стандартчиллын мэдээ

Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана

Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн хэдий ч уурхайнууд ажиллах хамгийн аюултай газруудын нэг хэвээр байна. Үүний шалтгаан нь маш олон, уурхайн босоо амыг нэвтрэх тэсэлгээний тоосонцор, хор хий болон жил бүр мянга мянган хүний аминд хүрдэг асар их хор уршиг.

Уурхайд осол тохиолдсон үед яг юу болсныг ойлгоход хэцүү байж болно. Олон хүчин зүйлүүд нөлөөлдөг учраас төрөл бүрийн осол гарч болзошгүй юм. Эдгээр ослоос сэргийлэх гол арга нь тэдгээрийг төрөл, шалтгаанаар ангилах явдал бөгөөд чухам энд л ISO 19434 хэрэгтэй болно. .

ISO-ын Уул уурхайн (ISO / TC 82) Техникийн хорооноос боловсруулсан энэхүү стандарт нь бидний ажлын шинэ чиглэлийг тодорхойлж байна: “Өнөөг хүртэл ISO-ын уул уурхайн стандартууд нь машин механизмын аюулгүй байдлын үүднээс авч үздэг байсан. ISO 19434 нь осол тус бүрийг тухайн осол болох шалтгаан, үр дагаварыг нь заасан код олгож нягтална. хэмээн уурхайн ослын ангиллын ажлын хэсгийн дарга  Сэйд Риза Хоссейни  тайлбарлажээ.

Үйл ажиллагааныхаа аюулгүй байдлыг сайжруулахаар бүхий л салбараараа ажиллаж байгаа нөхцөлд ослын үндсэн төрлүүдийг ойлгохын тулд нэгдмэл тогтолцоотой болох нь үр дүнтэй. ISO 19434-д тодорхойлсон ангиллыг ашиглан осол нь хүний алдаа болон бусад шалтгаанаас үүдэлтэйгээр гарсан эсэхийг тогтоож болно. Энэ нь гол асуудлын талаархи нэгдмэл ойлголтыг өгдөг: "Энэхүү олон улсын стандарт нь зөвхөн осол аваарын гол төрлүүдийг тодорхойлох төдийгүй, хамгийн чухал нь осол гэмтлийн шинж чанар, байршил, ажилтан нь ямар түвшний нөлөөлөлд өртсөнийг тодорхойлдог" гэж Сэйд Риза Хоссейни  хэлсэн байна. :

ISO 19434 батлагдсанаар урт хугацааны турш хүлээгдсэн, осолтой холбоотой хүчин зүйлсийн стандарт схемыг багтаасан уурхайн ослын ангилалын нэгдсэн цогц систем бий болгох асуудал шийдэгдсэн гэж болно. Энэ нь програм хангамжийн систем, эсвэл гар аргын үнэлгээ хосолсон бүрэн дүн шинжилгээ хийх боломжийг олгож байгаа юм. Уурхайн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны асуудалд хамааралтай бүх хэсгүүдэд харилцааны нийтлэг, ойлгомжтой хэлбэрээр  танилцуулснаар уул уурхайн салбарын бүхий л үйл ажиллагаанд ажлын нөхцөл байнга сайжирна гэж найдаж байна.


Олон улсын стандартчиллын мэдээ

Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ  стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ.

Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн нөөцийн хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд хуурай газрын гуравны нэг нь маш их доройтжээ. Иймээс газар зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны шийдлийг олох зайлшгүй шаардлага тулгараад байна.

ОУСБ /ISO/-ын шинэ стандарт нь дэлхийн болон үндэсний түвшинд газрын менежерүүдэд хөрсний доройтолтой тэмцэх хамгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд тусална. Саяхан батлагдсан ISO 14055-1: 2017 – “Байгаль орчны менежмент” – “Хөрсний доройтол, цөлжилттэй тэмцэх сайн туршлагыг бий болгох удирдамж” стандартын 1-р хэсэг “Сайн туршлагын хүрээ” нь хуурайшилтай болон чийглэг бүс нутагт хөрсний доройтол, цөлжилттэй тэмцэх сайн туршлагыг хэрэгжүүлэх удирдамжаар хангана.

.

Стандарт нь хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх буюу бууруулах  зорилгоор хийж буй үйл ажиллагаа, арга хэмжээ, эсвэл хөрс нь аль хэдийнээ доройтсон газарт үр шим болон экосистемийн эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.

Газарт суурилсан хөрөнгийн зохион байгуулалт нь хүний амьжиргаа болон эрүүл мэндэд шууд нөлөөлдөг учраас, уг стандарт нь хүний эрх, ойн удирдлага, хөдөө аж ахуй, уур амьсгал, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэх мэт сайн туршлагыг бий болгоход анхаарах ёстой янз бүрийн сэдвүүдийг хамарсан байна.

ISO 14055-1 стандарт нь газрын менежер, газар ашиглагч, техникийн шинжээч, хувийн болон олон нийтийн байгууллага, түүнчлэн экологи, бүтээмж, эдийн засаг, нийгмийн хэрэгцээнд зориулж газрын нөөцийн менежментэд оролцдог бодлого боловсруулагчдад ашигтай хэрэгсэл болон хэрэглэгдэх болно. Энэ нь газрын илүү тогтвортой  ашиглалтын соёл руу чиглэсэн үндсэн өөрчлөлт болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) үйл ажиллагааг дэмжих, туслахад чиглэгдсэн болно.

ISO 14055-1 болон түүний нэмэлт хэсэг болох ISO/TR 14055-2 стандарт нь  1-р хэсэг дурдсан зарчмуудын бүс нутгийн хэрэглээг багтаасан бөгөөд эдгээр нь газарт суурилсан экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой удирдах НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 15-р зорилтод хүрэхэд туслах болно. Ингэснээр бид 2030 он гэхэд "эх дэлхийн хөрсний доройтлыг саармагжуулах" зорилтод хүрэх болно гэж найдаж байна.


Үндэсний стандартчилал

Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэл

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хорооноос шинээр боловсруулсан 1, шинэчилсэн 1 дараах 2 стандарт батлагдлаа. Эдгээр стандартууд 10-р сарын 24-өөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөж байна.

 1.   Менежментийн зөвлөх үйлчилгээнд зориулсан удирдамж (зөвлөмж) MNS ISO 20700:2017 

Менежментийн зөвлөхүүд ль ч салбарын үйлчлүүлэгчийнхээ шийдвэрлэж чадахгүй байгаа төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, байгууллагын тогтвортой өсөлт, инновацид хүргэх, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, бүтээмжийг нь дээшлүүлэх өөрсдийн мэдлэгээ ашигладаг. Менежментийн зөвлөх үйлчилгээний салбар нь дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмрийг оруулж байна. Энэ стандартыг зөвлөх үйлчилгээний ажлыг илүү их үр дүнтэй болгохын тулд үйлчлүүлэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээний байгууллага (цаашид МЗҮБ гэх)-ын хоорондоо нээлттэй байх, ойлголтыг сайжруулах зорилготой гаргажээ. Зөв ашиглавал энэхүү баримт бичиг нь МЗҮБ-ууд үйлчлүүлэгчээ илүү үнэлэмжтэй болгож, зөвлөх үйлчилгээний ажлаас гарах эрсдэлийг бууруулах нөхцлийг хангана. Менежментийн зөвлөх үйлчилгээний чанар, мэргэшлийн байдал, зан үйлийн ёс зүй, зөвлөх үйлчилгээний харилцан уялдах байдлыг сайжруулах замаар зөвлөх үйлчилгээний салбарын үр нөлөөтэй байдлыг дээшлүүлж, мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой. Зөвлөх үйлчилгээний салбарын сайн туршлагад үндэслэж, өргөн хүрээнд хийсэн судлагаа болон туршлагад үндэслэсэн тодорхойлолт, гүйцэтгэл, үр дүнг хүлээж авах болон менежментийн зөвлөх үйлчилгээг хаах үйл явцыг сайжруулах зөвлөмжийг агуулсан. Энэ стандартыг МЗҮБ-уудад хэрэглэх боломжтой;дотоод нөөцөд нь бус байгууллагын хэмжээнд хэрэглэнэ;үр дүнд суурилсан;инноваци болон ялгарах шинжийг хамгаална;үйлчлүүлэгчийн хэрэгцээг мэдрэхийг чухалчилсан;ойлгоход хялбар. Энэ стандартаар зөвлөх үйлчилгээний байгууллагыг баталгаажуулах, тохирлын үнэлгээнд хамруулах зорилго агуулаагүй.

 

2.    Чанарын менежментийн тогтолцоо. Үндсэн ойлголт ба тайлбар толь MNS ISO 9000:2017 

Олон улсын энэхүү стандарт нь түгээмэл хэрэглэхэд тохиромжтой чанарын менежментийн тогтолцооны үндсэн ойлголт ба зарчмуудыг тодорхойлсон. Чанарын менежментийн зарчмуудыг системтэйгээр оруулжээ: Хэрэглэгчид төвлөрөх, Манлайлал, Хүмүүсийн оролцоог хангах, Үйл явцын арга,  Сайжруулалт, Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, Харилцааны менежмент. Зарчим тус бүрд илэрхийлэлт, үндэслэл, гол ашиг тус, байж болох арга хэмжээг тусгасан нь энэ стандарт хэрэглээний өндөр ач холбогдолтой. Чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэхэд эдгээр үндсэн ойлголт, зарчмуудыг ашиглах шийдлийг тусгасан. Нэр томьёо тодорхойлолт хэсэгт Хувь хүн эсвэл хүмүүст хамаарах, Байгууллагад хамаарах, Үйл ажиллагаанд хамаарах, Үр дүнд хамаарах, Өгөгдөл, мэдээлэл, баримт бичигт хамаарах, Хэрэглэгчид хамаарах, Шинж чанарт хамаарах, Тодорхойлтод хамаарах, Арга хэмжээнд хамаарах, Аудитад хамаарах 13 бүлэг нэр томьёог тодорхойлолтын хамт оруулсан. Түүнчлэн эдгээр нэр томьёоны уялдааг хавсралтаар өгсөн нь стандартыг хэрэглэгчдэд таатай боломжийг өгнө.


Мэдээ мэдээлэл

Нийтлэг үйлчилгээний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор "MNS 5274 : 2017.Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартыг шинэчлэн ...

2018-01-15 10:14:27 Дэлгэрэнгүй
Автотээврийн стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 41 дүгээр тогтоолоор "MNS 4410-2:2017. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг. 2-р хэсэг. Ерөнхий шаардлага" ...

2018-01-15 09:40:27 Дэлгэрэнгүй
Эрчим хүчний аудитын олон улсын 3 стандартыг үндэсний стандартаар баталлаа.
...

2018-01-10 10:15:41 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 36 дугаар тогтоолоор дараах стандартуудыг шинэчлэн баталаа. Үүнд: 1. MNS CAC GL ...

2017-12-22 10:07:37 Дэлгэрэнгүй
Эрүүл мэнд, эмнэлэгийн тусламжийн стандартчилал
2017 оны 11-р сарын 29-өөс эхлэн мөрдөнө. ...

2017-11-30 12:00:12 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын шинэ стандарт уул уурхайн ослыг багасгана Уул уурхайн аюул жилээс жилд буурч байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэсэн ...

2017-11-17 12:42:07 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчиллын мэдээ
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын шинэ стандарт хөрсний доройтолтой тэмцэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн байгалийн ...

2017-11-17 12:29:49 Дэлгэрэнгүй
Үндэсний стандартчилал
Чанарын менежментийн тогтолцооны стандартчиллын техникийн хороо ТХ 02-ны мэдээлэлСтандартчиллын үндэсний зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор Чанарын менежментийн т ...

2017-11-02 16:29:26 Дэлгэрэнгүй
Олон улсын стандартчилал
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27007олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа. Бидний хүсч буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээг үргэлжлүүлэн ү ...

2017-11-02 16:01:51 Дэлгэрэнгүй
УХААЛАГ ХОТ ба Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)
Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO) дэлхийн стандартын өдрийн хүрээнд тээвэр, ус, эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал ба нууцлал гэсэн ...

2017-10-20 09:50:11 Дэлгэрэнгүй
Шинэчлэгдсэн ISO/IEC 17025 стандарт олон улсын стандартын төслийн эцсийн шатанд шилжлээ.
Дээжид шалгалт тохируулга, сорилт хийх нь дэлхий даяар 60000 гаруй лабораториудын өдөр тутмын хийдэг ажил бөгөөд харин шинжилгээний хариу ...

2017-10-20 09:43:43 Дэлгэрэнгүй
Барилгын стандартчиллын техникийн хорооноос
1. Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 шинээр батлагдсан. ...

2017-09-25 10:40:56 Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны салбарын стандартчилал
1. Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага MNS 6668:2017 шинээр батлагдлаа. Энэхүү стандарт нь хот ...

2017-09-25 09:09:21 Дэлгэрэнгүй
Хүнсний стандартчиллын техникийн хорооноос
1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ...

2017-09-13 15:04:23 Дэлгэрэнгүй
"Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага" MNS 6285:2017 стандарт шинэчлэгдлээ.
Монгол Улсын төрийн байгууллагуудын вэбсайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар ...

2017-09-13 12:26:30 Дэлгэрэнгүй
“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7703
Нийт хуудас үзсэн : 23218101
Хэрэглэгчдийн анхааралд