Түр хүлээнэ үү...

Монгол улсын стандартын үнэ.


Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд


“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.

Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд  үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж чадна. Тодорхой, ил тод  байдал нь  харилцагч хоер талын амжилтын түлхүүр юм.  Үүнд туслах зорилго бүхий шинэ стандарт дөнгөж хэвлэгдэн гарлаа.

 

Маш олон байгууллага менежментийн зөвлөгөө авахаар хандаж байдаг тул мэргэжилтэн салбарын мэдлэг, туршлагаа санал болгоход гайхах зүйл огт байхгүй.  Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, ажилтнуудыг  сургах эсхүл зохион байгуулалтын өөрчлөлтийн талааар зөвлөгөө өгөх зэргээр менежментийн зөвлөх үйлчилгээ нь асар өргөн хүрээний үйлчилгээ, дэмжлэгийг санал болгодог. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, Засгийн газар үйл ажиллагааныхаа гүйцэтгэл, үйл явцыг сайжруулах талаар ихээхэн анхаарах болсноор тэдний эрэлт хэрэгцээ эрс өсч байна.

 

ISO 20700 “Менежментийн зөвлөх үйлчилгээний удирдамж” стандарт нь дэлхий даяар менежментийн зөвлөгөөний өргөн хүрээний судалгаа болон туршлага дээр тулгуурласан бөгөөд хэрэглэгч болон зөвлөхийн аль алиных нь ил тод байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Уг стандартыг боловсруулсан Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын гишүүн Италийн үндэсний байгууллагад байрладаг  ISO- ын 280-р хорооны Менежментийн зөвлөх, Роберт Боденстейрн “энэхүү шинэ стандарт нь менежментийн зөвлөгөөг илүү үр дүнтэй болгохын тулд салбарын шилдэг туршлагыг нэгтгэсэн" гэжээ.  "Менежментийн зөвлөгөө нь үнэ цэнэтэй туршлага болон тэдний тухайн салбарын гүнзгий мэдлэг, өргөн туршлагыг байгууллагад авчирснаар үйлчлүүлэгчийг өсөлт эсвэл илүү үр дүнтэй өөрчлөлтөд хүрэхэд нь тусалж чадна. Ийм байдлаар тэд эдийн засагт хүчтэй хувь нэмэр оруулна"гэж тэрээр хэлсэн байна. "Энэхүү стандарт нь зөвлөхүүдийг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад туслаад зогсохгүй мэргэжлийн хувьд өсөхөд нь ч туслах зорилготой юм."

 

ISO 20700 стандарт үр дүнд үндэслэсэн практик удирдамж өгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээг ойлгох нь чухал болохыг онцолж байна. Энэ нь менежментийн бүх зөвлөхүүдэд хэрэгтэй  бөгөөд инноваци, шинэчлэл, ёс зүйд анхаарал хандуулсан байна. Түүнчлэн энэ стандарт нь менежментийн зөвлөгөөнөөс бий болох хүлээлтийг илүү сайн ойлгоход тусалдаг тул үйлчлүүлэгчид ч хэрэгтэй юм.

 

ISO 20700 стандартыг /англи хэл дээр/ Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв эсхүл ISO Store линкээс худалдан авч болно.


Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.

Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны анхны стандартын талаар товч танилцуулья. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын урьдчилсан тооцоогоор ажил хөдөлмөртэй холбоотой үйл ажиллагааны үр дүнд өдөр бүр 6300 гаруй (жилд 2,3 сая) хүн нас барж, ажлын байран дээр нийтдээ 300 сая гаруй осол гарч байна. Хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах, ажилтангүй болох, даатгалын хураамжийн өсөлт зэргээс ажил олгогч болон ажилтнуудад асар их ачаалал ирж, томоохон эдийн засаг алдагдалд орж байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-нд зохион байгуулдаг мэдээлэл, сурталчилгааны компанит ажил нь аюулгүй байдал, эрүүл ахуйн соелыг бий болгон төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нас баралт, осол гэмтлийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулах боломж бий болгоно гэдэгт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой юм. ISO 45001 үүнд хэрхэн туслах вэ? Энэхүү зөвлөмжийн стандарт нь одоогоор боловсруулалтын шатанд байгаа бөгөөд гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амь насыг хамгаалах ажлын байрны аюулгүй орчинг орчинг бий болгох замаар байгууллага эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ сайжруулахад нь тусална. ISO 45001- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо- хэрэглэх зөвлөмж ба шаардлага стандарт нь менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд тавих шаардлага болон ажилтанд хөнөөл, өвчлөл учруулах эрсдлийг бууруулах хүрээг тогтооно. Уг стандартыг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжээчдээс бүрдсэн хорооноос боловсруулж байгаа бөгөөд ISO 14001 (байгаль орчин) ISO 9001 (чанар) зэрэг стандартын адил менежментийн тогтолцооны стандарт юм. Үүнд OHSAS 18001, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ОУХБ-ХАБЭА-н удирдамж, янз бүрийн үндэсний стандарт, ОУХБ-ын олон улсын хөдөлмөрийн стандарт, конвенц зэрэг энэ хүрээнд хамаарах баримт бичгүүдийг судалж, тусгасан байна. Энэ стандарт хэнд зориулагдсан бэ? ISO 45001 стандарт нь байгууллагын хэмжээ, ажлын онцлогоос үл хамааран ямар ч байгууллага хэрэглэх боломжтой бөгөөд эрүүл ахуй, аюулгүй байдалд хамаарах бусад хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой. Хэдийд хэвлэгдэн гарах вэ? 45001 стандартын Хорооны төсөл(DIS)-ийн хоер дах хувилбар 2017 оны 5 дугаар сарын 19-нд бэлэн болох бөгөөд санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 13-нд дуусна. Энэхүү үе шат нь ISO гишүүдийг стандартын уг төсөлд санал өгч оролцох боломжийг бүрдүүлэх бөгөөд 2018 оны 2 душаар сард хэвлэгдэх үе шатанд шилжинэ гэж хүлээгдэж байна. Санал өгөх сонирхолтой хэн боловч Стандарт, хэмжил зүйн газраар дамжуулан хувь нэмрээ оруулах боломжтой. ISO 45001 стандартын цаашдын үе шатны талаар www.iso.org/iso-45001-occupational-health-and-safety.html линкээр орж танилцах боломжтой.

Дэлхийн байгаль орчны өдөрт

Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ жилийн Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр нь “хүн ба байгалийн холбоо” сэдэвт чиглэх бөгөөд биднийг байгалийн бүрэлдэхүүн хэсэг болох түүнээс хэрхэн хамаардаг талаараа эрэгцүүлэхийг урьж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгаль орчны төлөө үйл ажиллагааны хүрээнд жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр Дэлхийн байгаль орчиныг хамгаалах өдрийг тэмдэглэдэг. Олон Улсын Стандартчиллын Байгууллага аль эртнээс эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой ирээдүйг бий болгох тал дээр хатуу байр суурьтай байсаар ирсэн бөгөөд үүнд хамаарах мянга гаруй олон улсын стандартыг хэвлэн гаргаад байна. Эдгээр 1000 гаруй стандарт нь тогтвортой хөдөө аж ахуйн арга, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, хүрээлэн буй орчны нөлөөг бууруулах болон инновацийн технологийг ашиглахад дэмжлэг үзүүлэх зэрэгт хамаарах бөгөөд хөдөө аж ахуйн салбарт фермер, хүнсний үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид байгалийн үр шимийг хүртэхэд тусалж байна. Түүнчлэн усны тогтвортой хэрэглээ, кофе болон какао зэрэг хүнсний бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл болон байгаль орчны менежментийн тогтолцооны ISO стандартууд байдаг. Дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг хоол хүнсээр хангах зорилгоор байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад Хөдөө аж ахуйн салбарт Олон улсын ISO стандарт хэрхэн дэмжлэг үзүүлж буй талаар www.iso.org вэб хуудаснаас үзэж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

“Менежментийн зөвлөгөөг оновчтой ашиглах удирдамж” олон улсын стандарт хэвлэгдэн гарлаа.
Менежментийн зөвлөгөө нь харилцагч байгууллагынхаа үр ашиг нэмэгдүүлэхээс эхлээд үйл явцыг сайжруулах хүртэл асар том өөрчлөлтүүдийг хийж ...

2017-06-02 09:13:28 Дэлгэрэнгүй
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц нарч байна.
Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй ...

2017-05-25 11:46:47 Дэлгэрэнгүй
Дэлхийн байгаль орчны өдөрт
Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм. Энэ ...

2017-05-25 10:29:32 Дэлгэрэнгүй
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд
Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандартын мэдээллүүд ...

2017-04-17 11:16:03 Дэлгэрэнгүй
Монгол улсын стандартын үнэ.
Монгол улсын стандартын үнэ. ...

2017-02-09 15:43:24 Дэлгэрэнгүй

Нэвтрэх

Хэрэглэгчийн хэсэг
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Манай vйлчилгээний нөхцөлтэй танилцахыг таньд санал болгож байна..
Байгууллга/хэрэглэгчийн ID :
Нууц үг :
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан
Гишүүд : 7262
Нийт хуудас үзсэн : 22163877
Хэрэглэгчдийн анхааралд